Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Хишигсүрэн: Даатгуулагч гурван багцаас сонгоод үзүүлэх боломжтой

2017-7-22
0
ЖИРГЭХ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэнтэй ярилцлаа.

 

-“Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 40-65 насны даатгуулагчийн элэгний В, С вирусыг илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа энэ талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

 

-Эрүүл мэндийн даатгалын тухай  хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд энэ хуулийн 9.4-т даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд даатгуулагчийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдлээс нь шалтгаалж хамааруулна гэсэн заалт орсон.Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг үндэслэн судалгаа хийгээд 2017 онд ямар насны ямар бүлгийн хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах вэ? гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон эрүүл мэндийн яамны саналыг авч,  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталгаажуулсан байгаа. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг харахад нас баралтын эхний шалтгаанд зүрх судасны өвчин, хоёрт хавдрын өвчлөл орж байгаа боловч хоол боловсруулах замын хавдар давамгайлж байгаа учраас даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд хоол боловсруулах замын өвчин, эмгэгийг илрүүлэх зорилгоор бол 40-65 насны даатгуулагчийг сонгосон. Тэгэхээр 40-65 насны бүх хүмүүсийг В, С вирусын илрүүлэх шинжилгээнд хамрууланэрүүл мэндийн даатгалын сангаас 2800 төгрөгөөр санхүүжүүлнэ.

 

-Илрүүлэх шинжилгээг ямар эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэх вэ?

 

-Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төв хийнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол болон ХНХСайд, ЭМС-ын хамтарсан тушаалаар,  дээрх үзлэг, оношилгоо, шинжилгээг хийх  журам, шинжилгээний багц болон төлбөрийн хэмжээг нь баталсан. Зөвхөн В, С вирусыг илрүүлэх шинжилгээг даатгалын сангаас хариуцан 2800 төгрөгөөр үзүүлнэ.

 

Үүнийг ард иргэд болон эрүүл мэндийн байгууллагынхан С вирусын идэвхжлийг тоолох шинжилгээтэй андуурч ойлгох зүйл ажиглагдаж байна. С вирустэй хүмүүсийн хувьд нас харгалзахгүй эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан нэр бүхий 22 лабораторид С вирусээ тоолуулах шинжилгээнд хамрагдах боломжтой бөгөөд даатгалын сангаас 2 удаагийн вирус тоолуулах зардлыг бүрэн хариуцна. Даатгуулагчид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтооолоор баталсан 40, 45, 50, 55, 60, 65 насны 6 үечлэлээр 3 төрлийн багцаас аль нэгийг нь сонгоод хамрагдана.

 

-Ямар багцууд байгаа вэ?

 

-Нэгдүгээр багц нь дотор эрхтний архаг өвчнийг илрүүлэх, хоёрдугаар багц нь дотор эрхтэн болон үе мөчний архаг өвчнийг илрүүлэх, гуравдугаар багц нь хавдрын эрт илрүүлэх гэсэн багцууд байгаа. Энэ 3 багцаас даатгуулагч маань сонгоод үзүүлэх боломжтой, эрүүл мэндийн даатгалын сангаас 1 багцыг 50,000 төгрөгөөр тооцон санхүүжүүлнэ.

 

-Ямар эмнэлгүүд багцын шинжилгээг үзүүлэх вэ?

 

-Одоогийн байдлаар бид нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүүл мэндийн төв,  аймагт бол нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдтэй гэрээ байгуулаад явж байна. Цаашдаа бол төрийн эмнэлгийн ачааллыг буруулах үүднээс хувийн лабораторитой, энэ 3 багц шинжилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой хувийн эмнэлгийн судалгааг авч байна.

 

-В, С вирусыг эрт илрүүлэг, оношлогоо яг хэдэн хүртэл явагдах вэ?

 

-Журмандаа бол энэ оны 10 дугаар сарын 01 гэж заасан байгаа. Зун болоод ард, иргэдийн амралтын улирал эхэлж байгаа ч ямар ч байсан энэ хугацаандаа хийхийг зорилт тавин ажиллаж байгаа. Тухайн цаг үеийн байдлаас болоод хугацааг сунгах уу гэдэг асуудлыг шийдвэрлэнэ. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хувьд үйлчлэх хүрээний хүн ам, цэрэг хүчний байгууллагуудад энэ үйлчилгээг үзүүлэх боломжтой юу. Эсвэл тусгай сонгон шалгаруулсан байгууллага нь энэ үйлчилгээг үзүүлэх үү. Гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал их байгаа учраас хоёрдугаар шатлал болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаар хийлгэхээр болж байгаа.

 

-Эрүүл мэндийн даатгалын талаар мэдлэг дутмагаасаа болж эмнэлгийн ажилчид болон ард иргэдийн дунд түгээмэл гаргадаг алдаа нь юу вэ?

 

-Эдгээр хүмүүс маань даатгалынхаа үндсэн зарчмыг мэдэх ёстой. Эрүүл мэндийн даатгалын хуулинд зааснаар бол Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдах үүрэгтэй. Хуулиар хүлээсэн үүрэгтэй учраас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр эрүүл мэндийн эрсдэлд орсон үедээ даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа гаргуулах боломжтой.

Тэгэхээр ард иргэд маань шимтгэлээ хэдэн төгрөгөөр төлдөг, хаана төлдөг талаар мэдээлэл хомс байдаг. Өөрийн оршин суугаа харьяаллын дагуу аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс болон  ТВ, радио, нийгмийн даатгалын цахим хуудаснаас мэдээлэл авахаас гадна тараах материал, брошур авч болно. Мөн тухайн онд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталдаг,  тэр хэмжээгээр төлөх ёстой. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн тохиолдолд даатгалын сангаас 16 төрлийн тусламж, үйлчилгээний зардал авах боломж нь нээгдэнэ.

 

-Зарим иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа төлөх шаардлагагүй гэсэн хандлагатай байдаг. Даатгал төлснөөр даатгуулагчид ямар давуу тал бий болдог вэ?

 

Эрүүл мэндийн даатгал нь эв санааны зарчим дээр тулгуурлаж байгаа. Тийм учраас хуулиараа хүн бүр даатгал төлөх үүрэгтэй. Даатгуулагчид маань “Би өвдөөгүй эрүүл мэндийн даатгал төлөхгүй, төлөөд ямар ач хобогдолтой юм бэ?” гэж их асуудаг. Тэгэхээр эв санааны зарчим гэдэг нь өнөөдөр ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс нь ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсээ, санхүүгийн боломжтой нь боломжгүй хүмүүсээ, залуу хүмүүс нь настай хүмүүсээ дэмжсэн ийм л тогтолцоо байгаа юм. Өнөөдөр та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд, даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй ч гэсэн таны ард байгаа аав, ээж, ахмад настан, бага насны хүүхдүүд эрүүл мэндийн эрсдэлд өртөмтгий ийм хүмүүсийн өмнөөс даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаад явж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого бүрдэж байж, даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий 1100 гаруй байгууллагаар дамжуулан тусламж, үйлчилгээний зардлыг олгож байгаа. Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар даатгуулагч 16 төрлийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулах эрхтэй болно. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ ерөнхийдөө харьцангуй бага байдаг. Ажил, хөдөлмөр хийж байгаа хүмүүс цалингаасаа дөрвөн хувийг төлж байгаа. Үүний 2 хувийг өөрөө, 2 хувийг ажил олгогч нь төлдөг. Харин ажил, хөдөлмөр эрхлээгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, малчид болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь буюу зөвхөн энэ оны хувьд 57,600 төгрөг төлж байгаа. Жилдээ 57,600 төгрөг төлөөд тухайн даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд 2 сая хүртэлх зардлыг гаргуулах боломж нь нээгддэг. Их, дээд сургуулийн оюутан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь буюу жилдээ 28,800 төгрөг төлдөг.

 

-Даатгуулагч амралт, сувилалд амрах тохиолдолд ямар хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой вэ?

 

-Даатгалын хуулиар бол даатгалын байгууллага нь магадлан итгэмжлэгдэж, сонгон шалгаруултанд тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулж тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас санхүүжүүлдэг. Энэ онд манай байгууллага улсын хэмжээнд 50 орчим сувилалтай даатгалын гэрээ байгуулан ажиллаж байна. Даатгалын гэрээ байгуулсан сувилалд сувилуулсан тохиолдолд даатгалын сангаас 110,000 төгрөгний хөнгөлөлтийг олгоно. Жишээлбэл тухайн сувилал нэг ор хоногийн 30,000 төгрөгний төлбөртэй гэж бодвол 10 хоноход 300,000 төгрөг, үүнээс 110,000 төгрөгийн хөнгөлөлтийг хасаад 190,000 төгрөгийг даатгуулагч өөрөө төлнө гэж ойлгоно.

 

-Жишээ нь сайн дурын даатгуулагч манай эмнэлгээр 7 сард үйлчлүүлэхээр цаг авсан мөртлөө 7 сарын эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй тохиолдолд бид  даатгалаа төлөхийг шаардах нь зөв үү?

 

-Сайн дурын даатгуулагчийн хувьд эрүүл мэндийн даатгалын хуулиар бол шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч хагас болон бүтэн жилээр даатгалаа төлөх үүрэгтэй. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс “Зөрчлийн тухай хууль” хэрэгжиж байгаатай холбогдуулан 07 дугаар сарын 01 гэхэд шимтгэлээ төлөөгүй тохиолдолд шимтгэлээсээ гадна давхар торгууль төлөхөөр байгаа тул  шимтгэлээ хугацаандаа төлөөрэй гэж хэлмээр байна.

 

-Даатгалын сангаас даатгуулагчийн амбулаторийн үзлэгийн хэдэн удаагийн зардлыг хариуцдаг вэ?

 

-Мэс заслын бус дотрын чиглэлийн амбулаторийн кабинетад 15,000 төгрөг, мэс заслын чиглэлийн амбулаторийн кабинетад 16,200 төгрөгийг даатгалын сангаас улсын эмнэлгүүдэд олгож байгаа. Амбулаторийн тухайн кабинетад нэг оношоор эхний үзлэг болон оношлогоо, шинжилгээний хийлгэсний дараах давтан үзлэгийг санхүүжүүлж байгаа тул 3 дахь удаагийн үзлэгийн төлбөрийг даатгалын сан хариуцахгүй. Тухайн эмнэлгийн дарга баталсан тушаал дээрээ энэ талаар тодорхой заасан байдаг.

 

-Амбулаторийн мэс заслын кабинетын мэс ажилбар гардан үйлдсэний төлбөрийг даатгалаас санхүүжүүлдэг үү?

 

-Мэс заслын амбулаторийн кабинетын үзлэгийн бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, мэс заслын нэг удаагийн хэрэгслийн үнэ гээд бүгд орсон байдаг тул даатгалаас санхүүжүүлдэг гэж ойлгоно.

 

-Бидэнтэй ярилцах цаг зав гаргасанд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

 

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ИРГЭН (202.179.31.118)
    СУВИЛАЛД АМАРАХААР ХЧТА ЛИСТ ӨГӨХГҮЙ ЮМАА АЖЛААС ЧӨЛӨӨ АВАХААР ЦАЛИНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ЗОВООД БАЙНА ДААТГАЛ ХЭРЭГТЭЙ ЮМ УУ ДАА ЧААВААХС
    2017 оны 07 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Би даатгалд итгэдэггүй сард 20000 хиидэг амар үхэхдээ хэрэглэнэ үлдвэл хүүхдүүдэд үлдэнэ.даатгалын мөнгөнии хагаснь дэмии балай зардалд явна энэ хүүхнии хувцаст гм улс төриин албаны формыг болиулмаар юм. Яалтачгүй цагдаа цэрэг онцгой эмнэлэг хэрэглэмээр иим дэмии юманд зарцуулагдах мөнгөө банканд хадгалсан дээр
      2017 оны 07 сарын 23
  • irgen (62.167.114.16)
    Daatgal, eryyl mendiin mergejilten geed hymyys ingej dyremt huvzas omsoj ulsiin horongo yreh hereg baidag umuu,,, sonin um ali ch orond haraagui l um baina, engiin huvzasaa omsoochee horongo garzadaad
    2017 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД - ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
    13 цаг 26 мин
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
    23 цаг 11 мин
  • Монголын намарт хамгийн тохирох, эрүүл мэндийг дэмжих ШИЛДЭГ 10 хүнс
    23 цаг 21 мин
  • Есдүгээр сарын 26: Цөмийн дайнаас зайлсхийж, Сөүлийг эргүүлэн авч, “Abbey Road”-мэндэлсэн өдөр
    23 цаг 31 мин
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
    23 цаг 41 мин
  • Намрын сэрүүхэн өдрүүдэд гэртээ хийж болох 4 амттай жор
    Уржигдар 15 цаг 24 мин
  • Энерги ундаа эрч хүч үү, эрсдэл үү?
    Уржигдар 13 цаг 04 мин
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
    Уржигдар 11 цаг 00 мин
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    Уржигдар 09 цаг 29 мин
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 01 мин
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
    2026-09-25
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
    2026-09-25
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
    2026-09-25
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
    2026-09-25
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    2026-09-25
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    2026-09-25
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    2026-09-25
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    2026-09-25
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    2026-09-25
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    2026-09-25
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
  • No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК