зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: “Петрочайна Тачин тамсаг” компани МУ-ын хуулийг уландаа гишгэсээр байх уу

2016-11-29
0
ЖИРГЭХ

Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрван хүн нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Олон хүний эрдэнэт аминд хүрсэн уг шингэн нь хаана байсан, ямар шингэсэн болох талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "“Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулахад  эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан. Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан" гэдгийг онцолсон.

 

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус шингэнийг “Зөв боломж” ХХК-д хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй оруулж ирсэн байна. Харин тэд энэхүү шингэнээр юу хийдэг байсан, зөвшөөрөлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Ер нь сүүлийн жилүүдэд “Петрочайна Тачин тамсаг” компанийн талаарх таагүй мэдээлэл чих дэлсэх болсон нь нууц биш. Тус компанийг Мэнэнгийн талыг там болгож байгаа талаарх мэдээлэл ч олонтой цацагдаж байсан билээ. Тэгвэл Монголын газар шороо, ашигт малтмалыг цөлмөж, басхүү дөрвөн хүний алтан аминд хүрээд буй гэх Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тухай 24 баримтыг хүргэж байна.
 

 

Мэнэнгийн талыг там болгож байгаа гэх “Петро Чайна Дачин Тамсаг” гэж хэний компани вэ

 

Баримт 1. Монгол Улсад газрын тос олборлодог хоёр компани байдгийн нэг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани юм.



Баримт 2. Хятадын “Соко интернэйшнл ЛЛС” компаниас лицензийг нь худалдан авч Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш арав гаруй жил болж байна.
 


Баримт 3. “Петрочайна Дачин Тамсаг”-ийн толгой компани болох CNPC нь БНХАУ-д тэргүүлдэг үндэсний хэмжээний газрын тосны корпораци аж.



Баримт 4. Тус компани Монгол Улсад орж ирэх алхмаа тэртээ 1990-ээд оны дундуур тавьжээ. Тухайн үед АНУ-ын “СОКО Интернэшнл” ХХК-ийн Кеймэний аралд бүртгэлтэй “СОКО Тамсаг Монгол (XIX)” ХХК-ийн хувьцааг худалдаж авснаар Дорнод аймгийн нутаг, Тамсагийн орд газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон байна.



Баримт 5. Тус компани Монголд анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ Монголын Засгийн газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулж байв. Цаашид бүтээгдэхүүн хуваах гэрээгээ үргэлжлүүлэн хийх төлөвлөөгтэй байгаагаа тэд одоо ч ярьсаар сууна.



Баримт 6. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бол 60:40-өөр тус компани болон Засгийн газар хувааж хүртдэг аж. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал байсан үед хийсэн гэрээ учраас нөгөө талдаа хэтэрхий ашигтай болсон хэрэг. Харин одоо бол харилцан ашигтай байх нь гол бодлого учраас гэрээг дахин нягтлах шаардлагатай гэдгийг УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа юм. 
 

Баримт 7. “Петрочайна” компанийн үйлдвэрлэлийн бааз буюу Тамсагийн сав газарт Хятадын 26, Монголын дөрөвхөн туслан гүйцэтгэгч компани үйл ажиллагаагаа явуулдаг байна.

 

Баримт 8. Энд ажиллагсдын ердөө 400 орчим нь монгол, үлдсэн 1725 нь хятад ажилчин байдаг. Хуулиараа Монгол Улсын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн гадаад ажиллагсдын тоо нийт ажилчдын арван хувиас хэтрэхгүй байх. Арван хувиас хэтэрсэн тохиолдолд нэг ажлын байранд цалингийн арван хувьтай тэнцэх төлбөрийг сумын удирдлагад олгох ёстой байдаг. Гэвч “Петрочайна” компанийнхан энэхүү төлбөрөө өдийг хүртэл аймгийн төсөвт оруулаагүй гэдгийг албаныхан өгүүлдэг.

 

“Петрочайна Тачин тамсаг” компанитай 20 гаруй хүн хордож, дөрвөн хүний амь авч одсон хэрэгт холбогдов

 

Баримт 9. Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрван хүн нас барсан.

 

Баримт 10. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар  “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон байна.

 

Баримт 11. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байгаа аж. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулахад  эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байжээ.

 

Баримт 12. Урьдчилсан байдлаар дээрх хордсон иргэд мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна.

 

Баримт 13. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус шингэнийг “Зөв боломж” ХХК-д хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй оруулж ирсэн байна. Харин тэд энэхүү шингэнээр юу хийдэг байсан, зөвшөөрөлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Баримт 14. “Зөв боломж” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Банзрагч “Тэр шингэн манай компаний махны агуулахаас гараагүй. Тийм зүйл байхгүй. Ажилчид ажлын байрнаасаа өөр газарт байж байгаад хордсон” хэмээн өөрийгөө хаацайлж эхлэв.

 

Баримт 15. Харин "Петрочайна дачин Тамсаг”-ийн зүгээс өнөөдрийг хүртэл албан ёсоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.

 

“Петрочайна дачин Тамсаг”-ийн дөрөвхөн цооногт хохирол тооцсон үнэлгээ нь 1.3 тэрбум төгрөг болж байв


 

Баримт 16. Петро Чайна Дачин Тамсаг компани нь Мэнэнгийн тал болон Дорнодын байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа нь шат шатны шүүхээр тогтоогдож байв.  Гэсэн ч тэд шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцсэн ч үнэнд гүйцэтгэж хохирлоо барагдуулсан байна.

 

Баримт 17. 1.3 тэрбумын хохирол гэдэг нь зөвхөн зам салаалсан, зам сүйтгэсэн болон газрын тос олборлож байсан дөрөвхөн цооногт хохирол тооцсон үнэлгээ аж. Гэтэл “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан нь олон хүний эгдүүг хүргэж байв.
 

 

Баримт 18. Дээрх шүүхийн асуудал намжиж амжаагүй байхад дахин нэг асуудал гарч ирсэн юм. Тодруулбал газрын тосны XIX талбайд их хэмжээний тостой шороо хуримтлуулж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдэлд нь Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагааг 2013 оны наймдугаар сард явуулж эхэлсэн байдаг. Мөн аймгийн байгаль орчны газрын зүгээс экологийн хохирлыг тогтоолгохоор үнэлгээний компанид хандсан ч байдал тэгсгээд намжсан юм.

 

Баримт 19. Түүнчлэн тус компанитай холбоотой таагүй мэдээллийн гал намжиж амжаагүй байхад буюу 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Петрочайна” компанийн эзэмшлийн XIX талбайд гал гарч найман машин шатаж, хоёр хүн амиа алдсан осол гарсан. Хэрвээ гал хүрээгээ тэлсэн XIX талбай төдийгүй Тамсагийн сав газар орчмын байгаль орчинд ноцтой хохирол учруулах байжээ.

 

Баримт 20. “Петрочайна дачин Тамсаг” ХХК Тамсагийн ордод өнөөдөр 400-500 цооногтой. Гэтэл зөвхөн нутгийн иргэд дөрөвт нь л гомдол гаргасан аж. Тэгэхээр үлдсэн 400 цооногт нөхөн төлбөр тооцуулах гомдол гаргавал асар их мөнгөн дүн гарах нь ойлгомжтой гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан ТББ-ынхан болон нутгийн иргэд хэлж байсан юм.



Баримт 21. УИХ-ын дарга асан З.Энхболд тухайн үед тус компанид  ажиллахдаа “Зам барьж, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулахгүй бол тээвэрлэлтийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэж байсан билээ. З.Энхболдоос өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан С.Батболд нар ч мөн байгаль орчныг нөхөн сэргээх шаардлагыг тус компанид тавьж байв. Харамсалтай нь тус компани байгаль орчныг нөхөн сэргээх битгий хэл нэмж улам сүйтгэж байна гэдгийг нутгийн иргэд хэлдэг.

  

Баримт 22. Засгийн газартай гэрээ хийсэн гээд аймаг, орон нутгийн захиргаа, байгууллагуудын шаардлагыг үл тоодог энэ компани өдгөө нефть тээвэрлэх явцдаа 31 салаа замыг Мэнэнгийн талд үүсгэжээ.


Баримт 23. Матад сумын шатахуун түгээх станцаас 100 хүрэхгүй кмийн цаана 119.2 сая тоннын газрын тосны нөөц бий. Энэ нөөц нь дэлхийн 97 орноос 39-д жагсдаг байна. Тэр их нөөцөө монголчууд БНХАУ-д “бэлэглэчихсэн” учраас тэр нь наашаа биш цаашаа хил даван урссаар байгаа юм. Тус компани  875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулж, 12 тэрбум 871 сая ам.долларын ашиг олсон байна.



Баримт 24. Ямартай ч тус компани өнгөрсөн хугацаанд олон зуун мянган баррель нефтийг Мэнэнгийн талаар зөөхдөө байгаль орчин эко системийг нь нөхөгдөж, сэргээгдэшгүйгээр бохирдуулж хордуулсан. Олон зуун өрөм зоож, хөрс шороог нь хар алтныхаа хаягдал шингэнд намаг шалбааг болтол нь бохирдуулсан атлаа өнөөдрийг хүртэл үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй юм.

 

24tsag.mn

 

image

Сүүлийн жилүүдэд “Петрочайна Тачин тамсаг” компанийн талаарх таагүй мэдээлэл чих дэлсэх болсон нь нууц биш. Тус компанийг Мэнэнгийн талыг там болгож байгаа талаарх мэдээлэл ч олонтой цацагдаж байсан билээ. Тэгвэл Монголын газар шороо, ашигт малтмалыг цөлмөж, басхүү дөрвөн хүний алтан аминд хүрээд буй гэх Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
БАРИМТ: "Зориг зүрхтэн"
Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (66.181.179.216)
    Haad asuudalaa Ochirbat buzart ovhij hel. Xobdgiin gai Dornod aimagiig zarsan hulgaich. odoo amidarch bgaa baishingiin haraarai. gazariin haraal hvrnee ta nariin vr hvvhded. idej uusan ni ideen biteg boloh boltugai
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.138)
    Хаашаа юм.Газар нутагаа эзлүүлчихсэн юм шиг гоншигноод байх юм.Тэгж их гутраад байгаа юм бол тэмцэл хийгээч.Эсвэл өөрөө очоод нефт өрөмд .Хэрэв зүгээр л найр тавиад өгөөд байгаа бол эзнийг нь ил хэлээч гоншигногч минь.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.212.117.44)
    Suns monh met uuj idehees oor shidgui muuhai ulsuud mongoliin toriig toloolhoor ard tumend uy naaldah ve dèee
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • Setgel zurh (27.123.214.124)
    bid mongoliin ezed mon yumuu minii urhuuhed ezen n monuu Ene ih baylagaa tegsh huvaaj hurtmeer bna shuu dee Neptee oorsdoo olborlo hujaag hooj yavuul ard tumen n yaduuraad bdag Lalruudiig bugdiig n zohitsuul
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Энэ мэдээлл худлаа.
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (8.37.232.242)
    Детектив реалити шоу явуулаад цаад эздийг нь олж тогтоо. Монгол талаас нууц хувь авдаг луйварчид байж л байгаа. Тэгээд л гадны улс цадиггүй загнаж байгаа. Оффшорт орлого нь орж байгаа нь тодорхой.
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • даш (122.201.21.40)
    Энэ төрд бодлого хууль хариуцлага гэж байна уу
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • зочин (43.250.126.130)
    Энэ арай л даварч байгаа үйлдэл. Саяхан нэг газар дээр нь очиж сурвалжлага хийсэн байна лээ.Одоо энэ хужаа нарыг болиулмаар байна.Энэ орноо худалдсан МАНАН -н зарим нөхдүүдийг барьж хорих хэрэгтэй.Энэ сэдэв олон жил яригдсан одоо улс орны аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээд байна.
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.176.212)
    Уншихаар өр өвдөөд байхийн. Энэ МАНАН-гийн олон жил төрийн өндөрлөг УИХ д сууж буй нөхдүүдийн халаасыг түнтийлгэдэг газар байх л даа. Төр засгийг эрс шинэчлэх цаг нь болжээ. Тэгж байж л улс маань хөгжинө
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.41.182)
    Бүтээгдхүүн хуваах гэрээгээр хятадууд олборлодог.Юу ч өгөхгүй зөөдөг нь ч хаашаа юм бэ. Манайх 30 хятад 30 эзмшидэг 40 олборлолтын зардал гэж сонссон.
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • Их газрын эзэн. (203.91.115.42)
    Манай үе үеийн төрийн өндөрлөгүүд бүгд нэг2 цооногтой гэсэн... тэгээд ч газрын тосноос орж ирж байгаа орлого ашгийг төрийнхөө хувааж иддэг гэсэн шүү. ...Эрдэнэт, нүүрс гэж түмний анхаарлыг төөрүүлж байгаад л хусдаг юм билээ
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
    • болд
      Эзэнгүй төрийн эмгэнэл арай ч дээ болиулах арга алга уу
      2017 оны 09 сарын 04
  • ABA (27.123.214.124)
    Henii hiisen ajil yum bol doi, odoi Ene davarchihsan huh AA kompaniudaar Nuhur sergeelt hiilgeh zan Sed bytes hiilgdh Baigali or hunii toisjiltiug bagasgamar baina, shiner burdeh ZGt undur shaardkag tavij shahaj ajillamaar bina. Uhaa ajilchidiig huiin dagyu tiig murduj Mongol humuusee ajiltai bolgomoor baina
    2017 оны 09 сарын 03 | Хариулах
  • Irgen (103.57.92.151)
    Mongol talaas hamtragch n hen be?
    2017 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (223.38.60.87)
    Муусайн хужаа нарыг иргэдийн дуудлагаар очоод дарах гээд хууль сахиулагч нар дуудлагаар очихлоор монгол төрийн өндөр албан тушаалтнууд уих-ын гишүүд утасдаад дарамтлаад байдагийг шалгадаг болмоор байна
    2017 оны 09 сарын 03 | Хариулах
  • Сэхээтэн (172.58.56.33)
    МАНАН-гын олон хулгайч нар эндээс авилга аваад офшорт байрлуулсан!
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Бор (172.58.56.33)
    Хөөж гаргаад улсын мэдэлд авах хэрэгтэй!
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Nergui (43.242.243.199)
    Huuguul gargaach ..
    2016 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.143.105)
    Хэдэн дарга нар хилийн гадна ашигаа авдаг шуу дээ тэгээд л гадаадыхны дарамтан доор улсаа ургэлжилуулэн заож бгаа
    2016 оны 12 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Тэр ашиг нь офшиор дансанд ордог
      2016 оны 12 сарын 01
  • Балдан (202.131.250.130)
    Тэнд маш олон мэргэжлийн бус хүмүүс ажиллаж юу хийж байгаагаа ойлгохгүй, юун Хятад үг мэдэх Монголоороо бичиг уншиж чадахгүй гарууд, бас хулгайчууд, архичид цуглардаг орчин.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • ДОРНОДЫН УУГУУЛ ИРГЭН (202.179.29.213)
    СОЦ НИЙГМИЙН ҮЕД АЛДАРТ МЭНЭНГИЙН ТАЛД ХААЯАХАН ЗЭЭР ДАВХИЛДАЖ ХИЛИЙН ЗАСТАВЫН НОГООН МАШИНУУД Л ҮЕ ҮЕХЭН ХАРАГДДАГ НЭГ Ч АНЖИСНЫ ХОШУУ ХҮРЭЭГҮЙ ДЭЛХИЙД ГАНЦХААН ҮЛДСЭН АТАР ОНГОН ТАЛ БАЙЛАА.ҮҮНИЙГ ТЭР ҮЕД ТУС АЙМАГТ ХЗЭ _Н ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН БАЛСАНГИЙН СҮХЭЭ ГЭДЭГ ДАРГА УЛСЫН ХАМГААЛАЛТАНД АВАХУУЛЖ ДАРХАН ГАЗРААР БҮРТГҮҮЛЭХ ГЭЭД БАРААГҮЙ. ОДОО ЭНЭ ТАЛ МААНЬ ТАМ БОЛЖ ХЭДХЭЭН ХЯТАДУУД ХӨЛЖӨӨД Л ХИМИЙН ХҮЧТЭЙ ЭЛМЕНТЭД ХОРДОЖ ХҮН МАЛ ОЙРТОХЫН АРГАГҮЙ БОЛСОН ХОЙНО НЬ ХАШГИРААД Ч ОРОЙТСОН БАЙХ ВИЙ. АЛТЫГ НЬ АВААД АВДРЫГ НЬ ӨШИГЛӨДӨГ ДОТОР ЗАН ҮЙЛ ЭНД ХАРАГДДАГ. ХОХЬ ЧИНЭЭ. ХАЙРАН ТАЛ МОНГОЛ УЛСЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИРХЭГ ГҮРЭН БОЛГОХ АЛТАН БОЛОМЖ ИНГЭЭД ДУУСЛАА. ЭНЭ ЭРХИЙГ ӨГСӨН ЭВЭРТЭН ТУУРАЙТНУУДЫГ ТЭНГЭР НИРГЭЖ ТАМСАГИЙН ТАЛД ӨРӨӨЛ ТАТАНХАЙ ӨТӨНД ИДЭГДСЭН ХУЛГАНА ЗУРАМ БОЛГОЖ ТӨРҮҮЛЭЭЧ БУРХААН ГУЙЖ БАЙНА.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • z (203.91.118.230)
    Odoo boliuulaldaa naad hyataduudaa
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • би (103.9.90.98)
    Манайх 8 тэрбум доллар олсон гэсэн үг. Гэхдээ одоо гэрээгээ эргэж харах цаг болжээ.Тэрбум хүрэхгүй доллар хийчгээд жил тутам 1,2 тэрбумын ашиг олдог гэхэд баялаг маань үнэгүй байна.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin (202.179.25.144)
    huuliin daguu ajillah,baigali orchin hamgaalah tal deer yu ch hiihgui baigaa bol zasagiin gazart ni asuudak tavij ene novshiin kompaniin asuudliig nen darui shiideh tsag ni boljee, hervee shaardlaga bieluulehgui bol teeverleltiig ni zogsooh heregtei.
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    Хятдадууд техникийн спирт оруулж ирээд монгол ажилчдын ам руу хүчээр цутгаж уулгасан юм байх даа??? Техникийн спирт импортлохыг хориглосон хууль байхгүй, өөр бусад газарт байж л байдаг зүйл. Гагцхүү түүнийг сайн дураараа уудаг нь л буруу байхгүй юу!!!!!
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (121.168.26.232)
    Монголдоо байгаа гаднын компаниа хуулийн хэмжээнд ажиллуулж чадахгуй байгаа терийн Албан хаагчид ямар хэмжээнд ажиллаж байгаа нь харагдаж Байна шуу дээ
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • WONDERLAND KIDS FESTIVAL-д ирэх шалтгаан
    54 мин
  • Нөөцийн махны үнэ буурчээ
    1 цаг 19 мин
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
    1 цаг 34 мин
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
    1 цаг 56 мин
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 3 мин
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
    2 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
    2 цаг 44 мин
  • Хүүхдэдээ "бэлэглэх" гоё номууд
    2 цаг 50 мин
  • Н.Ганибал: Гишүүн төвтэй байхын тулд хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслөө боловсруулахдаа анхан, дунд шатны гишүүддээ төв болгож ажилласан
    17 цаг 40 мин
  • Монгол Улс COP17 бага хурлыг 2026 онд зохион байгуулна
    19 цаг 49 мин
  • Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
    20 цаг 2 мин
  • Баруун аймгуудад ноолуурыг 105-125 мянган төгрөгөөр худалдан авч байна
    20 цаг 18 мин
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    20 цаг 33 мин
  • Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна
    20 цаг 58 мин
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
    21 цаг 13 мин
  • Сүхбаатар дүүргийн 8-р хорооны 10 айлд дэд бүтцийн туршилтын төслийг хийж гүйцэтгэжээ
    21 цаг 48 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
    22 цаг 1 мин
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
    22 цаг 44 мин
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
    22 цаг 49 мин
  • Тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлэн нутагшууллаа
    23 цаг 0 мин
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Адольф Гитлерийн төрсөн нутаг Австри улсын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Алдарт жүжигчин Чой Жон У өөд болжээ
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • ТАНИЛЦ: Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд зодоглох 27 бөх
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • 14 мега төслийг дуустал Л.Оюун-Эрдэнийг он удаан хаан залах юм уу?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Т.Доржханд: Манай нам бол сошиал дагаж шуурдаг улс төрийн хүчин биш 
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Д.Трамп: В.Путин үнэхээр галзуурсан байна!
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • IEM Dallas 2025-ийн Esports тэмцээний үр дүн: Vitality зургаа дахь түрүүгээ авч, ZywOo өөрийн 26 дахь MVP шагналыг хүртлээ
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • Л.Мөнхбаясгалан: Уул уурхайн төсөлд орон нутгийн иргэдийн үгийг сонсохгүй байх нь мөнхийн зөрчил дагуулдаг
24 баримт
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК