Байгаль орчин аялал жуулчлалын яам сүүлийн үед нэлээд хэл аманд өртөх болсон. Тодруулбал тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн дарга болон мэргэжилтэнгүүд авлига авч байгаад баригдсан хэрэг нэг хэсэг олны анхааралд орж, дуулиан тарьсан.
Тэгвэл БОАЖЯ-тай холбоотой бас нэгэн дуулиан цахим ертөнцөд хөвөрч, хэл ам дагуулах боллоо. Тус яам 2.8 тэрбум төгрөгөөр арван ширхэг Тоёота Ланд Крузер машин худалдан авч авто баазаа шинэчлэх ажил хийсэн гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа. Эдгээр Тоёота Ланд Крузерууд нь өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн бөгөөд нэг автомашиныг 280 сая төгрөгөөр авсан гэх. Тиймээс ч энэ нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ талаар олон нийт "Эдийн засгийн хямралтай үед ийм өртөг өндөртэй автомашин худалдан авч, төсвийн мөнгийг үргүй зарцууллаа. Нэг машиныг 280 сая төгрөгөөр худалдан авсан нь хэт хөөрөгдсөн үнэ байна" гэхчлэнгээр шүүмжилж байгаа юм.
Харин энэ талаар БОАЖЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад “Манай яам нэг ширхэг ч автомашин худалдаж аваагүй. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Ийм мэдээлэл сошиалаар яваад байна" гэх хариултыг өглөө.
Б.Энхжин
Сэтгэгдэл (14)