зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ядарсан хийгээд даварсан цагдаа

2016-4-12
0
ЖИРГЭХ

Энэ өгүүллийг би 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг дараахан буюу 2008 оны 9 дүгээр сарын 21-нд бичсэн юм. Энэ үйл явдлын дараах цагдаагийн тэнэглэлийг хараад дургүй хүрсэн хэрэг л дээ. Тэр үед цагдаагийн өөдөөс ингэж дуугарах хоншоортой аавын хүү бараг байгаагүй юм. Харин А.Баатархуяг, Г.Уянга бид гурав л улайтал хэлж чаддаг байсныг “Улс төрийн сонин”-ы шарлаж амжаагүй хуудсууд гэрчилнэ. Хэдийгээр энэ өгүүлэл миний бичсэн хамгийн сайн өгүүллийн тоонд орох боловч түүний мөрөөр хариу өгсөн, ажил хийсэн явдлыг би л лав санахгүй байна. Ингээд өчигдөр Монголын цагдаа дахин тэнэглэл үйлдэхэд бэлэн гэдгээ баттай харуулсны учир олон жилийн өмнөх өгүүллээ дахин нийтэлж байна. Эндээс Монголын цагдаагийн мөн чанарыг хялбархан ажиглаж болно…

 

7 дугаар сарын 1-ний үйл явдлаас улбаалан бид монголын улс төрийг биш, харин цагдаа, ард түмэн хоёрын аль нь зөв бэ гэдгийг шинжилж, энэ нь улам бүр учир утгагүй болсоор байна. Нийгмийг илтэд хуваагдалд оруулж буй энэ лайтай асуудалд хариу өгөх улс төрийн хүчин Монголд байхгүй юм. Энэ талаар саналаа өгүүлсү.

 

Цагдаа хэрэгтэй, хэрэггүй…


Манайхан шиг цагдаа хэрэгтэй, хэрэггүй гэж маргадаг мангар улс дэлхийд бараг байхгүй байх. Ямар ч улсын ямар ч хүнээс цагдаа хэрэгтэй юу гэвэл ямар ч эргэлзээгүй ХЭРЭГТЭЙ гэж хариулна. Би ч гэсэн хэрэгтэй гэж ямар ч эргэлзээгүй хариулна. Цагдааг шүүмжлээд ирэхлээр энэ утгагүй асуудал ямагт гарч ирдэг юм. Цагдаа гэсэн ерөнхий нэрийн цаана нуугдаж байгаа царай нь тэр…

 

Цагдаа гэсэн хоёр түвшний ойлголт байдаг. Нэг дэх нь Та бид өдөр тутам тааралдаж, уйлж майлж, хэрүүл маргаан хийж, буруутаж, зөвдөж, шийтгүүлж, бид заримдаа амь насаа ч хүртэл авруулдаг ихээхэн зөрчилтэй, зовлонтой ажил хийдэг жирийн цагдаа. Товчдоо бол эрээн мод барьж хошногоо эргэтэл шүгэл үлээж, эсвэл балиар заваан болгонтой өдөр болгон хутгалдаж байдаг эргүүлийн болон хэв журмын зэрэг бидний дунд хутгалдсан нөхдүүд. Эднийг ерөнхийд нь бол “нохойд барьдаг мод” гэж хэлж болно. Эдний сайн, муу нь ард түмний дунд илт мэдэгддэг. Харилцааны соёлоос авахуулаад хувцас хунар, цалин хангамж, боловсрол, нийгмийн нэр хүнд, зиндаа зэрэг олон шинжээрээ манай жирийн цагдаа их муу тал руугаа орно доо. Халуунд халж хүйтэнд хөрч, цаг наргүй ажиллаж мань мэттэйгээ холилдож байдаг энэ бүлгийг нөхцөлт байдлаар ядарсан цагдаа гээд нэрлэчихье.

 

Гэтэл энэхүү дээд хэсэг нь өргөсөн тангаргаа умартаж, илтэд гэмт хэргийн шинжтэй бизнес эрхэлж, улс төрд хутгалдаж, бас өөр хоорондоо албан тушаалыг төлөө алалцахаас ч буцахгүй болсон гэж би дүгнэж байна.


Хоёр дахь утга нь цагдаа гэдэг бол нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн төрийн институт. Энд бол дээр дурдсан жирийн цагдааг удирдаж, дээрх үүргийг мэргэжлийн хувьд хүлээсэн өч төчнөөн байгууллагууд орно. Эрүүгийн, мөрдөн байцаах, замын, хэв журмын, тусгайнхан гэж олон ангилахаас гадна аймаг, нийслэл, дүүргийн цагдаа гээд ихээхэн салбарласан бүтэцтэй манай хүчний байгууллагын хамгийн олон хүнтэй хүчирхэг бүтэц.


Энэхүү төрийн институт гэсэн утгаараа бол манай цагдаа мөн чанараа алдсан, улс төржсөн, гэмт хэрэгжсэн ихээхэн том сүлжээ мөн.


Мэдээж энэ институт сайн муу байх нь төрийн болон цагдаагийн удирдлагаас хамаарна. Цагдааг генерал, хурандаа, дэд хурандаа, хошууч зэрэг томчууд удирддаг биз дээ.


Аль ч улсын аливаа цэрэгжсэн байгууллагад офицер хүний нэр төр гэж хамгийн нандин юм байдаг. Энэ нь өргөсөн тангаргаа яс биелүүлж, хуулийг чанд сахих, өөрийн болон мундирынхаа нэр төр, цэвэр ариун байдлыг амь наснаасаа ч илүү хайрлан хүндэтгэх явдлаар илэрнэ.


Гэтэл энэхүү дээд хэсэг нь өргөсөн тангаргаа умартаж, илтэд гэмт хэргийн шинжтэй бизнес эрхэлж, улс төрд хутгалдаж, бас өөр хоорондоо албан тушаалыг төлөө алалцахаас ч буцахгүй болсон гэж би дүгнэж байна. Энэ бүлгийг нөхцөлт байдлаар даварсан цагдаа гээд нэрлэчихье.


Тэгэхлээр 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг шинжилье гэвэл цагдаагийн буруу зөв гэж маргах биш, энэ үйл явдлаас өмнө, энэ үеэр болон дараа нь цагдаагийн удирдлагууд яаж ажилласныг илүү сонирхсон нь дээр байх…Дээрх хоёр ойлголтыг санаатай болон санамсаргүй хольсноос болж хамаг бантан хутгаж байгаа нь хэнд ч илэрхий.

 

Ядарсан цагдаа

 

Одоо олон ядарсан цагдаа тушаал биелүүлж хүн буудсан гэж байгаа. Тэгэхдээ хууль гэж зөрчиж болохгүй нэг юм баймаар. Мэдээж цэрэгжсэн байгууллага тушаал биелүүлж болно л доо. Энэ тохиолдолд ядарсан цагдаад хоёр сонголт үлдэнэ. Нэгдэх нь хууль зөрчсөн тушаалыг биелүүлэхээс татгалзах. Хоёрдахь нь уг тушаалыг биелүүлээд хэрэв буруутвал тушаал өгсөн хүн хариуцлага хүлээх. Ер нь хаа ч гэсэн ийм л зарчим үйлчилдэг.


Харамсалтай нь манай цагдаа нар бид тушаал биелүүлсэн гэх мөртлөө хэн тушаал өгснийг одоо болтол хэлэхгүй байна. Уур нь хүрсэн гэхэд хүн алтлаа уурлаж болмооргүй. Одоо бүр байчихаад дэмий тэнэж, дээрэм хийж байсан хүмүүсийг буудсан ухааны юм яриад эхэлж байна.


Бодвол манай ядарсан цагдаа мэдээж хууль хуудас гэж бараг мэдэхгүй байх шиг. Тэгвэл хэн тушаал өгснийг хэлж болох уу ? Мэдээж болно.


Ядарсан цагдаа бол мань мэттэйгээ адилхан амьтад даа. Гав, бороохой, гутал хувцас, малгайнаас эхлээд хамаг юмыг нь даварсан цагдаа нар Эрээнээс аваад ядарсан цагдаадаа шахчихна. Заримыг нь өөрөө ол гэж хэлэх ч энүүхэнд. Шидсэн чулуу, тоосгонд хага үсэрдэг бамбай, дуулгыг лав л ядарсан цагдаа биш, даварсан цагдаа нар шахсан нь мэдээжийн хэрэг.


Нөгөө талаас ядарсан цагдаа нарын үйлдлийг ядарсан, даварсан гэж хоёр хувааж болно. Нэгдэх нь үйлээ үзэж манай нийгмийн хамаг муу муухайтай ноцолдоно. Энийг л хий гэж бид тэднийг татвараараа тэжээж байдаг юм. Хоёрдахь нь даварсан цагдаагаа дуурайж хууль зөрчин, багавтар бизнес маягийн луйвар хийнэ. Хүн зодно, дээрэмдэнэ, гэмт хэргийг нуун дарна, авилга авна гэхчлэн…Энэ бол хууль бус, гэмт хэрэг юм.


Энийг олон түмэн надаас илүү мэдэх болохоор би энэ балиар зүйлийг дэлгэрүүлэн ярьмааргүй байна. Манай улсад гарч байгаа гэмт хэргийн тоо манай цагдаагийн албан ёсны статистикаас даруй 8 дахин их байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон. Энэ нь манай цагдаагийн институт гэмт хэргийг хэр зэрэг нуун дарагдуулдаг, түүнд хэр гүнзгий хутгалдсаныг хөдөлбөргүй харуулдаг.


Чухам энд чинь өнөөх хээл хахууль, гэмт хэрэг гээд хамаг муу муухай юм байдаг юм л даа. Энийг нь бодохоор манай цагдааг нэг их ядарсан гэж нэрлэх нь тийм ч оносон нэр томъёо биш ч байж магадгүй. Гэхдээ энэ удаад жирийн бага тушаалын цагдаа буюу ядарсан цагдааг ярих гээгүй юм. Энэ нь жичдээ их том сэдэв болно л доо.


Ширээн дээр нь хууль байсаар байтал би хууль биш, тушаал биелүүлнэ гээд дайраад байдаг тэнэг амьтад дүүрэн байхад цагдаа ядрахаас өөр яах юм ? Өөрийн гэсэн толгойгүй, хууль биш, тушаал биелүүлэхээр цагдаа биш, арми болчихож байгаа юм. Арми бол олон түмэнтэй бараг харьцдаггүй бол цагдаа иргэдтэй өдөр тутам харилцдаг. Энд зарчмын том ялгаа гарч ирнэ. Ингэхлээр цагдааг арми болгон хувиргасан явдал бол төрийн болон цагдаагийн удирдлагын олон жилийн хур алдааны үр дүн мөн.


Ядарсан цагдаа би төрийг хамгаалсан гэж хэлэх болтлоо тэнэгтжээ. Цагдаа төрийг биш, нийгмийн амгалан тайван байдлыг хамгаалдаг юм. Энийг л ойлгохгүй бол тэднийг бараг л өөрөө сайн дураараа ядарч байна гэж хэлж болно.


Ямар ч гэсэн ядарсан цагдаагийн цалин хангамж, ахуй нөхцлийг дээд зэргээр сайжруулж, мөн түүнтэйгээ дүйцэхүйц хяналтыг нийгмийн зүгээс ч, төрийн зүгээс ч тавих нь хамгийн шилдэг арга болно. Мөн оргүй устсан дотоод хяналт гээч зүйлийг нэн даруй сэргээх хэрэгтэй. Харин тэртэй тэргүй хэтэрсэн тэдний тоог нэмж хэрхэвч болохгүй.

 

Даварсан цагдаа


Би нийгмийн шилжилтийн тухай бүтээлүүд уншиж байгаад “цагдаагийн ардчилал” гэсэн нэр томъёо олоод ихэд гайхаж байж билээ. Нийгмийн шилжилтийн үед нийгэм бүхэлдээ эмх замбараагүй болж, гэмт хэрэг ихэсдэг нь зүй тогтол байдаг аж. Энэ үед төр засаг нь цагдааг хөрөнгө мөнгөөр хангаж, хяналтыг сул байлгаснаар цагдаагийн институт аливаа хяналтаас гарч эдийн засаг, улс төрд хүчтэй нөлөөлөх болтлоо хүчирхэгждэг үйл явцыг “цагдаагийн ардчилал” гэж нэрлэдэг болсон юм билээ л дээ.


Манайд энэ л болж байна. Би цагдаагийн томчуудтай ч, жирийн цагдаатай ч ярьж байхад “Та нар цагдааг яадаг юм”, “Цагдааг одоо хэн ч дийлэхгүй” гэсэн үгийг тэд олон удаа хэлдэг юм. Харин би өөдөөс нь “Цагдааг төр биш, ард түмэн татвараараа тэжээдэг, иймээс Та нар арай даварч байна” гэдэг юм.


Одоо даварсан цагдаагийн тухай яръя. Тэдний олонхийн үйлдлийг бодохоор миний дотор муухай болдог юм. Шуудхан хэлэхэд цагдаагийн удирдах албан тушаалтнуудын лавтайяа 90 гаруй хувь нь дор хаяж л жиптэй, хаустай, эхнэр хүүхэд нь машинтай, өөрөө далд бизнес буюу бизнесийн сүлжээтэй байдаг. Үүнийг цагдааг гүтгэсэн гэх зоригтой хүн гарахгүй л болов уу…


Энд би ганц хүний тухай яриагүй. Хэрэв аль нэгэн байгууллагад нэг хүн архичин бол хүнийг нь муугаар ярина, харин бараг бүгдээрээ архичин бол архичны байгууллагын тухай ярих нь лавтай. Би ийм л зарчим барьсан бөгөөд энэ нь цагдаагийн удирдлагад байгаа бүх хүнийг новш гэсэн үг биш.


Тэнд сайн, шударга хүмүүс зөндөө байдгийг би мэднэ…


Гэхдээ системийн хувьд манай цагдаагийн байгууллага үнэхээр ялзарсан даа…


Даварсан цагдаагийн боловсрол, соёл ядарсан цагдаагийнхаасаа нэг их дээрдээд байхгүй. Тэдэнд хууль бол ямар ч хамаа байхгүй, хүнээс шүүмжлэл хүлээж огт үзээгүй. Уур нь хүрсэн тохиолдолд “баривчил” гэсэн ганц л үг мэднэ.


Ер нь нийгмийг: улс төрийн, эдийн засгийн, гэмт хэргийн ертөнц гэж хуваавал даварсан цагдаа гэмт хэргийн ертөнцийг улс төр, эдийн засагтай холбох үүрэгтэй “төрсөн” юм шиг байгаа юм. Нөгөө цэргийн тангараг, офицерийн нэр хүнд гэсэн хамгийн ариун нандин юм хаашаагаа алга болчихсон юм гэж гайхмаар…

 

Даварсан цагдаа хийгээд улс төр


Даварсан цагдаагийн энэхүү төлөв байдал нь монголын новшийн улс төртэй шууд холбоотой. Өмч хувьчлалаар хийсэн хулгай зэлгийгээ нуухын тулд цагдааг л аргадах хэрэгтэй болсон юм. Ингээд цагдаа эдийн засагтай буюу тодруулж хэлбэл далд эдийн засагтай шууд холбогдох болсон юм. Төрийн зүгээс ч гэсэн цагдаагийн удирдлагаар тоглож байн байн сольсоор байтал цагдаагийн системийг бүрэн эвдрэлд оруулсан юм.


Төрийн дээд албан тушаалтнууд хулгай зэлгийгээ нуухын тулд өөрийн хүнээр цагдаагийн дарга тавих моод аль эрт дэлгэрсэн байдаг. Цагдаа нар ч гэсэн энэ шинэ үүргээ жигтэйхэн сайн биелүүлж эхлэв. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг нуун дарагдуулах ажлыг хийх болов. Улс төрчдийн мөн ч олон гэмт хэргийг тэд дарж чадсан даа…Энэ нь тэдэнд ач тусаа өгөх болов. Мэдээж нийгэмд биш, өөрт нь. Дараа нь өөрсдөө бизнес эрхлэх болов. Энэ үеэс л цагдаагийн дээд удирдлага даварсан цагдаа болсон юм даа…


Цагдаа бол улстөрчидтэйгээ бараг адилхан. Хоорондоо муугий нь яана. Заримдаа бүр буу шийдэм гаргахаас ч сийхгүй. Өөрөөр хэлбэл даварсан цагдаа улс төрийн бүлэглэлүүдээ дагаад олон хуваагдсан, улс төрчдөөс ч илүү бие биенээ дайсагнадаг. Ийм цагдааг удирдах бараг боломжгүй юм.


Даварсан цагдааг манай улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг юм. Тэгээд яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ гэж асуух гэж байна уу ?


Яагаад гэвэл даварсан цагдаа нар монголын бараг бүр улс төрчдийг бүлдэгдчихсэн байдаг юм. Энэ нэр томъёог би биш, даварсан цагдаа нар өөрсдөө гаргасан гэдгийг дашрамд дурдая.


Өөрөөр хэлбэл улс төрчдийн гэмт хэргийн хавтаст материалууд даварсан цагдаагийн сейфэнд байдаг юм л даа. Ингээд л хаалга хаагдаж байгаа юм.


Миний ойлгож байгаагаар 7 дугаар сарын 1-ний үйл явдлын үеэр даварсан цагдаагийн олон толгой зөрчилтэй олон шийдвэр (мөнөөх л улигт тушаал шүү дээ – Д.Г.) гаргаснаас болж ийм эмгэнэлт байдлын нэг гол нөхцлийг бүрдүүлсэн. Заримдаа ч жагсаал цуглааныг цагдаа нар зохион байгуулж байна гэж бодогдохоор олон юм болсон доо…


Одоо даварсан цагдаа нь ядарсан цагдаагаа өмнөө барьчихаад араар нь нуугдах гэж аргаа барж байна. Тэднийг нохойд барьсан мод шиг ашиглаа биз дээ. Одоо л нэг их сайн хүн болж гэнэ.


Иймээс даварсан цагдааг шинэчлэх нь улс төр, эдийн засгийн аливаа шинэчлэлээс илүү тулгамдсан асуудал гэж би үзэж байна.


Өөр олон зүйл бичмээр байвч даварсан цагдаагийн хэн нэг нь яг өөрийгөө хэлж байна гэж бодоод заргалдах, мөн улс төрчдийн зүгээс үүнийг далимдуулах аваас хариуг нь өгөхийн тулд түр азная даа…


Даварсан цагдаад даруулга хэрэгтэй, ядарсан цагдаад тусламж хэрэгтэй…


Судлаач Д.Ганхуяг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (59.153.115.58)
    Gadnii oronuudad tsagdaa irgend tuslana,sanuulna.,.harin mongol tsagdaa gediine torgono,hel amaar doromjilno,es bus haritsana avah umgvi dee mgl tsagdaa...
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.115.58)
    Sogtuu joloochoos huivaldaj mungu avaad l yavuulchihna.udurt hediig avdag n oilgomjtoi ene bol barimttai um.ted yu sahiulj yu heregjvvleh n oilgomgvi iim l luivarchid bdag shinechleh heregtei.shinechlel n ene ergvvnnuudiin es surtahuunaas ehleh heregtei..
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.115.58)
    vnen shvv.ene tsagdaad avilga hirees heterlee.aalznii tor shig bolson.mongoliin tsagdaa bolovsrolgvi soeolgui bolson bna.hiih ajlaa meddeggvi buguud hh zvilee oilgodoggvi gej helmeer bn.huuliig,juramiig heregleh gedeg oilgolt bhgui.turiin huvtsas umssun tvremgiilne gej l oilgodog nuhdvvd...
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.93)
    Хов зөөж хоолоо олдог хүмүүсийг сэтгүүлч гэдэг. Сэтгэүүлч гэхээр хүнийг сэтгэхэд хүргэ гэснээс өөрөө сэтгэгч биш байж болно.
    2016 оны 04 сарын 13 | Хариулах
  • быба (122.201.24.49)
    ёчёяч Сүхбаатар бол зүгээр л нэг цэргийн жанжин шүү дээ. Хэдэн гаминг ялаал биз. Манлай баатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж нар түүнээс юугаар дутуу юм бэ. Харин улс орны хөгжил, уналтын үр дүнг улс орны хаад, удирдагч нар үүрдэг. Их хаадуудтай нэг муу цэргийн жанжинг дүйцүүлээд байх хэрэггүй л байх. Яг үнэндээ анхны долоогоос Сүхбаатар Чойбалсан хоёр л хэлмэгдэлгүй үлдсэн. Тэгээд Сүхбаатарыг ардын хувьсгалын баатарын дүрд тоглуулж эхэлсэн биз дээ. Тэр 1921-с 1923 оны хооронд юу хийж амжуулсан юм бол. Ха ха ха ёстой хөх инээд хүрчихлээ. Энэ олон тэнэг шагналуудаа бүгдийг нь байхгүй болгох хэрэгтэй. Манайхаас өөр одон, медаль, төмөр өгдөг улс орон байхгүй болсон. Ардын жүжигчин Мадонна, Жексон гэж байна уу.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.194.114.118)
    Нээрээ энхийг сахиулах ажиллагаанд явсан нэг цагдаа харуулаас бултаж, эргүүлд гарахаас айж, сав л хийвэл штаб хавиар эргэлдээд сонин байсан шүү, аймхай ч юм уу,
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.22.121)
    Ёо үнэн шүү. манайд цагдаагаас халагдсан нэг новш ажилдаг. Эмэгтэй хүн зодно, айлган сүрдүүлнэ, хүүхэд шигээ охидыг нэг шаалгачих нэг шаалгачих гээд яваад байдаг аймаар эвдэрдэг юм билээ. Яагаад тэсээд байна гэхээр хогнууд өөрсдийгөө ажилчидаасаа хамгаалуулж байгаа нь
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (122.201.22.121)
    Үнэхээр үнэн бичжээ. уурлаад байгаа хүмүүс яагаад уурлаад байгаа нь ойлгомжтой. Энгийн хүмүүс бүгд энэ дарангуйлал дээрэлхэнгүй байдалыг амсаад л гарсан.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Булган (103.26.195.19)
    Би ганц егуулбэр бичье. Хуний муу цагдаа, Цагийн найз цагдаа ийм л хумуус . Терийн нэрээр юу хийж чадах хумуус шуу.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (202.21.117.42)
    Мөрдөн байцаагч нэртэй дарангуйлагч, тамлан зовоогч нар цагдааг муухай харагдуулад байна даа. АН-хан анх сонгуульд тэр л гарах гээд байна, гарчихвал бид сүйрнэ гээ л хот хөдөөгүй хор хийж явсан нөхдүүдээс энэ байдал эхэлсэн юм шүү дээ. Ардчилал гэдэг нэрээр халхавч хийсэн өмнөх нийгмийн үед ажил хийх чадваргүй байсан нөхдүүд энэ төрийг самарч дуусч байна доо. Тэгээд өмнөх нийгмий хараахыг нь яана. Аав ээжлийнх нь байгуулсан Монголчудын нийгэм шүү дээ. Тэнгэрээс уначихсан юм шиг бусдыг муулж Монголчуудыг хагаралдуулах эхийг тавьсан одоогийн ерөнхийлөгчийн, түү олонлогууд-ын хийж байгаа ажил нь энэ
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.31.91)
    tsagdaagiin armi geed hoer huvaachih
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • монгол (103.57.92.168)
    Энэ нэг юм үхээгүй байгаа юмуу. Хэнд ч хэрэггүй амьтан хаанаас гараад ирэвээ. Ямар хүмүүсийн хооронд яс хаяад байгаа юм болдоо. Наад ясыг чинь золбин нохой ч тоохгүй болсон мангар бацаанаа.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • ганхуяг (103.57.94.158)
    Шилэн хүзүү нь сэтийсэн нүдэнд хүйтэн нэг амьтан байдаг,хорвоогоос зайлахад хэн ч түүнийг үгүйлэхгүй амьтандаа.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.22.91)
    huchnii baiguullaguudiig uls turiin zorilgoor ashigladagaa erh medeltnuud ni bolih heregtei.tusgai huchnii ner hund bhgui bolchihloo.huchnii baiguullaguudiin darga tseregiig tur soligdoh bolgond solij uuriin hunee tavidag ni ingej utsan huuheldei shig ezniihee amaar daldagnaad undsen ajilaa ch tolgoigooroo hiij chadahgui bolchihoj bna.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.93.27)
    Энэ сэтгүүлчид гэж яасан ч ойлгогдохгүй хүмүүс юм даа.яаж ч байсан цагдаа бол монголын төрөөр овголсон хүмүүс харин сэтгүүлчид гэж хэн юм бөөн хов зөөгчид яс хаягчид
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (31.210.100.206)
    tsagdaa huulial bieluuldeg harin udirdlaga ni dawarchihsan tagdaa gedeg shig bol tsagdaa ayuliin dohio gesen ug
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Yamar huuli yariad bna.hun zodoj daramtaldag huuli uu ain
      2016 оны 04 сарын 12
  • Зочин (103.26.194.58)
    Erguu TEMUUJINGEES bolj bhgui y udaaa uur yu baiw gj deee ardchil
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.31.120)
    энхийг сахиулах ажиллагаанд хэд хэдэн цагдаагын албан хаагч оролцсон байдаг юм. харамсалтай нь маш муу нэртэй. аймхай, хулчгар, ажлаас хойш суудаг гээд цэргийнхэн нь үздэггүй юм шүү. цагийн байдал үүсээд, цэргийнхэн гарч байхад дандаа сугарч үлдэнэ, залхуу, аймхай хогийн новшнууддаа
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Ганаа (182.160.39.217)
    Монголын цагдаа улам хүчэрхэг ажилаарай дэмжиж байгаа
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • ыйыйыйыйы (103.10.22.91)
    элбэгдоржийг бичээч гөлөг минь юун цагдаа
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.10.22.91)
    Ганхуяг гэдэг нөхөр дэлхийгээс зайл ард түмэн хэн нь хэн бэ гэж мэдэж байгаа
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • 123 (202.9.40.63)
    Д.Ганхуяг- чи одоо ийм хачин балай юм бичхээ болиочээ, Цагдааг юу хийж зогсож байгааг 1 ангийн хүүхэд хүртэл ойлгоно.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • uurlaw (202.9.40.63)
    chi chini odoo ysan sonin bodoltoi nohor be iim naad zahiin asuudal oilgohgui bhda ydii magadgui chi bas ajlaa higeed ar geree tejeeh gd iim niitlel bichij bga bhaldaa 7 sariin 1 nd tsagdaa nar ajlaa l hiisen ochigdor bas ajlaa l hiisen ene humuus ajlaa hiij ger ornoo tejeedeg deerees ogson uureg daalgawar bolohoor zogs gesen gazar ni zogsood hii gesen zuiliig l hiine. Ymar judogiihon shig sain duraaraa ochij zogsood bga bish. hench iim zuild orhiig huskuushdee tsaad uureg ogj bgaa darga udirdlaguudad l hamag asuudal bga
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • bi (150.129.143.70)
    Turd tsagdaa heregtei bailgyi dee. Naad zah ni utsaa aldsan setgyylch ta ch bas tsagdaad ochino l shyy dee. demii yum bichij ard tymen tsagdaa 2 iig hagaralduulah hereg bna uu.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.39.8)
    Tsagdaa uurgee gutsetgej l b.a un buruuta um be uure ugch baigaa tur l medne tur zuv, bas shudrara, huchtei baih estoa!!!
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.169.50.44)
    tor maani humuusiig iim buruu setgelgeetei bolgochihson,tsagdaaga orowdohgui bol tsagdaa tsagdaa namaig awraach tuslaach gej ichihgui duudahaa boli za yu
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.169.50.44)
    dawarsan tsagdaa gej bhgui ee,yadarsan gewel l onoh bhheden muu tsagdaaga holiin shormosiig ni tattal zogsoono.huwtsas norm ni ogohoo bolison.tsalin ni haanaa ch hurehgui,humuust ad uzegdene,zarimd ni zoduulna.erh bhgui.iim l bga shuu de
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.123)
    Tsagdaag uruvduh hereggui.nugd hun hognuud nolson
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • h (203.169.50.44)
    tsagdaa l geh yum.ted chini huuli sahiulagchid,heden tsagdaa gaa.noirgui hoolgui omsoh huwtsasgui mongogui bairgui l amidruulj bga tor shuu de
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.122.7)
    Энэ хүн худлаа шударга царайлчихаад баттулгаас санхүүждэг юм ба л да
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.0.17)
    Цагдаагийн дарга Чингис нэрэндээ таарсан зоригтой нөхөр юм байна.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.0.17)
    Судлаач гэх Ганхуяг сумтай нөхөр шүү. Хөөрхий бага сага мөнгө олдог байх. Ганхуяг ингэж байхаар ТҮЦ ажиллуулж амь зуугаач.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    чадвар муутай сэтгүүлч л ганц нийтлэл мэрсээр үхдэг юм даа Д.Ганхуяг минь. Баттулгаас хэдийг авсан юм дээ хэхэ
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин ахмад ажилтан (182.160.39.159)
    ЦАГДАА ДАВАРДАГГҮЙ ЮМАА. ДЭЭД ДАРГЫНХАА ӨГСӨН ТУШААЛЫГ Л БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ ЮМ. ХАРИН ТЭДНАРТ ҮҮРЭГ ӨГЧ ГАРААР НЬ МОГОЙ БАОИУЛЖ БАЙГАА ШАТ ШАТНЫ ДАРГА. БҮҮР АНХ ХАМГИЙН ДЭЭД ЦЭГЭЭ ЦЭГЭЭС БУРУУ ӨӨРИЙНХӨӨ САНАСНЫГ ХИЙЛГЭХ ГЭЖ ҮҮРЭГ ӨГЧ БАЙГАА ТЭР ЭРХЭМ ДЭЭД ДАРГА БОЛ ДАВАРСАН ДАРГА БАЙНАА...
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Цэрэг тушаал биелүүлдэг, цагдаа хууль мөрдүүлэх биелүүлэх үүрэгтэй. Цагдаа нар юугаа ч мэдэхгүй тэнд очоод хэлмэгдээд байна. Хууль бус тушаалыг биелүүлэхээс татгалзах эрхтэй. Цагдаа ард иргэдийг хамгаалах ёстой болохоос биш хэдэн хулгайч нарыг хамгаалах ёсгүй....
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Туяа (182.160.38.25)
    Тушаал биелүүлж байгаа цагдаагийн буруу гэж юү байхав дээ.
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.95.173)
    Чингис гэж ногоон малгайтын хойд дүр байна аа даа аав нь бас нэг иймэрхүү хүн байсан хүүр шийр алаг бол эх нь хээр аоаг гэж үнэн шүү дарга дагаж далдагнасан өрөвдмөар амьтад удамшаад явах юм
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.95.173)
    Чинги гэж нэг ногоон малгайтын хойд байна. Байна аадаа аав нь соц үед нэг иймэрхүү хүн байсан хүү нь шийр алаг бол эх нь хээр хлаг гэж үнэн шүү
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
  • Батбаяр (124.158.74.119)
    Би хуучны л цагдаагийн ажилтан. Гэхдээ энд болж буй процетур урьдын үеэс эсрэгээр байгаад л гол нь байгаа юм. Тухайн үед тушаалыг алба бүрэлдэхүүнийг нэгтгэж байгаад ихэнхдээ ЦЕГ, Засгийн Газраас ноцтой тохиолдолд өгдөг байсан. Гэтэл одоо Ерөнхийлөгч, Прокурор, УИХ-с шийдэгддэг гэсэн гэхдээ энд нэг л асуудал байгаа юу гэвэл Элбэгдорж, Дорлигжав, Гончигдорж гэсэн гурвал нийгмийг үнэндээ хямрааж ард олныг айдаст автуулж байна. Цагдаа бид могойд барьдаг мод биш харин ард олны аюулгүй байдлын төлөө тангараг өгч орсон эгэл хүмүүс... АТГ-н статус нэр хүнд тодорхойгүй мөртлөө маш их бантан хутгаад байгаа нь сонин заримдаа хувийн мөрдөх товчоо аятай л юм шиг
    2016 оны 04 сарын 12 | Хариулах
    • huygaa
      tegeed yahiin 2 hubaagdaad abilagchidaa dabaraagaad suuhuu
      2016 оны 04 сарын 12
    • huygaa
      tegeed yahiin 2 hubaagdaad abilagchidaa dabaraagaad suuhuu
      2016 оны 04 сарын 12
    • Зочин
      tegeed taniixaar bol ene aimshigt avilgachidiig zugeer l xaraad suuxuu esvel xamtaraad idex uu
      2016 оны 04 сарын 12
    • Зочин
      Таньтай санал нэг байна.
      2016 оны 04 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    8 цаг 10 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    11 цаг 55 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    12 цаг 11 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    12 цаг 22 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    12 цаг 30 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    12 цаг 47 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    12 цаг 49 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Өчигдөр 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Өчигдөр 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Өчигдөр 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Өчигдөр 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Өчигдөр 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК