зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дугуйгүй тэргээр ачаа зөөж болохгүй, попуудаа

2016-9-05
0
ЖИРГЭХ

"ПОП"-ууд шинээр мэндлэх цагаар

 

Хэд хоног УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдааныг харлаа. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацаа болон шүүгчдийн цалин гээд хуулийн салбарын асуудлууд чуулганаар орж байгаа тул анхаарал хандуулахаас ч яахав.

 

Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг 9 дүгээр сарын 1 -нээс хэрэгжих боломжгүй талаар хуулийн байгууллагууд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Эрүү болон зөрчлийн хуулиудыг хэрэглэхийн тулд тэдгээрийн процессын хуулиудыг хүчин төгөлдөр болгож, дагаж мөрдөх ёстой, хуульчдад шинэ хуулиудын талаар сургалтыг бүрэн явуулж амжаагүй, иргэдэд сурталчлаагүй, эдгээр хуулийг хэрэглэхэд нэмж зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр гэхэд 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, дор хаяж 1500 хүний орон тоо нэмэх ёстой, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Архангай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Булган, Дорнод, Сүхбаатар гээд олон аймагт шинээр хорих ангиудыг барихгүй бол хууль хэрэгжих боломжгүй гээд олон үндэслэл гаргасан. Харамсалтай нь зарим гишүүд эдгээр үндэслэл дээр "поп"-дож гарваа.

 

Хэчнээн олон хүн шинэ Эрүүгийн хуулиар ялаа хөнгөлүүлэх боломжоо алдаж байна вэ? Хайран хүмүүс, ээж, аав нь тэднийгээ хүлээж байгаа, хөөрхий. Хүний эрхийг дээдэлдэггүй гажиг хүмүүс, ардчиллаас ухарлаа. Хуульч нар чинь тийм амархан хуулийг нэг уншаад ойлгодоггүй юмуу. Хэлэлцэж байхад нь сурчих чадваргүй юм уу? гэх мэтээр шүүмж өрнүүлэв.

 

Байдаг л шүүмжүүд. Зарим нь үнэн, зарим нь зүгээр л олон нийтэд таалагдах гэсэн ядмаг улс төр. Шүүмж байсан ч гэсэн мэргэжлийнхний үгийг ойлгох чадвартай, мэдлэгтэй байх ёстой. Би улс төрч гээд зурагтаар гарах боломжоо ашиглаж, дэмий сүржигнэж олон нийтэд таалагдах нь тусгүй. Нэн ялангуяа эрүүгийн эрх зүй дээр.

 

Хүний ижий, аав л болсон хойно амьдралд алдаж гишгээд, гай нь таараад гэмт хэрэг хийчихсэн үрээ суллагдаасай гэж хүлээж л байгаа. Болдог бол шинэ Эрүүгийн хуулийг хэрэглээд тэгшитгэлээ хийчихэж болмоор. Хүүгээ гэртээ ирэх нь гэсэн тэр бодлыг, ижий аавын сэтгэлээр хэн тоглочихвоо гэдэг асуулт урган гарна.

 

УИХ харьцангуй дэвшилттэй хуулиудыг тухайлбал Эрүүгийн болон Зөрчлийн хуулиуд баталж, эдгээр нь 9 дүгээр сарын 1 -нээс эхлэн хүчин төгөлдөр болох байлаа. Харамсалтай нь өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай процессын гэгдэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэсэн 5 хуулийг УИХ-ын чуулганаар баталсан хэрнээ эцсийн найруулгыг сонсгож, УИХ-ын дарга ёсчлоогүй орхисон.

 

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр болгохгүйгээр орхичихсон. Яагаад вэ? гэдгийг таашгүй. Ийм хариуцлагагүй байдал өмнө нь гарч байгаагүй. Хэрэв ёсчилсон бол, албан ёсоор нийтлэгдсэн бол хуульчид бид хэрэглэхийн тулд эдгээр хуулийн дагуу анализ хийж, ажиллах журам ойлголтуудаа нэгтгэх боломж байлаа.

 

Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3, тавьдугаар зүйлийн 3, УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 10-т заасны дагуу хуульчид албан ёсоор "Төрийн мэдээлэл" сэтгүүл дээр хэвлэгдээгүй хуулийг хэрэглэх эрхгүй юм.

 

Бидний гар дээр процессын хуулиуд ирээгүй. Албан ёсоор хүчин төгөлдөр болоогүй хуулиудыг хэрэглэж, түүн дээрээ нэгдсэн ойлголттой бололгүйгээр хуульчид болон хууль сахиулах байгууллагынхан хэрэглэж эхлэвэл бид өөрсдөө хууль зөрчих болно. Энгийнээр хэлэхэд тэрэгний тавцанг хийчихээд дугуйг нь хийгээгүй гэсэн үг. Дугуйгүй тэргээр ачаа зөөж болохгүй.

 

Хуульчид хуулиа хэлэлцэж байхад нь уншихгүй яасан хүмүүс вэ? гэж шүүмжилж  байгаа хүнийг сонсоод бүр гайхчихав. Хуульчид хуулийг хурдан уншаад хэрэглэж болно. Болноо бололгүй яах вэ. Хууль тогтоогч унш гэвэл уншиж л таараа. Гэхдээ хууль гэдэг чинь уран зохиолын ном биш. Хуульд байгаа нэг үг бүр хүний хувь заяаг шийддэг. Харахад нэг жижигхэн ном.

Ингэж шүүмжилж байгаа хүмүүс тэр дундаа эрүүгийн хуулийн хэлэлцүүлэгт үг хэлээд, мэдэмхийрээд байх нь тун зохимжгүй. Эрүүгийн хуулийг хэрэглэхэд маш олон журмууд гарах ёстой. Процессын хууль нь байхгүй байхад, журмууд гарах боломжгүй гэдэг нь тодорхой. Эцсийн бүлэгтээ хуулиар хүний эрхийг хамгаалах ёстой. Нэгдсэн ойлголтгүйгээс ижил төсөөтэй гэм буруутай үйлдэлд нэг аймагт таван жилийн ял өгч байхад нөгөө аймагт 12 жилийн ял өгөөд байж болохгүй биз дээ.

 

Өөр жишээ авъя. Эрүүгийн шинэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаагаар хорих ялыг эдлүүлнэ гэж байгаа.

 

Хэн нэгэн этгээд шүүхээс долоо хоногийн хорих ял шийтгүүлжээ. Аймгийн төв дээр шүүх хурал болоод нөхрийг хорих газар хүргэх гээд явж байтал долоо хоног нь дуусчихвал яах вэ? Зүгээр цагдаа дээр юмуу, шүүхийн шийдвэр дээр нэг өрөө гаргаад тэндээ хорьчихвол хууль сахиулах байгууллага хүний эрх, хуулийг зөрчсөн болчихно. Сайн санаалаад, дураараа нэг өрөө гаргалаа гэхэд өрөөндөө багтахаа байчихвал яах вэ? Ямар стандарт байх ёстой вэ? Ямар журам үйлчлэх вэ? Хууль сахиулагч гэртээ байлгах уу? Ер нь яах ёстой вэ?

 

”Поп"-уудын нэг ид шид нь зүгээр л шүүмжлэхээс бус гарц хэлж өгдөггүйгээрээ гайхамшигтай. Тэдний үгэнд итгэж, нээрээн тийм шүү гэж бодож байгаа хүмүүсийг ч буруутгаж болохгүй. Учир нь хүн бүр мэргэжлийн мэдлэгтэй байх албагүй. Гэр бүлийн хүчирхийлэгч зорчих эрхийг хязгаарлах шинэ төрлийн ялаар шийтгүүлжээ. Шүүхээс гараад ирлээ. Түүнийг хэн хянах вэ? Хуулийн зохицуулалт байхгүй. Хянахгүй орхигдоно. Гэртээ хариад дахиад эхнэрээ зодоод "Май, чиний хууль чинь хаана байна.  Хуулиар айлгах гээ юу" гээд бүр дордоно биз дээ.

 

Тиймээс бэлтгэл ажил, хөрөнгө хүч хэрэгтэй гээд байгаа юм. Процессын хууль батлагдаагүй, 1500 хүний орон тоо нэмж байж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинэ хуулийг хэрэглэх боломжгой гээд байгаа нь ердөө л энэ. Аливаа шинэтгэлийг хийхдээ эдийн засгийн баталгааг нь заавал тооцоолох ёстой. 90 тэрбум төгрөгөө гаргаад хорихоо байгуулаад, орон тоогоо нэмчихсэний дараа, журмуудаа батлаад хуульчид болон хууль сахиулах байгууллагууддаа сургалтаа хийчихсэний дараа эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой.

 

Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулах нь эргэлзээгүй зөв. Харин хэдэн сарын хэдэн хүртэл вэ? Хэрэгжүүлэхийн тулд хэдий хэмжээний мөнгө хаанаас гаргаж чадах вэ? Хөрөнгийг бүрэн гаргаж чадахгүй бол хуулиа яаж өөрчлөн зохицуулах вэ? гэдгээ л УИХ-ын гишүүд ярих ёстой.

 

"Поп"-дохоор нэр хүнд өсдөг гэсэн ойлголттой, нийгэмд гоё харагдана гэдэг ойлголтоосоо одоо салах болсоон. Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг царайлдагаа болихгүй бол улс орон маань "Поп" өндөрлөгт заларсаар л, улам өөдөө явсаар л байх болно. "Поп"-ууд шинээр мэндлэх цагаар ийм бодол орж ирснээ сийрүүлэв.

 

Хуульч Б.Гүнбилэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (103.9.88.212)
    Үнэн хэрэгтээ ийм л бга бхгүй, хуулчид нь мэдэлгүй дээ.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.98)
    Hucs muu hulgaich doldoi
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.245.114)
    Чи муу ДАГЗ өөрөө харин жинхэнэ ПОП юм бишүү. Битгий ингэж АЛИАЛ малаа.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
    4 цаг 24 мин
  • АН: Дэд сайдын томилгоог цуцлахгүй бол ЗГ-ыг огцруулах бичгийг өргөн барина
    5 цаг 0 мин
  • Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан гэж дүгнэв
    5 цаг 7 мин
  • Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
    5 цаг 8 мин
  • Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40 см нимгэн байна
    5 цаг 21 мин
  • НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ХАНГАЖ БАЙНА
    5 цаг 49 мин
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
    6 цаг 53 мин
  • Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    7 цаг 3 мин
  • #COP17 НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
    7 цаг 8 мин
  • Аж ахуй нэгжүүдийн гадна камерыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
    7 цаг 37 мин
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
    8 цаг 20 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 39 мин
  • “Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
    9 цаг 10 мин
  • Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
    9 цаг 51 мин
  • Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    9 цаг 54 мин
  • Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
    11 цаг 7 мин
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
    11 цаг 50 мин
  • Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
    12 цаг 13 мин
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
    12 цаг 40 мин
  • "Ес" эхэллээ
    12 цаг 42 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК