зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Дүнжингарав-2016”-ын тов уяачдыг баярлуулж, унаач хүүхдүүдийг түгшүүрт автуулав

2016-2-16
0
ЖИРГЭХ

Хаврын нэртэй хахир цагийн уралдаан унаач хүүхдүүдийг дааруулахгүй гэж үү

 

Хурдан морины төвийн болон хангай бүсийн уралдааны тов гарч уяачдыг баярлуулж, унаач хүүхдүүдийг түгшүүрт автуулав.

 

“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ.

 

Өвлийн уралдааныг хориглож, хаврын уралдаан гэж нэрийдсэн ч хоёрдугаар сарын сүүлчээр төдийлөн дулаарч, цаг тавигддагүй. Гэтэл ийнхүү хаврын тэргүүн сар гарч 21 хонож байхад энэ жилийн морин уралдаан эхлэх нь.

 

Угтаа 28-нд уралдах морьдыг өвлийн сард барьж, уяа сойлгыг нь тааруулсан байх учиртай. Ингээд бодохоор хаврын уралдаан нь өвөл эхлэж хуулиа зөрчиж байна. Жил бүр хаврын уралдааныг эрт зохион байгуулснаас олон арван хүүхэд мориноосоо унаж бэртдэг төдийгүй амь насаа алдсан гашуун түүх олон бий.

 

Хамгийн ойрын жишээг дурьдахад өнгөрсөн хавар болсон “Дүнжингаравын их хурд” наадамд долоон хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэсэн тоо баримт бий. Түүнчлэн 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Азаар амиа алдсан хүүхэд бүртгэгдээгүй ч энэ бол харамсалтай тоо баримт юм.

Ийн атал хурдан морьд, хүүхдийн хүч хөдөлмөрөөр зугаацах дуртай эрхэмүүдийн эрх ашгийг дээдэлж, хаврын уралдааныг энэ сарын 28-нд буюу өвлийн жавар арилаагүй үед зохион байгуулах гэж байгаа нь харамсалтай.

 

Унаач хүүхдүүдийн дийлэнх нь 6-12 насны хүүхэд байдаг гэсэн судалгаа бий. Тэд хурдан хүлгийн нуруун дээр тогтон байж барианд ирэх юмсан гэж залбирдаг гэдгээ ч нуудаггүй. Унаач хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо төр засагт төдийлөн хүргэж эрх ашгаа хамгаалж чаддаггүй. Энэ ч өдгөө төр засгийн эрхмүүдийн морин уралдааныг өвлийн жавар арилаагүй байгаа өнөө үед зохион байгуулах шийдвэр гаргахад нь нөлөөлж буй нь дамжиггүй. Тиймээс хүүхдийн эрх ашгийг дээдлэж, тэдний төлөө үйлчлэх ёстой газрууд нь одоо л дуугарч унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд анхаарал хандуулаасай гэж хүсэх хүн олон байгааг энд дахин дуулгах нь зүйтэй болов уу. 

 

Засгийн газар орон нутгийн удирдлагуудын шийдвэрийг үл тоомсорлов уу

 

Сар шинийн өмнөхөн зарим аймгийн засаг дарга нар хаврын хахир хатуу цагт хурдан морины уралдааныг өөрийн аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахгүй гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Тодруулбал, Төв аймгийн засаг дарга 2016 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр гаргасан тоот захирамждаа хаврын морин уралдааныг хоригложээ. 


Харин сар шинийн өдрүүдэд Ховд, Хөвсгөл аймгийн засаг дарга мөн захирамж гаргаж хаврын морин уралдаанаас татгалзжээ. Орон нутгийн засаг захиргаа ийн хүүхэд багачуудаа бодож хаврын хахир  хатуу цагийн морин уралдаанаас татгалзаж байхад Засгийн газар энэхүү шийдвэрийг нь үгүйсгэсэн, үл тоосон нэгэн шийдвэрийг битүүний өдрийн хуралдаанаараа гаргалаа. 
 

Тухайлбал хоёрдугаар сарын 8-ны өдрийн Засгийн гарын хуралдаанаас хурдан морины бүсийн наадмын хуваарийг тогтоохдоо “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар шийдвэрлэлээ. Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд, Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт долдугаар сарын 24-нд болно гэж заажээ.

Аймаг, орон нутгийн засаг захиргааныхныхаа гаргасан шийдвэрийг Засгийн газар нь мэдээгүй юу эсвэл үл  тоосон уу ямартай ч тэнгэр газар шиг ялгаатай хоёр шийдвэр хэдхэн хоногийн зайтай гарав.

 

Үнэндээ орон нутгийн удирдлагууд нь нутаг орныхоо өвөлжилт, хаваржилтын байдлыг харгалзан үзэж, унаач хүүхдүүд, хурдан хүлгийн байдлыг харгалзан үзэж ийнхүү шийдвэр гаргасан нь дамжиггүй. Тиймээс энэ бүгдийг төр засгийн эрхмүүд анхааралдаа авч зөв шийдвэр гаргах байх гэдэгт найдах үлдлээ. 

 

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг нь унаач хүүхдийн хөдөлмөр

 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жишээ баримттайгаар төр засгийн өндөрлөгүүдэд хүртэл дуугарч чаддаг газар төдийлөн байдаггүй.

 

Гэхдээ хүүхдийн хөдөлмөр ялангуяа, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр нь бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд муугаар нөлөөлж байгааг ХЭҮК-оос гаргасан илтгэлдээ жишээ баримттайгаар гаргажээ. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг нь яах аргагүй хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хэмээн тодорхойлсон байна.
 

Тус илтгэлд “Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан зарим талаар бизнесийн шинжтэй болж, үндэсний баяр наадмаар хязгаарлагдахаа болихын хамт унаач хүүхдийн тоо өсч байгаа нь хүний эрхийн байгууллагын анхаарлыг татаж байна. ХЭҮК, ХТҮГ-аас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд хурдан морь унаж байгаа 30 орчим мянган хүүхэд байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүд жилдээ давхардсан тоогоор 150 орчим их, бага уралдаануудад оролцож байна.
 

Энэ тоон дээр сунгаа, жижиг уралдаануудад оролцсон тоог нэмбэл хэд дахин өссөн дүн гарна. Хэдийгээр Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа боловч хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн үнэлгээтэй холбоотой шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Хурдан морины уралдаан нь Монгол үндэстний дэлхийд бахархах нандин соёл гэдгийг ХЭҮК хүлээн зөвшөөрч байгаа боловч унаач хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал түгээмэл гарч байгаатай эвлэрэх боломжгүй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын V тайлан илтгэлтэй холбогдуулан төрийн бус байгууллагын сүлжээдээс НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд илгээх илтгэлийн наймдугаар хэсэгт “Унаач хүүхэд” гэсэн хэсгийг багтаажээ.
 

Үүнд “Засгийн газрын илтгэлд дурдсан цахим хуудаст хурдан мориноос унаж бэртсэн, амиа алдсан, эсвэл эрүүл мэндээрээ хохирсон хүүхдийн талаар мэдээлэл байхгүй. Харин бүртгэлтэй морь унаач хүүхдийн тоо, морь унаж түрүүлсэн хүүхдийн тоо, болж өнгөрсөн уралдааны нэр, ямар насны морь хэдэн цагт, хаана уралдах мэдээлэл байршуулсан нь уралдааныг дэмжин зохион байгуулдаг байгууллагын цахим хуудас шиг байв.
 

Гэмтэл согог судлал, сэргээн засалтын клиник эмнэлэгт (ГСЗКЭ) 2009 оны наймдугаар сард мориноос унаж эмчлүүлсэн 158 хүүхдийн 32.9 хувь нь Улаанбаатар хотын, 67.1 хувь нь хөдөө орон нутгийн хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийн 94.3 хувь нь мориноос унах үедээ гэмтсэн бол гурван хүүхэд мориноос унах үедээ чирэгдсэн, хоёр хүүхэд унах үедээ мориндоо гишгүүлж бэртсэн, нэг хүүхэд морьтойгоо уралдааны үед машинд мөргүүлснээс гэмтсэн байна” хэмээжээ. Мөн “АНУ-ын Төрийн Департаментын Хүүхдийн хөдөлмөрийн товчооноос гаргасан 2013 оны илтгэлд “Орон нутгийн болон үндэсний баяр наадмын үеэр болсон морин уралдааны үеэр зургаан унаач хүүхэд нас барсан. Гэвч эрүүгийн хэрэг нээгээгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр ийм тохиолдлыг морины эзэнтэй хувийн журмаар тохиролцож бэртсэн, амиа алдсан хүүхдийн төлөө төлбөр төлж шийдвэрлэдэг байна. Ихэнхдээ унаач хүүхэд морины эзний өөрийнх нь охин юмуу, хүү байдаг байна” гэж дурдсан байна” гэжээ.
 

Харин дараагийн хэсэгт “Монгол Улсад хүүхэд уралдааны мориноос унаж бэртсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх эрх зүйн орчин, тогтолцоо одоогоор байхгүй. Уралдаан зохион байгуулагчид, хурдан морины эзэд, уяачид унаач хүүхдийн төлөө хариуцлага хүлээхгүй бөгөөд “хүүхэд өөрөө сайн дураараа хурдан морь унасан” гэх тайлбар өгдөг. Ядуу амьдралтай айлын хүүхдээр хурдан морь унуулсны хариуд юу өгөх нь морины эзний дур бөгөөд эцэг эхэд нь бага зэрэг мөнгө өгөх, гэрт нь идэж уух зүйл, хүүхдэд хичээлийн хэрэглэл, хувцас авч өгөх төдийхнөөр хэмжигддэг.
 

Уралдаанд морь унах хүүхдийн ажил уралдааны өдрүүдээр хязгаарлагдахгүй зуны 2-3 сар үргэлжилдэг. Монголын цаг агаар эрс тэс, ширүүн ба өдөр шөнийн агаарын температурын зөрүү хэт их байдаг. Ихэнх уралдаанууд жилийн хамгийн халуун сарууд болох 7, 8 дугаар сар, эсвэл хамгийн хүйтэн сарууд болох 1, 2 дугаар сард болдог. Уралдааны морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэг заалт хамгаалж байна.
 

Энэ заалт зөвхөн долдугаар сарын 11-13-нд болдог Үндэсний баяр, наадмын уралдаантай холбоотой заалт бөгөөд бусад цаг үед болж байгаа том, жижиг уралдаанууд дээрх зохицуулалтад хамаарахгүй байна” гээд дараах зөвлөмжийг гаргажээ. Зөвлөмжид “10-аас доош насны хүүхдээр уралдааны морь унуулахыг хориглох, өвөл цагийн уралдаанд хүүхдээр морь унуулахыг бүрэн хориглох,  Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх” хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.

24tsag.mn 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (203.91.115.41)
    Му новшнуд аймар ум болждээ
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    Му новшнуд аймар ум болждээ
    2017 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (73.8.115.250)
    M enhbold iig songuuliin ajilgaag boikotloh heregtei
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (115.187.88.83)
    1-5 huuhed ami uregdej 6-10 huuhed hundeer gemtene geh metchilen ene uraldaanihaa hutulburt oruulaad ugmuur yum daa . . .
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • ан (103.26.195.45)
    унах морь буу хэл енчин ишиг ч угуй барлагуудын эрин уе аргагуй эхэлсэн юм аа даа
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.233.35)
    Иимэрхүү шиидвэр гаргдг удирлагатай улс орон өөдлкүнээ яанаа одоо -_-
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.233.35)
    Зохион байгуулалттай хүүхдийн аминд хүрж бга хэрэг!!!!!! Хятад новшнууд л наад иим шиидвэр гаргаа бз
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • fck (202.131.233.35)
    Albaar2 hytduud mongol huuhdudig alah geel bgn bhguyu tdr yhvde naad zah n etsg exde hlle ghd aav eej uvuu nr n zagnana Naad chn zohion baiguulalttai hun aminii hrg
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.94.182)
    БОЛЬЁ ОО
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.64)
    Энэ өвөл цас ихтэй хүйтэн өвөл болсон , юун морь уралдуулах Энэ баячуул зүгээр л мөнгөө аривжуулж Төрд тавар төлөхөө бод Эсвэл хүний нялх үрс морь малнаасаа унаж бэртэж гэмтэхийг нь харж таашаал авдаг юм уу Та нарын энэ хүн мал тамалсан үзүүлбэрийг чинь хэн очиж үзэж байгаа юм Өөрсдөө л үзэж хүн мал тамлан бах таваа хангадаг байх
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.64)
    Энэ өвөл цас ихтэй хүйтэн өвөл болсон , юун морь уралдуулах Энэ баячуул зүгээр л мөнгөө аривжуулж Төрд тавар төлөхөө бод Эсвэл хүний нялх үрс морь малнаасаа унаж бэртэж гэмтэхийг нь харж таашаал авдаг юм уу Та нарын энэ хүн мал тамалсан үзүүлбэрийг чинь хэн очиж үзэж байгаа юм Өөрсдөө л үзэж хүн мал тамлан бах таваа хангадаг байх
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Жуулчид хүүхдийн амь насаар дэнчин тавьдагийг нүдээр үзэх гэж ирдэг гэсэн
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.32.92)
    Морин улалдаан гээд байх юм. Ард түмний наадам огт биш болоод удаж байна. Баячуудын ядууст гайхуулах нэг хобби л болсон . Ардуудад огт хамаагүй. Битгий үү битгий тоо
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.32.92)
    Амьтан тамлагчид. Бас болоогүй малгай энэ тэр дээрээ төмөр хадчихсан.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • зочин (112.72.12.12)
    Сэтгүүлчид дээрх сэдвээр ул суурьтай мэдээллэе гэвэл одоо орон нутгуудаар явж үзэхэд жижиг уралдаанууд энд тэндгүй ямар ч шийдвэр хуульгүйгээр хавтгай явагдаж буйг олж мэдэх болно доо Засаг байдаг гэж үү
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • kkk (60.28.127.81)
    naranhuu l degree ur dooguur guij bgd l ene uraldaanaa hiichih yumdaa ter tomchuul yas yuman deeree orsdoo aduuniihaa zusig ch medehgui irj yavaa moridin ali oorinhoo gedgiig ch tanihgui humuus oor huneer uyuulaad hunii nyalah ur tamlaad oorsdoo aldar nerig ni avah yum orgohig ni chi orgo aahlahig ni bi aahlay gedeg shig mongol bohig tegeed bohchuul barildaal ezed ni tsol avdag bolgovol torin tusheed min bogd l avraga arslan zaanuud yavj yadaj yanzaglaj garah bh daa
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • bayar duusahgui yum daa (103.229.120.160)
    huuhed mal tamlagchid, aimgiin darga nar amidrald arai oir bna
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • unen (103.242.47.66)
    Хөвсгөл аймгийн Засаг дарга 5-р сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож захирамж гаргасан байдаг .Гэтэл саяхан шинийн 8-нд Хөвсгөл аймагт хэдэн баячууд уралдаан зохион байгуулжээ.Учир нь Хөвсгөлийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар улсын алдарт уяач болсоныг тохиолдуулан захирамж зөрчин байж уралдаан зохион байгуулжээ.Хөвсгөл аймаг 2016 оныг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн дэмжих жил болгон заралсан бөгөөд НҮБ-ын хүүхдийн сантай хамтран Хүүхдэд ээлтэй аймаг стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.Нэг хэсэг нь хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байхад зарим хэсэг нь хөрөнгө мөнгө бэл бэнчингээ гайхуулсан баячууд хүүхдийн амиар зугаа цэнгэл хийж байна.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • zochin (202.9.40.241)
    zamin osol ujagin chiher bichend hordood vheh den yuch bologvi yumshig baidag harin morinos ochhorn l svid boloh yum bolioch unajil baidag vhjil baidag yun svrtei yum mongolchuud malshige osoj bn nohogdon kkkk gevel muuhaich yumuu kkk za tvshed min zov zohitsulah bize
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • dvgnegch (202.9.40.241)
    Morigvin naadam boliulah geed baidag moritoin uraldan l baival uraldah geed baidag mongol naadam iimel baisan iimeerech bn mongol ers mongol morinii shndas chadaliig sorison ene bayriig zogsooh bolomj bhgvi zogsooj bolohgvi harin ovol havriin naadamd zaidan uralduuldahgvi bh heregtei zaidan uraldaj baiga hvvhdvvd ih unaj gemtej baiga eron mongol er hvnl bol morio hairalj unaj uraldah hvvhtei mash sain dulaalj hamgaalah malgai herelegdhvvvniig hangah uchirtai muusain tomor zaidalsan chai geh malgvi mori vher yalgahgvi hytad mongol ni medegdehgvi yumnud neh medmertej hutsaldha bolioch soeolongin toos ged oorsdo morind dariulchihged gviged baidag heren odol mori uyach buruudaj tsag vee ologvi daj baigan bh eron jortoin amid vldej tsash amidardag ni baigalin shalgabartai adil mongol er hvni shalgur oilgohgvi shaldan shar vsen guijagvi guilagach turaltai shilen nvdtei mal medgvi mah idej chdadgvi hvvmvvst zoriulav ta bvhner zalgahgvi mongol ers morio uyan ch uraldanch naadanch g archagvi t
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.193.76)
    mal m. enkhbold chi uuruu morio unaad uraldaach . lalar chi ene uraldaanuudyg zokhion baiguulji baigaa
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.113.191)
    Аймагийн засаг даргын тушаалыг яах болж байна харж л байя
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Нялга сум (122.201.22.64)
    Энэ орчин үеийн феодалууд хүний нялх үрс , хэл мэдэхгүй адгуус тамлаж таашаал авдагаа зогсоох хэрэгтэй. Дандаа борчуудын хүүхдүүд эдний зугааны золиос болдог юм , түүнээс биш М.Энхболд даргын хүү морь унахгүй шүү дээ Улаанбаатард төрж өссөн М.Энхболд Та , морь мэддэг хүн болж хурдан морь энэ тэр хөөрцөглөхөө боливол зохино Тэр Д.Даваахүү гэж нэг аахилсан , Манжийн хаан шиг эрээн алаг торгонд боолттой нөхөр амьтнаы нялх үрсийг бодвол яасан юм Мөнгөө багтааж ядсан УИХ-ын гишүүд уяачид нэртэй хэдэн хийрхэсэн юмнууд дээл ,хантааз , хөөрөг , гаансаараа л хэдэн ядуу Монглчуудын нүдийг бүлтийлгэх гэж байгаа цугларалт өөр юу ч биш
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • bat (122.201.31.96)
    tejeej tarij hasaad araatan bolgoson moridiig uvul bitgii hel zun uralduulsan ch ayultai shuu dee baigliin medremjee negt aldsan amitad yamar baih ve huuhed bitgii hel tom hun unahad hetsuu shuu dee
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Түшмэл (103.57.92.73)
    Эрхтэн дархтан, түшмэдүүд бид л зугаацан цэнгэлийн манлайг эдэлж байвал тэр төрийн байгууллагын захирамж шийдвэр ч яамай байна гэсэн бодолтой хүмүүсээр удирдуулсан манай улс ч хөөрхий байнаа. Үүнд сонгогчид бид л буруутай шүү дээ. 4 жил хоосон байлгаж байгаа д сонгуулийн жилд хэдхэн төгрөгөөр саналыг нь худалдаж авахад амархан байдаг байхаа...
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • МАН (202.179.8.115)
    ҮҮний цаан МАН-ын дарга Монголын морин спортын уяачдын холбооны дарга М.Энхболд байгаа нь үнэн шүү дээ .Өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө балчирхан үрсийг бодохгүй юм даа МАН даргаа
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
    • Зочин
      ok
      2016 оны 02 сарын 16
  • Зочин (202.21.116.162)
    Энэ сарын 28-нд өдөртөө -15 хэм хүйтэн, жавартай, энэ сарын хамгийн хүйтэн өдрүүдийн 1 болно
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Тэнэгүүд өөрсдийн хүүхдээрээ унуул за. Өвлийн уралдаан гэж юу байдаг юм. Хүчээр зогсоо.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.27.180)
    bitgii hudalaa bichej bgaach, harinch mori unaj hurdlahiin tuiliin husel boldog yum shu,
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
    • bat
      tejeej tarij hashij adguus araatan bolgoson bidnii medeh mongol morid bish ee buu uzegd unsan eznee berteeh bitgii hel heer haydaggui mongol morid mini haachivaa tejeej tarilgui mongolooroo uraldaasai
      2016 оны 02 сарын 16
  • Зочин (202.179.27.180)
    bitgii hudalaa bichej bgaach, harinch mori unaj hurdlahiin tuiliin husel boldog yum shu,
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.27.180)
    bitgii hudalaa bichej bgaach, harinch mori unaj hurdlahiin tuiliin husel boldog yum shu,
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ээжүүдийг ялгаварлахыг тэвчиж чадахгүй нь
    16 мин
  • Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
    1 цаг 29 мин
  • "Токиогийн Их дуулга"-д зодоглох Монголын 16 жүдоч
    1 цаг 46 мин
  • “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
    1 цаг 56 мин
  • "ОХУ-Украины дайн"-ыг зогсоох хэлэцээрийн эргэн тойронд...
    2 цаг 30 мин
  • Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
    3 цаг 6 мин
  • Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    3 цаг 11 мин
  • Хонконг: Албаныхан "гал түймэрт өртсөн зарим хохирогчдын шарилыг хэзээ ч гаргаж чадахгүй байх" гэв
    3 цаг 15 мин
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
    3 цаг 31 мин
  • Монгол Улс, ОХУ-ын Шадар сайд нар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслүүдийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ
    3 цаг 48 мин
  • Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр санал ирүүлжээ
    3 цаг 58 мин
  • Нийслэлийн ирэх оны төсөвт хүний хөгжил, нийгмийн асуудлыг дутмаг тусгасан байна гэв
    4 цаг 1 мин
  • БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ
    4 цаг 1 мин
  • Худалдаа хөгжлийн банк олон улсын түвшний таван шагналын эзэн боллоо
    4 цаг 14 мин
  • Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    4 цаг 16 мин
  • Улаанбаатарт -19 градус хүйтэн байна
    4 цаг 18 мин
  • “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
    15 цаг 9 мин
  • Дүрмийн шинэчлэлээ хэлэлцжээ
    18 цаг 57 мин
  • Төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
    19 цаг 55 мин
  • Б.Мөнхтамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгчихсөн
    20 цаг 10 мин
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Ө.Энхбаяр: Хүний амь гэдэг та нарын албан тушаалаас чухал юм уу!
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ажлаа хүлээж авлаа
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
24 баримт
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК