С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна.
Шүүх хурлыг дэнслэх шүүгчийн нэрс тодорхойгүй байсан бол дөнгөж сая олон нийтэд ил боллоо. Тус шүүх хурлыг шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нар шүүж байгаа бол улсын яллагчаар Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал нар оролцож байна.
Мөн шүүгдэгч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч Д.Дашдорж, Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунчимэг, хохирогч талыг төлөөлж С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нар шүүх хуралд оролцож байгаа юм. УИХ-ын гишүүн асан С.Оюун анхан шатны шүүх хурлыг хаалттай явагдаж, хуулийг буруу хэрэглэсэн хэмээж давж заалдах гомдлоо гаргасан. Гэвч тэрбээр ОХУ-д ажлаар явж байгаа учраас өнөөдрийн шүүх хуралд ирээгүй юм. Харин түүнийг төлөөлж С.Зориг агсны төрсөн ах С.Баяр шүүх хуралд оролцож байна.
Сэтгэгдэл (2)