100 саяас дээш хадгаламжтай данс эзэмшигчдийн хадгаламжийн хүүнд 10 хувийн татвар ногдуулахаар 2016 оны төсвийн тодотголд тусгасан. Манайд 100 саяас дээш хадгаламжтай 8217 иргэн, 1885 хуулийн этгээд байдаг ажээ. 100 саяас дээш хадгаламжтай иргэн нийт данс эзэмшигчийн 0.15 хувийг эзэлж байгаа юм. 100 саяас дээш хадгаламжтай данс эзэмшигчдэд татвар ногдуулснаар жилдээ 20 тэрбумыг төсөвт төвлөрүүлэх юм. Данс эзэмшигчдийн олонхийг 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэн болон хуулийн этгээд бүрдүүлж байгаа юм. Тодруулбал, 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай таван сая 270 гаруй мянган иргэн, 130 гаруй мянган хуулийн этгээд бүртгэлтэй байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)