Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх хэргээр Л.Гансүх нарын дөрвөн хүнд анхан шатны шүүхээс ял оноосон.
Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс 4,5 жилийн хорих ял оноосныг тэрбээр эсэргүүцэж, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн билээ.
Харин Дээд шүүхэд гомдол гаргахдаа заавал анхан шатны шүүхээр дамжуулдаг журамтай тул энэ дагуу өмгөөлөгч Н.Цэндсүрэнгээрээ дамжуулан анхан шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн ч хүлээж аваагүй талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл гарч байсан юм.
Тэгвэл тэрбээр эл асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Л.Гансүх Дээд шүүхэд хандсан бөгөөд хэрэг нь хянагдаж байгаа аж.
Сэтгэгдэл (3)