Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ) Улсын бүртгэлийн газрын бас нэгэн үйлчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан иргэний цахим үнэмлэхээ шинээр авах хүн хороондоо хандалгүй "Дүнжингарав", “Мишээл”, "Драгон” төвд байрлах НҮНТ-д захиалах боломжтой болсон байна.
Харин захиалсан үнэмлэхээ хороо эсвэл НҮНТ-ийн алинд хүргүүлэхээ иргэн өөрөө шийдэж, захиалах хуудсанд бөглөх аж. Мөн “Дүнжингарав” худалдааны төв дэх НҮНТ-д жолооны хуучин үнэмлэхийг шинээр солиулах болон үрэгдүүлсэн үнэмлэхээ захиалж болох юм байна.