Зуслангууд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн хүлээн авахаар болжээ.
Энэ жил нийслэлийн ногоон бүсэд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаас гурав нь шинээр байгуулагдсан зуслан аж.
Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм. Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-аас Улаанбаатар чуулгын байранд худалдах юм байна.