С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх хуралд хохирогч талыг төлөөлж С.Зориг агсны дүү С.Баяр оролцож байгаа талаар бид мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж саяхан С.Баяр шүүх хурлыг орхин гарсан байна. Учир нь тэрбээр шүүх хуралдааны эхэнд"Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн юм.
Харин шүүх бүрэлдэхүүн түүний саналыг хүлээж аваагүй тул тэрбээр "Олон нийтэд нээлттэй явуулаагүй байгаа учраас хаалттай шүүх хуралдаанд суухгүй" хэмээгээд шүүхийг орхин гарсан байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (15)