Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн хууль: Ерөнхийлөгч ба намуудын дарга нарын байр, суурь

2015-12-17
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн төслөөр намуудын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, А.Ганбаатар, О.Чулуунбилэг, Ардчилсан нам, МАХН, МҮАН, Эх орон, БНН, МНН, ИЗНН, Монголын либерал нам, Монголын Хөдөлмөрийн үндэсний нам, Консерватив нам, Хөдөлмөрийн нам, МСДН зэрэг намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. Уг уулзалтад МАН-ын төлөөлөл оролцсонгүй.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн улс төрийн намудын удирдлага, төлөөлөлд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдрийн байгаа байдлын талаар хоёр зүйлээр санал солилцъё гэж бодсон юм. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийн төслийг удахгүй өргөн барихаар бэлтгэж байна. Урт удаан хугацаанд хэлэлцүүлэг явуулсан. Хамгийн сүүлд намын удирдлагуудтай уулзаж хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр намуудын зүгээс төсөлтэй холбоотойгоор санал гаргаж ярилцсан байна лээ. Энэ саналд хүндэтгэлтэй хандаж байгаа.

 

Улс төрийн намын тухай хуулийг боловсруулахдаа баримталсан зарчим ойлгомжтой. Улс төрийн нам бол Монгол Улсын иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд туслах гэж л байгуулагддаг байгууллага. Энэ улс төрийн хүнд хүчир ажлыг таны өмнөөс би хийх гэж гүйе гэж ингэж л гарч ирж байгаа ийм л байгууллага. Өнгөрсөн 25 жил гаруй хугацаанд бидний авсан сургамж юу байна. Хамгийн гол нь амжилт гэхээсээ илүү алдаа оноо юу байна. Эдгээр дээр тулгуурлаж энэ хуулийг боловсруулсан. Намууд тохиролцохгүй болохоор Ерөнхийлөгч санаачилж энэ хуулийн төсөл дээр суусан. Ингэхдээ иргэдийн нийтлэг эрх ашгийг л баримталсан.

 

Хамгийн сүүлд гарсан, зарим намын төлөөлөл гарын үсгээ  зурж өгсөн саналуудыг би маш их анхаарч харсан. Нэгдүгээрт, улс төрийн намыг байгуулахад илүү чөлөөтэй болгоё гэж уг нь бодсон. Нам байгуулна гэдэг бол нам байгуулаад явж байгаа хэдэн хүний асуудал биш. Нам байгуулах боломжийг илүү чөлөөтэй болгоё. Харин нам хариуцлага хүлээгээд улс төрийн сонгуульд оролцох гэж байгаа бол 3001 хүртэл гишүүнтэй, гишүүд нь бүртгэлтэй, татвараа төлдөг байх хариуцлагыг шаардая гэсэн. Нөгөө талд нь илүү чөлөөтэй болгож 31 хүнээр нам байгуулъя гэсэн. Гэтэл энэ 31 хүн цөөн байна. Ингэж болохгүй гэсэн асуудлыг намуудын удирдлага гаргасан байна лээ. Энэ саналыг хүлэж авъя гэж байгаа.

 

Одоо тогтсон явж байгаа 801 хүнээр намаа байгуулдаг зарчмыг хүлээж авъя гэсэн санал дээр хүрч байгаа.

 

Хоёрдугаарт, намын удирдлага та бүхэн цуглараад ярилцсан нэг зүйл бол улс төрийн намыг бүртгэдэг, татан буулгадаг, үйл ажиллагааг нь хянадаг ажлыг СЕХ-нд хариуцуулах гэж байгаа юм байна. Энэ асуудлыг шийддэг шийдэл нь шүүхдээ байх хэрэгтэй гэсэн саналыг та бүхэн ярьсан байна лээ. Энэ саналыг бас хүлээж авъя гэж байгаа. Улс төрийн намыг бүртгэдэг, татан буулгахтай холбоотой эцсийн шийдвэрийг гаргадаг тэр эрх шүүх эрх мэдэлдээ байдаг тэр боломжийг хадгалж үлдэж болно.

Олон намын тогтолцоотой улс орнуудыг судлахад шүүхдээ намаа бүртгэдэг, татан буулгадаг эрх мэдэл нь байдаг улс орныг хувилаад үзэхэд 7 хувь л байна. Бусад байгууллагадаа энэ эрх нь байдаг улс 90 гаруй хувь нь байна. Тэр 90 гаруй хувь дотроос 50-иас илүү хувьд нь сонгуулийн байгууллагадаа эн эрх нь байпаг юм байна. Монголын нөхцөлд хяналттай талаасаа та бүхний гаргасан санал зөв байх. СЕХ дээр нам байгуулах бүх бчичг баримт нь бүрдэхээр “Энэ намыг одоо бүртгэж авахад болох юм байна” гэж шүүхэд ханддаг, шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг. Хариуцлага тооцох бол мөн СЕХ хяналтаа тавьж байгаад шүүх рүү асуудлаа тавьж, шүүх  шүүх эцсийн шийдвэрээ гаргадаг. Ийм байдлаар зохицуулж өгье гэж байгаа. Энэ бол аль аль талын эрх ашгийг авч үзсэн, хяналтай байх талаасаа ч зөв юм байна гэж үзсэн.

 

Гурав дахь асуудал бол хариуцлага. Нэг зовлон бол хүмүүс хуулиа бүрэн уншаагүй байдаг. Хуульд заасан зарим зүйлийг сургаар сонсож, асуудал хөндөж тавих хандлага байгаа. Зарим нь ч бүрэн уншсан л байдаг байх. Бид явж ирсэн зарчмаа хатуу барья. Нам дотроо байгаа маргаантай асуудлыг нам нь эхлээд шийддэг, гишүүнийхээ маргаантай асуудлыг нам нь шийддэг байя гэж байгаа. Улс төрийн намд тавьж байгаа хамгийн том хариуцлага бол Үндсэн хуультай л холбож тавьж байгаа. Намын үйл ажиллагаа Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцсэн л байх ёстой. Нийцээгүй мэдэгдэл хийсэн зэрэг тохиолдолд шууд татан буулгах тухай ярихгүй. Сануулга өгнө. Маш олон төрлийн хариуцлагын зарчим байгаа. Улс төрийн нам нь бүхэлдээ Үндсэн хуулийн эсрэг байх юм бол асуудлыг сануулна. Төрөөс өгдөг дэмжлэг, хамтарч ажилладаг зүйлүүдийг багасгана, сануулна гэсэн энэ бүх зүйл явсаар байгаад татан буулгах тал руугаа хүрнэ. Нам байгуулаад 6 жилийн дотор нэг ч удаа, аль нэг шатны сонгуульд оролцоогүй бол энэ асуудлыг авч үзье ч гэдэг юм уу. 25 жилийн туршлагаасаа харж хариуцлагатай байх гэдэг талаас нь үүнийг оруулсан юм.

 

Ингээд хамтарч ажиллаад, ойлголцоод явахад болохгүй юм гарахгүй байх гэж би бодож байна. Хуульд фракц, бүлэгтэй холбоотой тусгаад байгаа зүйл байхгүй. Улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байгаа бол тодорхой асуудлаар нөлөөллийн бүлэг юм уу, ойлголцох зүйл байж болно гэсэн асуудлаар шийдэж болно.  

 

“Монгол Улсын иргэн улс төрийн намын гишүүн байна” гээд оруулсан чинь та бүхэн “16 наснаас иргэний үнэмлэх авдаг. 16 наснаас намд элсэж болохгүй” гэсэн. Ингээд 18 наснаас дээш гэж хуульд тодруулж оруулж өгсөн.

 

Намын хөрөнгөтэй холбоотой асуудал байна. Улс төрийн нам хөрөнгөтэй байхыг энэ хуулиар хориглоогүй. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгөтэй байж болно. Хамгийн гол оруулж өгсөн хариуцлагын заалт бол тэр хөрөнгөөрөө 100 хувь санхүүжээд явдаг аж ахуйн нэгж шиг байж болохгүй л гэж байгаа юм. Тэр хөрөнгөнөөс олдог орлого нь гишүүдийн татвар, хандиваас орж ирж байгаа мөнгөний 10 хувиас битгий хэтэр гэж байгаа. Бүтэн байраа түрээслээд, хэдэн аж ахуйн нэгж ажиллуулаад, тэндээсээ авч гишүүддээ үйлчилдэг биш. Гишүүдийнхээ дэмжлэгийг аваач, гишүүдээсээ татвар ав гэж байгаа юм. Нийт хөрөнгөөсөө олж байгаа орлого татвар, хандиваас орж ирж байгаа мөнгөний 10 хувиас битгий хэтэр л гэж байгаа. Ийм л зааг ялгааг тавьж өгч байгаа. Хариуцлага гэдэг бол энэ зааг ялгаандаа л байгаа шүү дээ. Ийм асуудлуудыг оруулж өгсөн юм.

 

Намуудыг хариуцлагатай, хяналттай болгоё. Бид иргэдийн өмнөөс л ажил явуулах гэж байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс энэ чиглэлээр Улс төрийн намын хуулийг боловсруулсан. Та бүхний тавьсан саналд маш их хүндэтгэлтэй хандсан. Ингээд хуулиа өргөн барихад бэлэн болоод байна.

 

Мөн иргэдийн зүгээс сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой санаа зовж хандаж байгаа нэг асуудал байгаа. Энэ дээр намын дарга нар, та бүхэн суугаад мэдэгдэл хийгээд, яриад явж байгаа. Сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой гол асуудал бол сонгогчдын эрх ашгийг хамгаалах асуудал юм. Аль нам, хэн гэдэг хүн хэдэн хувийн санал авах нь хамаагүй. Сонгогчийн санал үнэн зөв тоологддог л байх ёстой. Би ч өөрөө улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсан. Бидэнд ч хүнд гашуун туршлагууд байсан. Түүнээс бүгдээрээ сургамж авсан. 2008 оны сонгуулийн дараа ярьсаар байгаад, тэр үед 45 гишүүнтэй олонхи  байсан МАН, бас АН, бусад нам нийлээд 3 жил зөвшилцөж байж Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг оруулж батлуулсан шүү дээ. Тэр үед өнөөдөр та бүхний ярьж байгаа бүх хардлага, сэрдлэг бүгд байсан. “Программыг нь цаанаас нь суулгачихдаг юм биш биз дээ. Дүн буруу гардаг юм биш биз дээ. Гаднын гар хөл орж ирж юм биш биз дээ” гээд маш олон тест хийсэн шүү дээ. Бүр хэвлэл, мэдээллийнхнийг байлгаж, оролцуулж байгаад, намын төлөөлөл байж байгаад туршилт явуулж байсан. Байж болох бүх хардлага, сэрдлэгийг арилгахын төлөө ажиллаж байсан. Одоо үүнийг эргэж харах хэрэгтэй. Намуудын төлөөлийн сонин хэвлэлд өгч байсан бүх ярилцлага байна. Сая миний хэлснээс илүү үндэслэл хэлж энэ автоматжуулсан системийг оруулж ирсэн байгаа юм.

 

Эрх барьж байгаа нам, хүчин сонгогчид яаж санал өгснөөр биш, өөрсдийн бодож байгаагаар сонгуулийн дүнг гаргах гэж оролддог. Энэ нь эргээд улс орон даяар маргаан дагуулдаг. Үүнийг больё гэсэн. Үүнийг дүгнээд Олон улсын сонгуулийн байгууллага Монголд ажилласан. 2013 оны сонгууль хийсний дараа өгсөн албан ёсны илтгэл нь байна. “Монголын сонгуулийг ажиглалаа. 99 хувийн эерэг дүн тавьж байна” гэж гаргасан. 60-70 хувийн эерэг дүн тавьдаг. Тэгвэл Монголын сонгууль 99 хувийн эерэг үзүүлэлттэй гарлаа гэсэн. Үнэхээр сонгогчдын саналыг зөв зүйтэй тусгаж чадаж байгаа юм байна. Үнэхээр маргаангүй, ардчилсан, шударга сонгууль явуулах бүрэн боломжийг хангасан байна гэсэн ийм дүгнэлт гаргасан байдаг юм. ЕАБХАБ-ын илтгэл дотор энэ байгаа. Олон улсын Парламент судлалын төвөөс 2013 оныхоо шагналыг Монголд олгосон.

 

Саяхан Монголын  туршлагыг ашиглаад Киргизэд сонгууль болсон. Киргизийн Ерөнхийлөгч надтай уулзаад хэлж байсан. “Бидний сонгуулийн дүн ойрхон гарлаа. Дахиад иргэний дайн гарсангүй. Өмнө нь 2-3 удаа бид иргэний дайнтай тулсан.  Монголын сонгуулийн системийг бид авч хэрэгжүүллээ. Сонгогчдын зүгээс ямар ч асуудал гарсангүй. Мэдээж өрсөлдсөн нам, хүмүүсээс ганц нэг асуудал гарч, хэвлэлийн бага хурал хийсэн тохиолдол гарсан. Харин сонгогчдын зүгээс асуудал гарсангүй. Үнэхээр энэ бол бүс нутагтаа туршлага болж чадлаа” гэсэн. Энэ бол Монголын ололт шүү. Та бидний бүгдийнх нь ололт шүү. Энэ бол хэн нэгний ололт биш. Тэр үед олонхи байж, хамтарч хэлэлцэж энэ систем рүү орсон бүгдийн ололт.

 

Гараар санал тоолъё гээд байгаа. Энд та бүхэнд нэг зүйл харуулъя. Монголын хэрэглэж байгаа сонгуулийн систем бол 100 хувь гараар тоолох боломжтой. Би 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн 3 хүний саналын хувийг сонгуулийн машинаас CD дээр хувилж авсан. Хэн ч, аль ч сонгуулийн дүнг ингэх боломжтой. Бүх саналын хуудас гарч ирдэг. Үүнийг гараар хэдэн мянга дахин тоолох боломжтой.  Үүнийг дурсамжиндаа хадгалж үлд л дээ. Энд ганцхан юм нууц байгаа. Хэн гэдэг хүн хэний төлөө санал өгсөн нь л нууц. Бараа худалдаж аваад гарахад нь хүнд кассын машинаас талон өгөөд, цаана нь бичигдэж үлддэг шүү дээ. Түүн шиг юм.

 

Олон улсын сонгуулийн байгууллагаас автомат системээр сонгууль явуулсан орнуудын талаар 2015 онд гаргасан судалгаа байна. Монгол оролцоод явж байгаа гүн ногоон хэсэг байна. Энэ бол автоматжуулсан системийг хэрэглэдэг, хуульчилсан орнууд. Цайвар ногоон өнгөтэй нь интернэтээр санал өгөхийг зөвшөөрсөн газрууд. Африкийн орнууд орсон шар өнгөтэй нь автоматжуулсан системийг нэвтрүүлэхээр ярьж байгаа, нэвтрүүлэх оролдлого хийж байгаа орнууд. Улаанаар тэмдэглэсэн Казахстан зэрэг 2-3 орон байна. Энэ орнууд автоматжуулсан системийг хэрэглэхдээ дэлгэц дээр хуруугаараа дарж санал өгдөг. Манайд бол автоматжуулсан системээр санал өгөөд гараар тоолох боломжтой. Энэ бол та бидний ололт. Үүнээс татгалзаж болохгүй. Сайжруулах юм бол бий байх.

 

Сонгуулийн дүнг гараар тоолъё гэдэг нь машинаар тоо бодчихоод, дараа нь гараараа бодоод, гараар гаргасан хариугаа л үнэмшие гэсэнтэй л адилхан болох гээд байна. Хуудас хуудсаар саналын дүнг гаргаж өгөөл, эргэлзээ гарвал СЕХ-нд ханд гэж байгаа шүү дээ. 2012 оны Сонгуулийн хуульд үүнийг хийж өгсөн, нэг ч асуудал СЕХ-нд ирээгүй. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль дээр зөрсөн дүн гараагүй.

 

Би сонгогчийн хувьд 3-4 удаа автоматжуулсан системээр санал өгч байсан. Би хувьдаа тэр өрөөнөөс гарч явахдаа бүрэн 100 хувийн итгэлтэй л гарч байсан. Гомдол гараагүй, ололт байсан учраас бид хүмүүст үүнийгээ тайлбарлаагүй байсан юм шиг байна. Үүнээс болж ойлголтын зөрүү гарч байж магадгүй.

 

Би МАН-ын удирдлагыг өнөөдөр энд байлц гэсэн боловч ирсэнгүй. Улс төрийн нам хариуцлагатай байх ёстой. Тийм учраас бүгдээрээ хариуцлагатай болъё. Ингэх гэж энэ автоматжуулсан систем рүү орсон. Үүнийгээ нэг эргэж саная. Хэрэв та бүхэнд санаа оноо байвал хүндэтгэлтэй хандаж сонсъё. Та бүхний гаргасан саналуудыг хуульд бүрэн тусгасан шүү гэдгийг дахин хэлье. Хэрэв Сонгуулийн хуулийг шинэчилж амжихгүй бол УИХ-ын 2016 оны сонгуулийг өмнөх хуулиар явуулна. Сонгууль хойшлох, урагшлах асуудал байхгүй шүү” гэлээ.

 

Үүний дараа улс төрийн намуудын удирдлагууд байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд: -Улс төрийн намын хуулийн төслөөр сар орчмын өмнө хэлэлцүүлэг явсан. Тэнд гарсан саналуудыг тусгаад хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм байна. Намууд санал нэгдэж байгаа бол УИХ-д хурдхан өргөн бариад хэлэлцэж эхэлье. АН үүний төлөө байна. Сонгуулийн хуулий хувьд МАН, “Шударга ёс” эвсэл хоёр гар тооллогын дүн эцсийн байна гэж байгаа. Хэрэв тэгвэл машин хэрэггүй болно. Автомат машины тооллогын дүнг хүссэн хүн болгон аваад гэртээ тоолж болно. Зөрүү гарвал СЕХ-нд гомдол гаргаж болно. Саналын машин хэрэглэдэг бүх улс дотроос ганцхан Монгол Улс саналын хуудасны дүрсийг тараадаг хуультай. Манайхан юмыг харддаг учраас үүнийг бодлогоор хийсэн. Өнгөрсөн сонгуулиар ялагдсан хүмүүс саналын хуудсыг тоолж үзээд зөрүү гараагүй учраас СЕХ-нд хандаагүй. Ойлгоогүй зүйлээ асуугаад, ойлгоод больсон байдаг. Зарим хүн фотошопоор янзлаад СЕХ-нд ирэхэд бусад хүмүүст тараасан ижилхэн файлтай харьцуулаад баригдсан байгаа. Хакердах нь утгагүй гэдгийг харуулаад байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хэрэв МАН, МАХН нийлээд гараар тоолдог болговол сонгуульд хамгийн олон суудалтай хоёр нам л гардаг, бусдад нь боломжгүй юм билээ.

 

МНН-ын дарга О.Бум-Ялагч: -Манай нам сонгуульд хуучин 2012 оны хуулиараа орсон нь дээр гэж үзэж байгаа.

 

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил: -Улс төрийн намуудын хуулийн төсөл дээр манай нам зарчмын хувьд санал нэг байгаа. Намууд ёс зүйн журамтай байна гэдэг дээр санал нэг байна. Манайх намаа шилэн данстай болгосон. Сайтаар ороод харвал манай санхүүжилт ил байгаа. Намыг бодлогын институт болгох тал дээр манайх 100 хувь санал нэг байна. Намын дэргэд олон ТББ, холбоод байхгүй байхаар заасныг мөн дэмжиж байна. Эдгээр зарчим дээр манай нам санал нэг байгаа.

 

Монголын либерал намын дарга Амгаланбаатар: -Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө гэдгийг манай нам маш их дэмжиж байгаа. Монголын либерал нам шилэн данстай болоход бэлэн байгаа. Өнгөрсөн 25 жилд батлагдсан хамгийн дэвшилтэт хууль бол Шилэн дансны хууль гэж бид үнэлж байгаа. Намаас төрийн үйл ажиллагаанд оролцохыг зогсооно гэдгийг мөн дэмжиж байна. Улс төрийн намуудын хууль батлагдаад явах нь зөв гэж үзэж байна.

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: -Маш чухал хуулийг Ерөнхийлөгч санаачлан боловсруулж байгааг манай нам талархалтай хүлээн авч байгаа. Улс төрийн нам болгон өөр өөрийн тоглоомын дүрэмтэй явж ирсэн. Нэгдлээ гэхэд дандаа механик нэгдлүүд бий болдог. Намууд салж бутардаг нь үндэсний эрх ашигт муугаар нөлөөлдөг. Тэгэхээр Улс төрийн намын хуулийг гарцаагүй үндсээр нь шинэчлэх ёстой. Бүх нам нэг ижил тоглоомын дүрэмтэй болмоор байна. Төсөв санхүү, хариуцлагын тогтолцоо, намууд бодлогын институц болох гээд  гээд бүгдийг багтаасан төсөл болж чаджээ.

 

МАХН Ц.Цолмон: -Манай гаргаж байсан саналаас 2 нь хуулийн төсөлд тусчээ. 31 хүн нам байгуулна гэснийг хассан байна. Нам байгуулахад оролцох СЕХ-ны оролцоог балансжуулахаар болж, нам байгуулах, татан буулгах эрх Дээд шүүхдээ үлдэхээр болсон байна. 3001-ээс дээш хүн амтай суманд намын анхан шатны байгууллага байгуулж болно, хүрэхгүй бол байгуулахгүй гэдэг нь сумдын статусыг зөрчих тул харж үзээч гэсэн саналыг манай нам гаргаад байгаа. МАХН-аас гаргасан саналуудыг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед ярилцаад явж болох байх аа.

 

МСДН-ын дарга А.Ганбаатар: -Одоо Сонгуулийн хууль тулгамдсан асуудал болоод байна. 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдал гар тооллогоос болсон гэдэг бол гашуун үнэн. Тиймээс эргэж гар тооллого явуулна гэдгийг намууд дэмжихгүй байх гэж бодож байна. Өнгөрсөн тавдугаар сард Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийг автомат системээр яаж явуулсныг би өөрийн биеэр харсан. Тэнд 11 нэр дэвшигч өрсөлдсөн. Сонгууль тавдугаар сарын 10-ны 22.00 цагт дууссан. Бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл тэр болтол чив чимээгүй байж байгаад 22.00 цагт дүн гармагц бүгд зэрэг мэдээлсэн. 22.00 цаг болохын өмнөх хэдэн хормыг шинэ он гарч байгаа юм шиг 10, 9,8... гэж тоолдог юм билээ. Ямар ч маргаан, мэтгэлцээн байгаагүй. Энэ бол цахим системийн үр дүн.

 

МҮАН-ын дарга М.Энхсайхан: -Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулийн төслийн зорилго их зөв байгаа байх. УИХ-аар эдгээрийг хэлэлцүүлэхдээ хоёр том намаа анхаарахгүй байж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-ын зүгээс бусад намтайгаа өнөөдөр сууж хуулийн төслөө хэлэлцлээ. Тоогоор түрдэг ардчилал бус, зөвшилцлийн ардчиллыг дэмжмээр байна. Хагарал, эвдрэлцэл гарах хэрэггүй юм.

 

Монголын консерватив намын дарга Н.Дашдаваа:- Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл сайн болсон гэж манай намынхан үзсэн. Хуулийн төсөлд намуудын үзэл баримтлал давхцахгүй, тодорхой байна гэж оруулж өгмөөр байна. Ингэж заагаагүйгээс ижил үзэл баримтлалтай олон нам төрөөд байна. Үзэл баримтлал нь тодорхой байж намууд бодлогын нам болно. Бусад зүйл дээр санал нэг байна.

 

Эх орон намын дарга Б.Эрдэнэбат: -Улс төрийн намуудын тухай хууль батлагдсан цагаасаа салхи ороогүй. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж өнөөгийн нөхцөлд тохируулан шинэчлэхээр болсныг мэдэж байгаа. Цаашид ч шинэчлэгдэх байх. Хуулийг дэмжиж хурдан батлах нь зүйтэй.  

 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр: -Хуулийг түргэн батлуулъя гэдэг дээр санал нэг байна. Намууд төр, төсвийн хөрөнгөөр баригдсан, түрээсэлдэг том өмчтэй байхыг хориглож, ижил гараатай болох нь зөв. Их хөрөнгөтэй намтай жижиг намууд өрсөлдөх нь хэцүү гэв.

 

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн намын тухай хуулийн төслөөр намуудын төлөөлөлтэй хийсэн уулзалт өндөрлөв.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (27.123.214.110)
    Ямар бөгс долоосон ичдэггүй хүмүүс вэ?Ерөнхийлөгчийг хараад тэс өөр зүйл яридаг бна шү ичиж үхээсаэ
    2015 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (185.64.196.108)
    Ene odo ih huralin ajiliig hiiged bhaar ih hural ni uy hiih be,Ih hural ajilgui tarah daa tuljee
    2015 оны 12 сарын 17 | Хариулах
  • Бичээч (43.242.243.123)
    Машинаар тоолохыг бүх нам эсэргүүцсэн гээд байсан чинь харин худлаа болж ганцхан МАН эсэргүүцсэн болж таарах нь дээ. Ичээд энэ уулзалтанд орж ирээгүй байх нь. Хөөрхий аргаа барахаар... гэдэг болж байх шив дээ. Энд ороцсон намууд санал хураалтын машиныг эсэргүүцэж байгаа нь алга. Харин ч дэмжиж байгаа нь харагдаж байна.
    2015 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    4 цаг 16 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    4 цаг 46 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    7 цаг 44 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    8 цаг 18 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    8 цаг 19 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    9 цаг 7 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    9 цаг 20 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    9 цаг 34 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    10 цаг 53 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    10 цаг 58 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    11 цаг 1 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    11 цаг 8 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    11 цаг 16 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    11 цаг 20 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    12 цаг 21 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    12 цаг 24 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    12 цаг 53 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК