зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв

2016-7-28
0
ЖИРГЭХ

...Хөлөө дэвслэн, хөмхийгөө зуун бухимдаж харагдана, хэсэг бүлэг нөхөд. Өрсөлдөгчид хийгээд өрсөлдөөнт зах зээлийн талаар өчүүхэн төдий хардалт төрүүлээгүй олон жилийн бизнест нь гэнэтийн саад уул мэт урд нь босоод ирсэнд уурсаж байгаа нь энэ. “Эрдэнэт” хэмээх шавхраагүй их баялгаар түнтийж бүдүүрсэн дэлгээтэй хэтэвчинд хуруу шургуулан олз хамах эрхгүй болсонд хорсон байж дэвсэлж байгаа нь үнэндээ өнөө цагийн Монголын нэг цөхрөл, доройтол юм.

ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа Монголын талд, Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшилд зохих журмынх нь дагуу худалдсан. Ийн аварга үйлдвэр бүхэлдээ Монголынх, манайх, биднийх болсон. Гэвч онцгой энэ үйл явдал болохтой зэрэгцээд түүхэн хэлцлийн утгыг өөрчилж, улгүй сэрдэх төлөвлөгөөт ажил өрнөж эхлэв. Сонсох бүү хэл, бичихээс залхмаар мөнөөх л “...төрийн өмчийг луйвардлаа, ард түмнийг төөрөгдүүллээ” гэх холбоо үгс цахим ертөнцөөр ёс мэт нисэж харагдана.

 

Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэр Монголоор овоглосон корпораци, бүр тодорхой хэлбэл монгол хүний мэдэлд очсонд дургүйцэх шалтгаан бий гэж үү. Угтаа ард түмэн үүнийг ойлгон сайшааж, хүндэтгэн бэлгэшээж байгаа. Бизнесийн хатуу зарчим, компанийн засаглал, хараа хяналт, менежментийн ур чадварын ач тусыг ухаж ойлгосон хувийн хэвшлийнхэн төдийгүй эдийн засагчид толгой дохин зөвшөөрч байна. Цаашлаад олон улсын зах зээлд Монголоор овоглосон бас нэг хувьцааг дэлхийд санал болгон арилжих том боломж бидэнд олдож байгаа бус уу. Ирээдүйтэй хэлцэл, зөв алхмын хэтийн эерэг төлөв эндээс улбаалах учиртай.

Монголоор овоглосон бас нэг хувьцааг дэлхийд санал болгон арилжих том боломж бидэнд олдож байгаа бус уу

 

Харамсалтай нь, уурссан нөхөд ийн харсангүй. Өөрсдийн ашгийг гүйцээхийн тулд түмний тархийг угааж байна. Цаашлаад улс төрийн намуудын эрх ашгийн учгийг хөндөх гэсэн сэрэл сэдлийг төрүүлж эхлэв. XX зууны хэллэгээр бол мань эсэргүүнүүдийг тааж цөхөх юмгүй. Монгол хийгээд Оросын төрийн төлөөлөл бүхий удирдлага доор цоорч сэмэрсэн халааснаас нь сугалж шүүрдэж, чимхэж шимэж амьдарсан олон салаа мөчирний тухай энд хөндөгдөнө. Чанар, үнэ, хугацааг умартан хэдэн жилээр нь бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг шахааны бизнес бас хамаатай.

 

Тэрчлэн улс төрийн намуудын шахалт шаардлагаар хооллож тэтгэдэг албан тушаалтан, ураг төрлийн холбоо сүлбээ, авлига хахуулийн үнэ цэнээр ажилд томилдог “журам” тэнд үйлчилдэг. Энэ утгаараа төрийн өмчит үйлдвэрийн буянаар таргалж бүдүүрсэн хүмүүсийн хилэн хөдлөх нь аргагүй. Үнэндээ дээрх “журам” хувийн өмчид шилжиж, өөрчлөгдсөнөөр наад зах нь боловсон хүчний бодлого илүү тодорхой, оновчтой болно. Хэтдээ энэ нь тус үйлдвэрийн дэлхийд өрсөлдөх чадвар, чансаа нь хүртэл ахиж дээшлэх хөшүүрэг байх нь мэдээж.

 

Яг одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг, зардал улам нэмэгдэж, баяжмалын агуулга багасч, илүү гүнд олборлолт явуулах шаардлага тулгараад байгаа. Угтаа бол компанийн хариуцлагыг утгаар нь ойлгож хэрэгжүүлэх, зөв менежментийг чадварлаг баг авч явахаас “Эрдэнэт”-ийн ирээдүй шалтгаална. Чухам ийм үед хусмаа чамласан хүүхэд аятай хөл жийн уцаарлаж, хошуу цорвойн унжиганах эрх тэдэнд байхгүй. Ард түмний нэрийг урдаа барин шантааж, шахааны бизнесээ явуулаад гаршчихсан эдгээр нөхөд урьдын дадлаараа “Эрдэнэт”-ийг түмний өмч байх ёстой хэмээн хоолой мэдэн орилцгоох нь бүр ч инээдтэй. “Эрдэнэт” гэдэг энэ их айл хана туурга хамаг бүхэнтэйгээ аль хэдийнэ түмний мэдэлд ирчихсэн байгаа. Гэтэл том шахааны бизнесээ хамгаалж ядахдаа уриа лоозон барьж, шүлсээ үсчүүлэн чичрэх нь Монголын ганц саалийн үнээг өөрсдөдөө зориулаад төхөөрчих гэсэн өчүүхэн эрх ашгийнх нь үнэн төрхийг илчилж байна. Хэрэв тэд хэрээс хэтэрч, монголчууд бидний нийтлэг эрх ашгийг хөндөх дээрээ тулвал, маскны ард нуугдсан луйварчдын бодит нэрсийг нь илчлэхийн төлөө ариун дайн зарлах эрх ч бас бидэнд бий.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • иргэн (202.131.252.213)
    Муу дөрвөд минь халхын хавтгай дээр аятайхан байгаарай
    2016 оны 07 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Нямдорж, Шаравдорж, Улаан, Тэрбишдагва, М.Энхболд зэрэг хуучинсагууд энэ нийгмийг там болголоо доо. Мөн ч муухай улс даа. Ялангуяа Нямдоржийн Монголын хөгжилд оруулсан тодорхой хувь нэмэр гэж байна уу. Хийх бүтээх, тусгаар бодлого явуулах гэсэн бүхнийг шүд зуун нухчин дардаг этгээд. Энэ хүн одоо яахав түүхэнд их хараар үлдэнэ гэдгээ мэддэг болов уу. Баттулгыг хүртэл зууж байгаа харагдана. Баялаг бүтээдэг итгэл үнэмшилтэй монголоо гэсэн хүнийг үзэн яддаг 37 оны коммунистуудын сүнс дээ
    2016 оны 07 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    ТАГНУУЛ НЯМОРЖ ХЯТАДЫН ДААЛГАВАРААР ЦАМНАЖ БАЙНА. ШИНЭ ЮМ БҮХНИЙГЖАДЛАН ЭСЭРГҮҮЦЭЖ, МОНГОЛЫГ ШОРОН БОЛГОСОН МУУ ДӨРВӨД
    2016 оны 07 сарын 30 | Хариулах
  • ч (182.160.37.145)
    яагаад Монгол улс 100 эзэмшиж болохгүй гэж. өр тавиад ч гэсэн авах байсан юм. хувийн компани ашгаа нуугаад бага л татвар төлнө
    2016 оны 07 сарын 29 | Хариулах
  • R (122.201.22.40)
    DEMJIJ B.A. ZOB BICHSEN B.A. MONGOL ULS BAYSLGAA BAYALGAA BUTSAAJ ABLAA. SHAHAANII EZED AMIA HORLOOROI.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Давка (203.91.117.8)
    Энэ нийтлэлд эдийн засагчид хүлээн зөвшөөрч байгаа талаар дурьджээ.Жирийн иргэн бид сайн мэдэхгүй юм.Ойлгож байгаа хувьд шилжинэ гэдгийг хувь хүний өич болно гэж л ойлгожс байна.Мэргэжлийн эдийн засагчид үнэн тайлбарыг хийж арт түмэнд ойлгуулаач.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.31.82)
    ЭРДЭНЭТИЙГ ХУВААЖ ИДЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ МОНГОЛЫН БҮХ ИРГЭД ХҮРТЭХ ЁСТОЙ, ЯАЖ ЯМАР ЗАМААР ХУВИА АВАХ ЮМ БЭ БИ Ч ГЭСЭН АВМААР БАЙНА.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.41.225)
    Saihanbileg chine ugaasaa hulgaich nohoi. Erdenetiin 49-iig avsan Hudaldaa hugjil banknii Medree gegch n luivaraa hamgaalahgaad bur AN-aas UIH-d mer devsheed unasan! Ene chine ene 49 bol mash bohir luivariin naimaa gedgiig beleehen heleed ugch baina. Bas ter tulsun 500 say dolloroos 400 say dolloriig ZG-iin ner barij luivariin zeel avch hiisen baih asuudal garaad baigaa uchir shine ZG shalgah n mash zuitei bolno.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • nana (122.201.17.6)
    Erdenet Mongoliin tald irsen mash saihan bna harin iddeg shahaanii biznes hiideg mon tom tushaalliin nohodiig boliulah bolomj garch bna daa
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • путин (103.57.95.176)
    ГОК-г ШАЛГАНА ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНАА. ЭХЛЭЭД МОНГОЛЫН ЗЭС ГЭЭД БАЙГАА КОМПАНАА ДАРАА НЬ ХХБ-г ШАЛГА. ШВЕЙЦАР ЛЮКСЕМБУРГИЙН КОНСЕРЦУМААС ХЭН ХУДАЛДАЖ АВСАНЫГ ТОДРУУЛААЧ. УНЭХЭЭР УНЭН ЗОВ ШАЛГАЖ ЧАДАХ ЮМ БОЛ ГОК ХЭНИЙ МЭДЭЛД ОЧЧООД БАЙНА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ШДЭЭ. ХУДЛАА АРД ТУМНИЙГ ЭРГУУТУУЛЭХДЭЭ МАН ГАРАМГАЙ БААТАР ШУУ
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • fdf (103.57.95.176)
    НЯМДОРЖОО БИТГИЙ АРД ТУМНИЙ ТАРХИ УГААГААД БАЙГААРАЙ
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Tuya (122.201.22.141)
    Oros ah nart baihad yuch heldeggui baisan baij odoo olon ezen garah nee. Huviin hevshel avsan ni zuv shuu dee. Tur orood uls tur orohooroi l bolohoo baidag bizdee. Taivan ajlig ni hiilge. Hudlaa ard tumen gej yardagaa bolij uz.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    49 хувиа үнэлээд тэгш хуваагаад Монголын иргэдэд тэгш тараа, Эрдэнэс таван толгойн хувьцаа шиг тэгэж байж ард түмний өмч болно...
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • tom gar (43.242.243.20)
    tegeed zarlaach ee sonirholtoi bn
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
    • Зочин
      САЙН ХЭЛСЭН БАЙНА. ШААРДААД БАЙ НААДАХ СОНИНГОО
      2016 оны 07 сарын 28
  • Зочин (182.160.37.248)
    Эрдэнэтийг том тушаалтан хүмүүс л иддэг. Түүнээс биш жижиг гарууд яаж идэх вэ дээ. Тэр хавийн бүх хүдрийн овоолгын зэсийг мөн л томчууд иддэг юм билээ. Том ашиг хийдэг гэсэн шүү.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.218.210)
    Үйлдвэрийн зардал замбраагаа алдаж,срнгуулийн мөнгө босгодог газар болсон гэдгийг олон хүн мэднэ.Үүнийг болиулах ганц арга нь хувьчлах.Харин Элдэнэтийн иргэд худалдаж авмаар бна гэдэг нь худлаа,бас л цөөхөн хэдэн хүний явуулга..Эрдэнэт үйлдвэрийг оновчтой авч явах цаг нь болсон,намууд улс төржиж шахаагаа л бодож суугаа,өөр юм байхгүй.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (27.123.214.113)
    ХХБАНКНЫ 67 ЛЮКМЭНБУРГЫНХ ЗЭС ХХК МОНГОЛ БАЙЖ БОЛОХЧ ЭНД ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ҮҮРЛЭХ НАХЦӨЛ БҮРДЖЭЭ ХОЖИМЫН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ЯМАР БАЙХ БОЛ ГОК-ЫН БҮХ ӨМЧИЙГ ТООЛОХ ХЭРЭГТЭЙ МАНАЙХАН УСГАДАГ ШҮҮ 1996 ОНЫГ САНАХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • oyunaa (122.201.24.194)
    Ajiltnuudiin erh ashgiin l buu hunduurei
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (112.72.11.134)
    Тэнд сууж ярьж байсан Цагаач гэдэг хүн олон ч жил эрх мэдэлтэй түүнийгээ дагаад ашигтай овоо цулгар нөхөрдөө. Энэ сэтгүүлчийн бичсэнтэй санал нийлж байна. Шахаа, өөрсдийн хүнийг ажилд авах, хумслах энэ бүгд төгс утгаараа хэрэгжсэн газар. Тэд ийм учраас л айж ард түмний нэрээр түрий барьж рашгирч байгаа юм. Яг үнэндээ ажилчдынх нь хэдэн хувь ХОВДынх байна судалгаа хийвэл гаоаад л ирнэ. Одоо болсон дарга нь ч ХОВДынх. Нутаг нугын үзэл давамгайлсан сонин нөхөддөө. Ухвал их ч юм гарч ирнэдээ
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Сайханбилэг тэргүүтэй нөхдүүд Эрдэнэтийн 49% ийг (139.5.216.254)
    Сайханбилэг тэргүүтэй нөхдүүд Эрдэнэтийн 49 ийг дур мэдэн МонголЗэс гэх хэн ч үл мэдэх компанид өгсөн нь ердөө Эрдэнэт гэх агуа үйлдвэрийг ард түмнээсээ шууд ДЭЭРЭМДСЭН хэрэг байсан. Оросууд Монголын засгийн газартай л ярьна, Эрдэнэтийн гэрээ тийм байгаа. ЗГ харин хэнд өгөхөө шийддэг. Тиймээс Эрдэнэт НОХОЙН замаар орж байна. Харин нохойн замаар оруулсан хмүүсс хэн бэ??? Сайханбилэг гэж күүкэлдэй, үүрэг гүйцэтгээгч түүний ард хэн хэн байна вэ???? Эрдэнэт, Монросцветмэт гэсэн 2 том үйлдвэ хоюулаа ЛУЙВАРЧИДЫН гарт орсон хамтдаа. Эрдэнэтийн ажилчид үүнийг эсэрэгүүцэх нь зөв, Эрдэнэт бол ард түмний өмч. Эрдэнэтийн ажилчид Эрдээнт уурхайг эзэмших ёстой!!!! ХУЛГАЙГ зогсоо!!
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    eebee .m enhbold narl huvchilj avsan shde
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
    • Сайханбилэг тэргүүтэй нөхдүүд Эрдэнэтийн 49% ийг
      Сайханбилэг тэргүүтэй нөхдүүд Эрдэнэтийн 49 ийг дур мэдэн МонголЗэс гэх хэн ч үл мэдэх компанид өгсөн нь ердөө Эрдэнэт гэх агуа үйлдвэрийг ард түмнээсээ шууд ДЭЭРЭМДСЭН хэрэг байсан. Оросууд Монголын засгийн газартай л ярьна, Эрдэнэтийн гэрээ тийм байгаа. ЗГ харин хэнд өгөхөө шийддэг. Тиймээс Эрдэнэт НОХОЙН замаар орж байна. Харин нохойн замаар оруулсан хмүүсс хэн бэ??? Сайханбилэг гэж күүкэлдэй, үүрэг гүйцэтгээгч түүний ард хэн хэн байна вэ???? Эрдэнэт, Монросцветмэт гэсэн 2 том үйлдвэ хоюулаа ЛУЙВАРЧИДЫН гарт орсон хамтдаа. Эрдэнэтийн ажилчид үүнийг эсэрэгүүцэх нь зөв, Эрдэнэт бол ард түмний өмч. Эрдэнэтийн ажилчид Эрдээнт уурхайг эзэмших ёстой!!!! ХУЛГАЙГ зогсоо!!
      2016 оны 07 сарын 28
  • Зочин (202.9.40.149)
    Manai tomchuudiin l erh ashig hundugdunuu
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ээжүүдийг ялгаварлахыг тэвчиж чадахгүй нь
    16 мин
  • Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
    1 цаг 29 мин
  • "Токиогийн Их дуулга"-д зодоглох Монголын 16 жүдоч
    1 цаг 46 мин
  • “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
    1 цаг 56 мин
  • "ОХУ-Украины дайн"-ыг зогсоох хэлэцээрийн эргэн тойронд...
    2 цаг 30 мин
  • Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
    3 цаг 5 мин
  • Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    3 цаг 11 мин
  • Хонконг: Албаныхан "гал түймэрт өртсөн зарим хохирогчдын шарилыг хэзээ ч гаргаж чадахгүй байх" гэв
    3 цаг 15 мин
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
    3 цаг 31 мин
  • Монгол Улс, ОХУ-ын Шадар сайд нар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслүүдийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ
    3 цаг 48 мин
  • Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр санал ирүүлжээ
    3 цаг 58 мин
  • Нийслэлийн ирэх оны төсөвт хүний хөгжил, нийгмийн асуудлыг дутмаг тусгасан байна гэв
    4 цаг 1 мин
  • БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ
    4 цаг 1 мин
  • Худалдаа хөгжлийн банк олон улсын түвшний таван шагналын эзэн боллоо
    4 цаг 14 мин
  • Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    4 цаг 16 мин
  • Улаанбаатарт -19 градус хүйтэн байна
    4 цаг 18 мин
  • “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
    15 цаг 9 мин
  • Дүрмийн шинэчлэлээ хэлэлцжээ
    18 цаг 57 мин
  • Төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
    19 цаг 55 мин
  • Б.Мөнхтамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгчихсөн
    20 цаг 10 мин
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Ө.Энхбаяр: Хүний амь гэдэг та нарын албан тушаалаас чухал юм уу!
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ажлаа хүлээж авлаа
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
24 баримт
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК