Сонгинохайрхан дүүргийн нутаг “Саппоро” үйлчилгээний төвийн урд биеэ үнэлдэг байсан залуу баригджээ.
Тэрбээр “Дүүгээ эмчилгээнд оруулах шаардлагатай болсон учир мөнгө олох хэрэгтэй болсон гэнэ. Ингээд эмэгтэй хүн шиг хувцаслан, нүүрээ будаад биеэ үнэлж эхэлсэн” гэж мэдуүлж байна. Тэрбээр “цэвэр” эрэгтэй хүн биш аж.
“Приус” маркийн машин хөлөглөсөн залуутай тохиролцон, зочид буудал орохоор өнгөрсөн лхагва гаригийн шөнө явж байгаад цагдаа нарт баригджээ. Түүнийг JI гэдэг, 29 настай. Хэнтий аймгийн Хэрлэн- баян-Улаан сумьш харьяат. Улаанбаатарт орцны жижуүр хийдэг юм байна. Тэрбээр “Зарим хүн намайг эрэгтэй гэдгийг мэдээд зоддог. Саяхан би зодуулаад, миний хөлний улыг тамхины галаар түлсэн. Гэхдээ зарим хүн ойлгодог л юм. Тййм хүмүүсээ гомдоохгүй буцаадаг байсан. Би эцэг эхээ алдаад хоёр дүүтэйгээ үлдсэн. Мөнгө хэрэгтэй болоод л энэ ажлыг хийхээр зориг гаргасан. Одоо ер нь нутаг буцъя гэж бодож байна” гэж ярьж буй юм.
Сэтгэгдэл (5)