"Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж "Оюутолгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлсөн. Д.Ганболдын оронд “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбаатарыг томилсон. Тэгвэл ТУЗ-ын гишүүдээр Н.Багабанди, Ч.Алтаннар нарыг томилжээ. Ингэснээр дээрх хүмүүс Оюутолгой компанийн Монголын талын хувийг төлөөлөх эрхтэй болж байна.
Н.Багабандийн хувьд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан билээ. ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байхдаа тааруухан үнэлгээ авсан гэх мэдээлэл ч байдаг. Харин Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Тэрбээр мөн “Оюутолгой” компанид ажиллаж байжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (15)