зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТҮТ ”АСА”-д барьцаалагдан “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ыг дэмжиж байна уу

2016-3-17
0
ЖИРГЭХ

"АСА" циркийн байранд үйл ажиллагаа явуулж, "АСА"-ын банкаар төрийн үйлчилгээг явуулж байна

 

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар “АСА" цирк буюу "Рояал Плаза" ХХК-ийн байранд толгой хорогдоод нэлээдгүй хугацаа өнгөрч буй.

 

Тэгвэл үүнийхээ шан гэлтэй тус үндэсний хэмээх тодотголтой төрийн байгууллага нь нийслэлийн бүх дүүргүүдийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний “Нэг цэгийн үйлчилгээ”-г “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-тай хамтран гүйцэтгэж байна.

 

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нь гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн банк бөгөөд тус банкны 67.44 хувийг Д.Дагвадорж аварга эзэмшидэг юм. Мөн тэрбээр “Рояал Плаза ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “АСА Трэвэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал билээ.

 

Ингэхээр Авто тээврийн үндэсний төв "Аса" циркт барьцаалагдан Д.Дагвадорж аваргын банк болох “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ыг дэмжин үйл ажиллагаагаа явуулж байна уу гэх хардлага төрж байгаа юм. Автотээврийн үндэсний төвийн харьяа газруудаар өдөрт хэдэн зуун, мянган жолооч үйлчлүүлдэг.

 

Авто тээврийн үндэсний төв "Аса" циркт барьцаалагдан Д.Дагвадорж аваргын банк болох “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ыг дэмжин үйл ажиллагаагаа явуулж байна уу гэх хардлага төрж байгаа юм.

 

Тухайлбал, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг явуулдаг “Зам тээврийн хяналт бүртгэлийн газар” татан буугдаж тус төвийн тээврийн хэрэгслийн газартай нэгдэн Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрыг байгуулсан. 

 

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар нь Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтэс, Бүртгэлийн архив лавлагааны тасаг гэсэн нэгжтэй. Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтэс нь авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх, улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих, улсын бүртгэлээс хасах болон явуулын дугаар олгодог аж.

 

Тухайн газар энэ оны 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 5278 тээврийн хэрэгсэлд шинээр гэрчилгээ олгож, 27746 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэжээ. Шинээр гэрчилгээ авах жолооч нар 5100 төгрөг, харин шилжилт хөдөлгөөн хийлгэхэд 7300 төгрөг тушаадаг байна. Үүний 100 болон 300 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк үйлчилгээ үзүүлсний шимтгэл болгон авдаг болохыг эх сурвалж мэдээлсэн.

 

Ингэхээр тэдгээрийн хураамж, төлбөр зөвхөн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны цэвэр орлого болж үлдсэн мөнгө нь тус банкаар дамжиж байгаа юм.

 

Гэтэл тус банкныхан төрийн үйлчилгээг төрийн байгууллагатай хамтран үзүүлж буйгаа умартан, тус газарт ноёрхолоо тогтоогоод амжсан гэдгийг иргэд өгүүлдэг. Ачаалал ихтэй гэгддэг Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо АСА циркт байрладаг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны ажилчдын харилцаа туйлын зохимжгүй, иргэдийг дорд үзсэн байдлаар ханддаг талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ байдал өдгөө ч хэвээрээ гэдгийг жолооч нар хэлсээр байгаа юм.

 

Ийнхүү төрийн үйлчилгээг нэг банкинд давуу эрх олгон, явуулж байгааг гайхах хүн олон байгаа гэдгийг ч энд дурдах нь зүйтэй болов уу.

 

Угтаа бол төрийн байгууллага төрийн 100 хувийн банк болох Төрийн банкаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг бол ямар нэгэн асуудал үүсэхгүй төдийгүй, төрийн үйлчилгээ төрийнх байх ёстой гэдэг бичигдээгүй зарчим ч үйлчлэх байлтай.

 

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ны ТУЗ-ын гишүүдэд Д.Дагвадорж, Д.Сумъяабазар байдаг

 

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нь 2006 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болж Монгол улсын банк санхүүгийн зах зээл дээр анхны хөрөнгө оруулалтын банкаар үүсгэн байгуулагдсан байна.

 

Тус банкны ТУЗ-ын гишүүдэд Долгорсүрэн овогтой Дагвадорж, Долгорсүрэн овогтой Сумъяабазар, Банзрагч овогтой Баярсайхан нарын хүмүүс байдаг аж. Д.Дагвадорж нь Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны хувьцаа эзэмшигч бөгөөд сүмогийн 68 дахь их аварга, ёкозүна цол авсан анхны Монгол хүн юм. Тэрээр Рояал Плаза ХХК-ийн ТУЗ-ийн дарга, АСА Трэвэл ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.


 
Харин Д.Сумъяабазар нь Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны хувьцаа эзэмшигч бөгөөд 2006-2013 онуудад тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тэрээр 2011 оноос Монголын Спортын Барилга Байгууламжийн Холбооны ерөнхийлөгч, 2013 оноос Монгол Улсын УИХ-ын гишүүн, 2014 оноос МАН-ын Улаанбаатар хот хариуцсан нарийн бичгийн дарга, Монголын Хөдөө Аж Ахуй Хоршоологчдын Үндэсний Холбооны ерөнхийлөгч зэрэг албыг тус тус хашиж байгаа бол Б.Баярсайхан нь Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны хувьцаа эзэмшигч бөгөөд 2008-2009 онуудад тус банкны хөрөнгө оруулалтын банк хариуцсан дэд захирал, 2009-2013 онуудад гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Тэрээр 2013 оноос тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.

 

Ингэхээр хувийн хэвшлийн банк төрийн үйлчилгээг авч чадсан нь ямар нэгэн эрх ашиг, сонирхолыг зөрчил байгааг үгүйсгэхгүй юм. Ямартай ч анхаарал татаж, хардлага төрүүлэх энэ асуудалд холбогдох албаны хүмүүс анхаарал хандуулаасай гэх үүднээс энэхүү материалыг бэлтгэн хүргэлээ. 

 

24tsag.mn      Б.Энхжин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.21.115.165)
    Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Улаанбаатар хотын банк гэдэг хувийн хэвшлийн банкаар гүйцэтгэдэг. Бүх шатны шүүхийн зардал буюу тэмдэгтийн хураамжийг гэсэн үг. Үүнийг яагаад Төрийн банкаар дамжуулахгүй байгаа вэ гэдгийг бодож үзсэн үү. Хуулиар хориглоогүй бөгөөд улсаас тавьсан шалгуурыг хангаж ажиллаж чадаж байвал хувийн хэвшлийн банк төлбөр тооцооны үүргийг гүйцэтгэж болно.
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.34.51)
    Давга аварга жудаг зааж, ганц газраас банкаа татвал зүгээр дээ жаахан юм олох гэж байж том нэрээ шороотой хутгах хэрэггүй л байх
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • zochin (150.129.142.240)
    Tsirkiig maliin saraaljin hashaa shig bolgoson. Gadaan n niitiin ezemshliin talbai deer mashinii hudalda yvuulj bga. Icheeche heden huduunii buduulguud. Zavaan humuus. Hot anhaarache. Orchinii ailuud gomdol gargaj bolnshde
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.23.73)
    ХУЦВАА МӨН
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.112.111)
    БОЛЬЁ ОО
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.24.123)
    Долгорсүрэнгийнхэн үнэнхүү шуналтангууд. Заан долгорсүрэн самар ачиж яваад баригдаж шившгээ хутгасан. Улсын циркийн барилгыг ямар байгаад одоо ямар болгосныг нь хараарай
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • ORK SETGUULCH ENHJIN-D (202.180.216.19)
    ENHJIN SETGVVLCH TA NAAD TOLGOIGOO MONGOLYN XOGJIL, DEVSHIL SAIN SAIXNY TULUU AJILLULBAL YASAN YUM BE ? TEGEJ CHADAHGUI BOL NAAD TOLGOINY CHIN CH XEREG ALGA …
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.34.51)
    энэ банкны теллерүүд үнэхээр муухай ааштай
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • avto (202.21.124.20)
    avto teevriin undesnii teviin darga puntsag gej neheriig shalgah heregtei bi erenhiilegchiin hun gej tom yrisan neher yvah ashig sonirholiin zerchil bgaa
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.27.65)
    BUSSINES HIIHIIN DON TUUSSAN BNA TEGED BAS IH HURALD SUUNA GEED BGAAZ
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.172)
    ТЕРИЙН УЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕЛБЕР ТООЦООГ БУГДИЙГ НЬ ТЕРИЙН БАНК БОЛОН ТЕРИЙН ДААТГАЛААР ХИЙХ ЕСТОЙ ГЭЭД ХУУЛИА ГАРГААГУЙ БАЙХАД АРАЙ Л СОНИН ЮМ БИЧИЖ ДЭЭ. УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЛЭЭД АВЧ УЗ. ТЭГЭЭД БИЧ
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
    3 цаг 10 мин
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
    3 цаг 58 мин
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
    4 цаг 7 мин
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
    4 цаг 20 мин
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
    4 цаг 51 мин
  • Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ?
    5 цаг 40 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан "дурсгалын марк"-ийн нээлт боллоо
    5 цаг 49 мин
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
    5 цаг 51 мин
  • Статистик: Хэрэглээний барааны үнэ 8.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
    7 цаг 50 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгджээ
    7 цаг 56 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 57 мин
  • Израилчууд "Аль Жазира" телевизийн таван сэтгүүлчийн амийг зориудаар хөнөөжээ
    9 цаг 14 мин
  • Улсын онцгой комиссын III хуралдаан хуралдаж байна
    9 цаг 17 мин
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
    10 цаг 0 мин
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
    10 цаг 8 мин
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
    10 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дурсгалын маркын нээлт болно
    10 цаг 14 мин
  • Улаанбаатарт 19 градус дулаан байна
    10 цаг 16 мин
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 24 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    Уржигдар 10 цаг 22 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Б.Тавинбэх: Дотроосоо сенсацтай мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна
  • Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл худлаа
24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК