зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Хүүхдийн эрхийг зөрчвөл ийм хариуцлагыг хүлээнэ

2016-4-30
0
ЖИРГЭХ

Хүүхдийг эцэг, эхдээ хэрцгийгээр зодуулах болон мориноос унаж бэртсэн үед нь л  бид хүүхдийн эрхийн асуудлыг хөнддөг. Харин  бусад үед таг, чиг. Эцэг, эхийнхээ буруугаас болж өвлийн хүйтэнд өдөржин гудамжинд гуйлга гуйх хүүхдүүд ч их бий. Тэр бүрт хүүхэд өөрөө гомдол мэдүүлээд байж чаддаггүй. Тиймээс л хүчирхийлэгчид айх, эмээхгүйгээр хүүхдийг тарчлаан, тамладаг гэж мэргэжилтнүүд үздэг. Уг нь Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны тавдугаар сарын 08-нд батлан гаргаж, мөн оныхоо зургадугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийг хамгаалах хууль тэр бүр хэрэгжиж  чадахгүй байгаа тул батлагдаж гараад 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг санаачлаад Цагаан сарын баярын өмнөхөн батлав. Ингээд тус хуулиар томчууд ямар хариуцлага хүлээх, ямар зөрчлийг хүүхдийн эрхийг зөрчсөн гэж үздэг болсон талаарх мэдээллийг 24 баримт булангаараа хүргэж байна. Томчууд бид хүүхдийн эрхийн хуулиар юу, хийж болох, болохгүйг эндээс уншаарай. "Хүүхдээ яах нь миний дур" гэж авирлагчид хүүхдийнхээ эрхийг дахин ноцтойгоор зөрчвөл Эрүүгийн хариуцлага хүртэл хүлээх эрх зүйн акт ч үүсэх юм. Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр өнөөдөр тохиож байна. Тиймээс бид энэхүү мэдээллийг бэлтгэж хүргэж байгаа юм.

Баримт 1. Уг хууль нь хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого юм хэмээн хууль санаачлагч хэлжээ.  Ингэснээр асуудал гарсан хойно араас нь хөөх биш харин болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага, хэвшил тогтоох нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

 

Баримт 2. Улсын статустай хүүхдийн байцаагч нарыг ажиллуулна. Уг ажилд тохирсон хүмүүсийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх байдлаар бэлтгэнэ.

 

Баримт 3. Байцаагч нар хүүхдийн эрхийн зөрчлийг газар дээр нь шууд шийдвэрлэчихдэг, мэргэжлийн үүднээс шуурхай арга хэмжээ авчихдаг, эсвэл хуулийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг бусад байгууллагуудтай холбож өгөх эрх бүхий үүргийг хүлээх юм байна.

 

Баримт 4. Сургуулийн нийгмийн ажилтан хүүхдийн байцаагчийн ажлын гүйцэтгэж болно. Гэхдээ бүх нийгмийн ажилтанд ийм эрх олгохгүй, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйтэй, хүүхдийн асуудлаар мэргэшсэн хүмүүсийг сонгож шалгаруулах юм байна.

 

Баримт 5. Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг гэр бүл, сургууль, асрамжийн газар, ажлын байр, малын бэлчээр гээд нийгмийн бүх орчинд хориглож өгчээ.

 

Баримт 6. Гэр бүлийн хүрээнд гарч буй хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлыг Хүүхэд хамгааллын хуулиас гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зохицуулна.

 

Баримт 7. Нийтийн эзэмшлийн талбай, автобус гээд хаа ч байсан хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдөж байгааг харсан, мэдсэн бол түүнийг таслан зогсоох үүргийг иргэн бүр хүлээнэ.

 

Баримт 8. Хүүхдийн эрх зөрчигдөж байхыг харсан хүн мэргэжлийн байгууллагуудад хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авах ёстой.

 

Баримт 9. Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Үүнд сургууль, цэцэрлэгийн багш нараас гадна  хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс багтана. Тэд хүүхдийн эрэг хүчирхийллийн байдлыг тандах, заавал мэдээлэх үүрэг хуулиар хүлээжээ. Хүүхдийн мэдээллийг чандлан нууцална.

 

Баримт 10. Хуулинд өнчин хүүхдүүдийг садан төрлийнх нь асрамжид өгөхөөр тусгасан байна.

 

Баримт 11. Хүүхдийг асрамжиндаа авсан хүмүүст төрөөс амьжиргааны тэтгэмж, урамшуулал олгоно.

 

Баримт 12. Гэр бүл салалтын дараа хүүхдэд төлөх хохирлыг төрөөс урьдчилан төлөөд  буруутай этгээдээр албадан хөдөлмөр хийлгэхээр хуульд тусгажээ. Салсан тохиолдолд хүүхдийг эцэг, эхтэй нь хүссэн үед нь уулзуулж байна.

 

Баримт 13. Хуульд 14 дээш насны хүүхэд эцэг, эх нь зөвшөөрсөн тохиолдолд хөнгөн хөдөлмөр хийж болно. Гэхдээ хүүхэд хичээлийн бус цагаар, чөлөө заваараа эцэг эх, гэр бүлийнхнийхээ бизнест туслах нь нээлттэй.

 

Баримт 14. Хүйтний улиралд хүүхдээр морь унуулахыг хориглосон. /Хөдөлмөрийн яамны сайд Г.Баярсайхан чиг, үүргийнхээ дагуу уг журмыг гаргажээ/.

 

Баримт 15. Хүнд хүчир, тэвчишгүй хөдөлмөр хийж, гуйлга гуйж байгаа хүүхүүдийг төр шууд хамгаалалтдаа авахаар хуульд тусгасан байна. . Хүүхдийг ашиг хонжооны хэрэгсэл болгосон, гуйлга гуйлгаж эрхийг нь зөрчсөн иргэнийг нэг удаад 500 мянган төгрөгөөр торгоно.

 

Баримт 16. Насанд хүрээгүй хүүхдээр архи, тамхи, хоолныхоо мөнгийг гуйлгуулж олуулахыг гэмт хэрэг гэж үзнэ. Гэмт этгээдэд Эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

 

Баримт 17. Жил бүр улсын төсөвт 3.2-3.5 тэрбум төгрөг тусгуулж байж хууль бүрэн хэрэгжих бололцоотой. 2017, 2018 оноос санхүүжилт нь шийдэгдээд явах юм байна.

 

Баримт 18. Засаг дарга ямар нэгэн эрсдэлтэй нөхцөлд орсон хүүхдийг түр асран байршуулах, эрхийг нь хамгаалах үүрэг хүлээнэ. Тодруулбал, архичин эцэг, эхтэй бас шоронд хоригдож байгаад гарч ирсэн хүүхдийг.

 

Баримт 19. Эрүүгийн хуульд гэхэд хүүхдээр гуйлга гуйлгуулах, хүүхдээ хаях, төөрүүлэх, үл хайхрах, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах зэрэгт эцэг эх, асран хамгаалагч, хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тусгажээ.

 

Баримт 20. Хүүхдийг хилээр гарах үед бүртгэж аваад, хуулийн байгууллагуудад мэдээллэдэг болно. Хүүхэд буцаж хилээр орж ирсэн үү үгүй юу, хэрвээ гадаадад үлдсэн бол ямар зөвшөөрлөөр, хэнтэй, хаана үлдсэн бэ гэдгийг тодорхой болгоно. Хилээр гараад явсан монгол хүүхэд бүрт анхаарал хандуулах юм байна.

 

Баримт 21. Сум, хороонд гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтантай, дүүрэгт хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй, аймаг хотод хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон газартай болгох дэд бүтцийн асуудлыг зохицуулж өгсөн байна. Эдгээр субъектээр дамжуулж гэр бүлийн боловсрол олгох аж.

 

Баримт 22. Хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хүүхдэд зөвхөн эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх зэрэг хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зарчмыг баримтлах юм байна.

 

Баримт 23. Хуулийн төсөлд бага насны хүүхдийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэж өгөх, авах, эрх зүйн зарим болон бүрэн чадамжтай хүнгүйгээр үлдээхгүй байхаар тусгасан бөгөөд эрх зүйн зарим чадамжтай хүн буюу 14-өөс дээш насны ах, эгч нь бага насны дүү нараа харгалзаж болохоор тусгажээ.

 

Баримт 24. Хүүхдийг тоглоомыг хамгаалдаг болно. Хэн дуртай нь хүүхдийн тоглоомын талбайд дураараа барилга барихыг хуулиар хориглоно.

24tsag.mn

image

Томчууд бид хүүхдийн эрхийн хуулиар юу, хийж болох, болохгүйг эндээс уншаарай. ”Хүүхдээ яах нь миний дур” гэж авирлагчид хүүхдийнхээ эрхийг дахин ноцтойгоор зөрчвөл Эрүүгийн хариуцлага хүртэл хүлээх эрх зүйн акт үүснэ шүү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
БАРИМТ: "Зориг зүрхтэн"
Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • mgl (203.247.175.213)
    Shashnii eldev arga hemjeend huuhed bagachuudiig hamruulah, tedend shashnii nomlol zaaj surgahiig huuliar horiglomoor bn.
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • shur (202.131.7.34)
    Heregtei lym bn. Gol ni sain heregjvvleh heregtei heregtei
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • irgen (202.131.249.130)
    TEgeed xurdan batlaad murduulj exelye...
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зарим нутгаар бороо орно
    16 цаг 17 мин
  • “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээ маргааш болно
    16 цаг 27 мин
  • Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна
    18 цаг 14 мин
  • ФОТО: “Wonderland” фестивал дахь үлгэрийн ертөнц
    19 цаг 26 мин
  • WONDERLAND KIDS FESTIVAL-д ирэх шалтгаан
    20 цаг 48 мин
  • Нөөцийн махны үнэ буурчээ
    21 цаг 13 мин
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
    21 цаг 27 мин
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
    21 цаг 49 мин
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    21 цаг 56 мин
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
    22 цаг 3 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
    22 цаг 38 мин
  • Хүүхдэдээ "бэлэглэх" гоё номууд
    22 цаг 43 мин
  • Н.Ганибал: Гишүүн төвтэй байхын тулд хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслөө боловсруулахдаа анхан, дунд шатны гишүүддээ төв болгож ажилласан
    Уржигдар 19 цаг 46 мин
  • Монгол Улс COP17 бага хурлыг 2026 онд зохион байгуулна
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
    Уржигдар 17 цаг 23 мин
  • Баруун аймгуудад ноолуурыг 105-125 мянган төгрөгөөр худалдан авч байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Сүхбаатар дүүргийн 8-р хорооны 10 айлд дэд бүтцийн туршилтын төслийг хийж гүйцэтгэжээ
    Уржигдар 15 цаг 38 мин
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Адольф Гитлерийн төрсөн нутаг Австри улсын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Алдарт жүжигчин Чой Жон У өөд болжээ
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • ТАНИЛЦ: Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд зодоглох 27 бөх
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • 14 мега төслийг дуустал Л.Оюун-Эрдэнийг он удаан хаан залах юм уу?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
  • Т.Доржханд: Манай нам бол сошиал дагаж шуурдаг улс төрийн хүчин биш 
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Д.Трамп: В.Путин үнэхээр галзуурсан байна!
  • IEM Dallas 2025-ийн Esports тэмцээний үр дүн: Vitality зургаа дахь түрүүгээ авч, ZywOo өөрийн 26 дахь MVP шагналыг хүртлээ
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
24 баримт
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК