2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 351 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 263 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, унадаг дугуйтай холбоотой осол 2, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Сурагчийн 81-р гудамжинд 9 настай Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Allion маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан Т гэмтсэн.
2. БГД-ийн нутаг 3-р эмнэлэгийн баруун урд замд Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо M.Lancer маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан 15 настай Т гэмтсэн хэргийн Замын цагдаагийн алба шалгаж байна.
Сэтгэгдэл (1)