Холын замд хурдаа тохируулж, анхаарал болгоомжгүй байдлаас болж осол гаргаж амь, нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, өчигдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Хар горхи гэх газарт, Сүхбаатар сумын гуравдугаар баг суух 43 настай эрэгтэй Э жолоочтой Зил-130 автомашин онхолдож, зорчигч тус суманд суух 38 настай эрэгтэй Я нь нас барсан байна.
Мөн Баянгол дүүргийн “ГССҮТөвд эмчлэгдэж байсан хүн нас барсан” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус мэдээллийн дагуу шалгахад Төв аймгийн Алтанбулаг сумын Хустайн давааны замд Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд суух 30 настай эрэгтэй Б нь автомашинтай онхолдон түлэгдэж гэмтэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна.