Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.16
-16
Өдөртөө
-22
Шөнөдөө

БОАЖЯ-ныхан 200 орчим сая төгрөгийн авлига авсан нь тогтоогджээ

2017 оны 2 сарын 10

БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба нарын хүмүүсийг авлига авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл түүнтэй хамт мэргэжилтэн С.Баярхүү, Мөрдөн байцаах хэлтсийн дарга П.Бүжинжав нар хамт байсан бөгөөд тэднийг мөн цагдан хорьсон гэдгийг эх сурвалж мэдээлэв.

 

 

Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба нь өнгөрсөн мягмар гарагт Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаж ирээд маргааш нь буюу өнгөрсөн лхагва гарагт ажилдаа ирж, улмаар тухайн өдрөө авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тиймээс АТГ-ын мэргэжилтэнгүүд Д.Даваасамба болон мэргэжилтэн С.Баярхүү, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав нарыг баривчилсан аж.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Баярхүү 40 сая төгрөг, Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба 150 сая төгрөгийн авилга авсан нь ил болоод байгаа аж. Тэд 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл өгч улмаар үүнийхээ шанд авлига авсан байна.

 

Харин Д.Даваасамба өмнө нь  аргал угалз агнах хууль бус зөвшөөрөлтэй нэр холбогдож, хэсэг нөхөд АТГ-т шалгуулахаар өнгөрсөн аравдугаар сард хүсэлтээ хүргүүлж байсан аж. Түүний одоогийн хашиж байгаа Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын даргын албан тушаал нь самар, жимч, хилээр байгалийн баялаг гаргах, мод бэлтгэх тусгай зөвшөөрлийг олгодог БОАЖЯ-ны хувьд хамгийн чухал албан тушаал. Тийм ч учраас түүнийг тусгай зөвшөөрлийн асуудлаар авлигын хэрэгт холбогдсон гэдгийг эх сурвалж мэдээлэв.

 

Б.Энхжин

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 1
  • 6
  • 0
  • 3
  • 3
  • 52
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан