
Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай холбоотой дараах мэдээллийг нийтэлжээ.
Тэрбээр "УИХ-ын эрхэм гишүүн Ж.Золжаргал сүүлийн үед нийслэлийн хийж буй ажил руу тэр дундаа мидлинг болон хагас кокс нүүрсний талаар илт харлуулсан, шүүмжилсэн, иргэдэд буруу ойлголт төрүүлсэн агуулгатай зураг мэдээллийг нийтэлж байна. Ард түмний төлөөлөл, төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн та худал царай, хоосон шүүмжлэлээр сошиал орчноо дүүргэж суух нь ёс зүйн болон оюуны чадамжид тань хэрхэн нийцэж буйг тунгаагаарай. Баримт нотолгоогүй, шүүмжлэл нь ямар ч шийдэлгүй атал хий хоосон мэдээллээр бусдын хийж буй ажлыг харлуулахаа зогсооно уу. Та үнэхээр хагас кокс нүүрсний талаар мэдээлэлгүй бол бид танд бүрэн хэмжээний мэдлэг олгох, судалгаа шинжилгээний дүгнэлт, нийслэл хотоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй урт, богино, дунд хугацааны төлөвлөгөөт ажлыг танилцуулаад өгье. Мэдэхгүй зүйлийнхээ талаар дуугүй байх нь нэгэн зүйлийн соёл юм. УИХ гишүүн учир аливаа мэдээллийг өөрийн хүслээр буруу ташаа мэдээлж, гүтгэж, шүүмжилж болно хэмээн үздэг бол худал мэдээлэл санаатайгаар түгээх хуулийн хариуцлага хүлээдэг болохыг анхааруулъя" гэв.





















































Сэтгэгдэл (2)