Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.19
21
Өдөртөө
4
Шөнөдөө

Ганга өвс архи уух дурыг бууруулдаг

2017 оны 9 сарын 10


Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж.

 

Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ.

 

Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Л.Эрдэнэбаяр дээрх судалгааг удирдаж явуулсан төдийгүй эмчилгээний үр дүн нотлогдсон учир 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан байна. Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй аж.
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан