УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Раднаасүмбэрэлийн Гончигдорж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшиж буй МАН-ын нэр дэвшигч Ж.Мөнхбат, МАХН-ын нэр дэвшигч Н.Тамир болон тэдгээрийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хандан уриалга гаргажээ.
Тус уриалгад Архангай аймагт нүүдэллэн очсон "Царцаа"-ны асуудлыг хөндөж, сонгогчдын эрх ашигт шууд нөлөөлөх хор уршигтайг анхааруулсан байна. Тухайлбал "Архангай аймгийн Ардчилсан намаар дамжуулан Улсын Бүртгэл, Статистикийн газраас авсан мэдээллээр Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 1341 иргэн өөр нутаг дэвсгэрээс зөвхөн Монгол Улсын Их Хурлын сонгуульд саналаа өгөхөөр, Архангайчуудын сонгох эрхэнд халдаж, нутаг орны ирээдүйн 4 жилийн амьдралыг тодорхойлох нутгийн сонгогчдын сонголтонд шууд нөлөөлөхөөр шилжин ирсэн байна. Үүнээс Улсын Их Хурлын сонгуулийн 3 дугаар тойрог болох Архангай аймгийн Хашаат суманд 73, Батцэнгэл суманд 83, Хотонт суманд 87, Өлзийт суманд 106, Өгийнуур суманд 218 иргэн гэх мэтээр нийт 8 сумдад 603 сонгогч шилжин ирсэн нь сонгуулийн үндсэн зарчимд харшилсан шударга бус, хууль ёсыг уландаа гишгэсэн хэрэг юм" хэмээн дурьджээ. Түүний урилагыг бүрэн эрхээр нь хүргэе.
УРИАЛГА
2016 оны 6 дугаар сарын 21 Архангай аймгийн Хашаат сум
Миний бие Раднаасүмбэрэлийн Гончигдорж өнөөдөр Архангай аймгийн Хашаат сумын иргэд та бүхнийхээ өмнө, та нараараа гэрчлүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшиж буй МАН-ын нэр дэвшигч Ж.Мөнхбат, МАХН-ын нэр дэвшигч Н.Тамир болон тэдгээрийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хандан энэхүү уриалгыг гаргаж байна.
Төрийн хэргийг тухайн нутаг усандаа үе уламжлан амьдарч, ахуй амьдралаа хэнээс ч хараат бусаар авч явуулдаг нутгийн иргэд, ард түмэн өөрсдөө шийддэг. Тэрхүү нутгийн олон түмнээс төлөөлөл болон сонгогдох хүн бол нутгийнхаа ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн гагцхүү тэднийхээ саналын үндсэн дээр сонгогдсон хүн байх ёстой гэдэгт би туйлаас итгэдэг. Та бүхэн ч надтай санал нэг байгаа гэдэгт би итгэж байна.
Улсын Их Хурлын сонгуулийн 3 дугаар тойрог болох Архангай аймгийн Хашаат суманд 73, Батцэнгэл суманд 83, Хотонт суманд 87, Өлзийт суманд 106, Өгийнуур суманд 218 иргэн гэх мэтээр нийт 8 сумдад 603 сонгогч шилжин ирсэн нь сонгуулийн үндсэн зарчимд харшилсан шударга бус, хууль ёсыг уландаа гишгэсэн хэрэг юм.
Гэтэл Архангай аймгийн Ардчилсан намаар дамжуулан Улсын Бүртгэл, Статистикийн газраас авсан мэдээллээр Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 1341 иргэн өөр нутаг дэвсгэрээс зөвхөн Монгол Улсын Их Хурлын сонгуульд саналаа өгөхөөр, Архангайчуудын сонгох эрхэнд халдаж, нутаг орны ирээдүйн 4 жилийн амьдралыг тодорхойлох нутгийн сонгогчдын сонголтонд шууд нөлөөлөхөөр шилжин ирсэн байна.
Үүнээс Улсын Их Хурлын сонгуулийн 3 дугаар тойрог болох Архангай аймгийн Хашаат суманд 73, Батцэнгэл суманд 83, Хотонт суманд 87, Өлзийт суманд 106, Өгийнуур суманд 218 иргэн гэх мэтээр нийт 8 сумдад 603 сонгогч шилжин ирсэн нь сонгуулийн үндсэн зарчимд харшилсан шударга бус, хууль ёсыг уландаа гишгэсэн хэрэг юм.
Иргэдийг их хэмжээгээр өөр нутаг дэвсгэрээс зохион байгуулалттайгаар шилжүүлэн авчирсан нь нотлогдвол энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хориглосон Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл билээ.
Миний бие сонгогчийн шилжилттэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулаагүй гэдгээ үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэхийн зэрэгцээ УИХ-ын сонгуулийн 3-р тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчиддээ Үндсэн хууль бусад хууль тогтоомжид зааснаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг гол чиг шугамаа болгон, нутгийн ард олныхоо итгэлийг эвдэж, сэтгэлийг сэвтээлгүйгээр сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
НУТГИЙН ОЛОН ТҮМНИЙ МИНЬ ХАРАА НЬ ХУРЦ,
УХААН НЬ ТАВИУН, СОНГОЛТ НЬ МЭРГЭН БАЙГ!
УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Раднаасүмбэрэлийн Гончигдорж
Сэтгэгдэл (20)