зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намуудын байрыг хураах хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ

2016-1-13
0
ЖИРГЭХ

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ ДЭМЖЛЭГ АВЧ ЧАДАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА

 

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг хуулийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ талаар “Уг хууль Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн  учраас байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдээгүй. Үүнийг УИХ-аар дахин хэлэлцүүлэхээр Ерөнхийлөгч санал, санаачлага гаргасан. Тиймээс манай бүлгийн гишүүд ярилцаад нэгэнт байнгын хороогоор дэмжлэг авч чадаагүй хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй. Зарим нэг зүйл, заалтыг хүлээж авахад төвөгтэй байдалтай байна. Харин цэгцэлчих юм бол хүлээж авах боломж бий. Тэгэхгүй бол улс төрийн хэрүүлийн алим үүсэх нөхцөл байдалд орно. Хаврын чуулганаар энэ асуудлыг магадгүй хэлэлцээд дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлбэл зүгээр байх гэсэн байр суурьтай байна” гэж хэлсэн.

 

Харин МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Энэ асуудлаар МАН-ын бүлэг дахин хуралдана. Бүлгийн дарга одоогоор эзгүй байгаа учир уг хуулийн төслийг хэлэлцээгүй. Ер нь уг хуулиар бусад намуудтай зөвшилцөж, саналыг нь сонсох ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэсэн билээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уг хуулийг эсэргүүцэж мэдээлэл хүртэл хийж байсан.

 

Хууль санаачлагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа болон санхүүжилтийг нь ил тод болгохоор уг хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. Гэтэл намууд маань уг хуулиас айгаад байна. Тэд хариуцлагатай ажиллахаас зугатааж байна. Машин жолоодож буй хүнийг 10 оноогоор дүгнэдэг болж хариуцлагажуулж байхад төр жолоодож буй намууд хариуцлагагүй байна гэсэн билээ.

 

Ямартай ч уг хууль өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэгдэх нь. Гэхдээ уг хууль дэмжлэг авч чадахгүй нь улс төрийн гол хүчин болох АН, МАН-ын байр сууринаас харагдаж байна. Хуулиар улс төрийн намуудад хариуцлага тооцдог болохоос гадна санхүүжилт нь ил болж, намуудын өмчлөлтэй байх эрхийг хасах юм.

 

Тодруулбал, тус хуулиар 10 шинэчлэл хийгдэх юм.

 

  • Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө 
  • Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болно
  • Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгоно 
  • Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана 
  • Нам шилэн данстай болно 
  • Намын үйл ажиллагааг  явуулах доод босгыг тогтооно 
  • Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно 
  • Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байна 
  • Намууд ТББ , фракцтай, одон медальтай  байхыг хориглох нь зүйтэй 
  • Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ 

 

Намуудыг олон шинэ гишүүнтэй байхын төлөө кампаничилж элсүүлдэг биш олон асуудлын шийдлийг олохын төлөө бодлогоор өрсөлддөг болох ёстойг хуулийн төсөлд тусгажээ. Мөн улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог шинэчилж, Сонгуулийн төв байгууллага хэрэгжүүлж, жилд 2 удаа намуудын тайланг авна. Намууд  сонгуульд нэр дэвших эрхийн төлөө гишүүдээсээ хандив, барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг бууруулахаар заасан байна. 

 

Нэг хүн нэг л намын  гишүүн байж  анхан шатны нэг л газар бүртгэлтэй байхыг хатуу заасан. Шинээр гишүүнээр элсэх бол заавал өөрийн биеэр очиж үлгэрчилсэн маягт бөглөж, гарын үсэг зурснаар баталгаажих аж. Намуудын гишүүнчлэлийн бүртгэлийг Улсын бүртгэлийн төв байгууллага дээр байх бөгөөд  мэдээллийн цахим бааз иргэдэд нээлттэй шилэн  байна гэх мэт заалтууд оржээ. 

 

Улс төрийн намуудад улсын төсвөөс олгох санхүүжилтийн зориулалтыг зааж 30 хувиас доошгүйг бодлого боловсруулах, мөн 30 хувиас доошгүйг гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, 10 хувиас доошгүйг намын бүтцийн нэгж дэх сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад гэж хатуу заасан байна. Үүнийг зөрчиж санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулбал санхүүжилтийг зогсоож, нөхөн төлүүлэх аж. 

 

3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар нэгж байгуулахыг хориглосон. Ингэснээр дээрх тоонд хүрэхгүй нийт баг, мөн 200 орчим сумдын иргэд улстөржилт, намын дарамтаас чөлөөлөгдөнө. Энэ хуулийн босгыг давж чадаагүй сум, суурин газрууд нэгдэж нийлэх замаар анхан шатны салбар нэгжийг байгуулж болох гэнэ. 

 

Энэ хуулиар улс төрийн намын гишүүдийн тоо цөөн байх тохиолдолд нүсэр бүтцийг сонгохгүй байх эрхийг олгож байгаа. Нийт гишүүд 3001 хүрэхгүй тохиолдолд Их хурлын оронд Бүх гишүүдийн хуралтай байх, мөн Их хурлаас Төлөөллийн төв байгууллагыг зохион байгуулахгүйгээр Гүйцэтгэх төв байгууллагаа байгуулж болох, намын олон  даргатай байх эрх нь нээлттэй, нам дүрмээрээ өөрийн бүтэц, зохион байгуулалтаа тодорхойлох боломж нээгдсэн гэнэ.

 

МАН, МАХН-ЫН БАЙРЫГ ХУРААХ УУ?

 

Үүнээс үзвэл нэг үйл явдал нийгэмд тов, тодорхой өрнөх нь. Тэр бол МАН болон МАХН одоо үйл ажиллагаагаа явуулж буй байрнаасаа салах нь. Улс төрийн намуудаас МАН, МАХН хоёр өөрийн эзэмшлийн том байранд үйл ажиллагаагаа явуулж түүнийхээ зарим хэсгийг түрээсэлж мөнгө олдог. Бусад намууд нь байргүй. АН хуучин намын байрныхаа газрыг Худалдаа хөгжлийн банкинд маш их хэмжээний мөнгөний барьцаанд тавьсан гэж эх сурвалжууд хэлдэг. Өөр ямар ч нам өөрийн гэсэн өмчилсөн байргүй. Тэгэхээр уг хууль батлагдвал МАН болон МАХН-ын байрыг хураах үйл явц өрнөхөөр харагдаж байгаа юм. Учир нь хуулинд намууд өмчтэй байхыг хориглож байгаа.

 

Энэ мэтчилэн заалтаас болж Улс төрийн намын тухай хууль намуудын дэмжлэгийг авч чадахгүй байна гэж хэлж болно.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулиа унших боломжтой боллоо
Ж.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад гомдсон
М.Бадамсүрэн: Бүс нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох нь чухал
Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Иргэн (59.153.115.207)
    Өө одоо бүр иргэд, намуудын байрыг булааж зарж, цалин тавих мөнгө олох нь ээ. Энэ хавар нэг юм болно шүү.
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.123.192)
    elbegee ingej baigaad zarlig gargaad byh namiig zogsooj medneshyy
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • зочин (103.57.92.58)
    МАН-ын байр ч яахав тэрбу тэрбумаар хандив өргөсөн Сайхансамбуу тэргүүтэй бизнесменүүд өөр өөрийн ноогдох талбайдаа эзэн сууж, татвараас хуссан мөнгөөнд ногдох хэсэгтээ төр нь эзэгнэх байх, харин АН-ын 11-р хороололд байдаг ардчиллын ордон, зоригийн хөшөөний дэргэдэх намын байр зэргийг хурааж улсын орлого болгох нь зөв өө зө. АН өөрөө хохирох тул худлаа ингэж байгаад тэнцүүгийн тэмдэг тавих байх л даа. ард түмэн бид иймэрхүү жүжүигт итгэхээ больсоон
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    түргэн энэ хуулийг гаргах нь зөв хариуцлагагүй явсаар байгаад намуудаас ард түмэн залхаж байна мөн байруудыг хурааж авах нь зөв улсын мөнгөөр боссон л байгаа дуудлага худалдаанд оруулж улсад мөнгийг өгөх нь зөв
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Дамчаа (27.123.214.125)
    Энэ цагаан байшин луйварчдын шулсийг монч их гоожуулах юмдаа. 100 шахам энэ улсыг авч явсан 260 мянган гишуунтэй энэ нам д нэг байр байхад болохгуй зуйл гэж юу байхавдээ. Байшингаасаа л болоод байдаг юм бол буулгаад шатаачмаар байшин оор маш олон байгаа даа. Дэмий юманд хуцалдахаа боливол зугээрдээ.
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • РАМЗАЙ (202.21.115.59)
    ХАРИН ЭНЭ ХУУЛИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. МАНАЙХ ШИГ ХАРИУЦЛАГА ГЭЖ МЭДЭДГҮЙ, НАМЫГ АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛ, ИХ МӨНГӨНД ХҮРЭХ ЗАМ ГЭЖ ОЙЛГОДОГ ТУЛ ЭНЭ ХУУЛЬ МАШ ЧУХАЛ. АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЪЯА. ЭНЭ ХУУЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • жорж (202.55.191.130)
    хүний өмчинд халддаг ёс хаана ч байхгүй ээ
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.252.217)
    elbegee hoshogo soli orchbhaa
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.28.169)
    ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ???
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг
    22 мин
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
    41 мин
  • Н.Учрал: Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулиа унших боломжтой боллоо
    1 цаг 10 мин
  • Ж.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад гомдсон
    1 цаг 31 мин
  • Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгджээ
    2 цаг 12 мин
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
    2 цаг 32 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиодол нэгээр нэмэгджээ
    2 цаг 38 мин
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
    2 цаг 51 мин
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
    3 цаг 9 мин
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
    3 цаг 11 мин
  • Агаарын бохирдол: Баянхошуу орчимд хамгийн их байна
    3 цаг 55 мин
  • Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
    3 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: МСБХ-ны Үндэсний дээд лигийн эмэгтэй улирлын шилдгүүд тодорно
    4 цаг 3 мин
  • Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
    4 цаг 6 мин
  • Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
    19 цаг 39 мин
  • О.Оюунжаргал дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо
    22 цаг 34 мин
  • Жүжигчин П.Бат-Амгалан Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Автобусны зогсоолоос зорчигчоо аваагүй жолооч нарт хариуцлага тооцжээ
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Амралтын өдрийн жор: Амттай wrap
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • ЧӨЛӨӨТ УАШТ: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Улсын заан Э.Лхагвагэрэлгүй 125 кг-ын жингийн оноолт
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • К-поп ертөнцийг донсолгож буй "Cortis" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Аялал жуулчлалд СҮЙДСЭН дэлхийн үзэсгэлэнт газрууд
  • СТАТИСТИК: Ард түмний хайртай бөхчүүд цойлж барилддаг "Хэвийн боов"-ны барилдаан
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • ТАНИЛЦ: Нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Чингэлтэй дүүргийн 68 өрхийн нарны хавтанг төвийн шугамд шууд холбож эхэллээ
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарийг зорино
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ
  • Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна
  • Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдтэй уулзаж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
24 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК