Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлийг хэлэлцсэн боловч АН-ынхан нэг хоногийн завсарлага авлаа.
Хэлэлцүүлгийн явцад АН-ын гишүүд тав хоног зарсарлага авах санал гаргасан. Гэвч цаг тулсан асуудал учраас боломжгүй гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбарлаад нэг хоногийн завсарлага өглөө.