Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД - ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2026-9-27
0
ЖИРГЭХ

“Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдөр газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын шилдэг аж ахуйн нэгж, хоршоо, иргэн, шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгарууллаа. Нийслэл болон 21 аймгийн нийт 530 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцсон тус арга хэмжээ, үзэсгэлэн худалдаагаар 6 хоногт нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Өргөтгөсөн худалдаа өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” арга хэмжээний төмс, хүнсний ногооны борлуулалтыг цаашид 7 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн. Ингэснээр маргааш буюу 9-р сарын 28-наас 10-р сарын 3-ны өдрүүдэд төмс, хүнсний ногооны борлуулалт Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ. Энэхүү шийдвэр нь улирлын нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулж, иргэдийг шинэ ургацын ногоогоор тасралтгүй, тогтвортой хангахад чухал ач холбогдолтой юм.

Шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийг шалгаруулах үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн салбарын үйл ажиллагааг сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой тус арга хэмжээ жилээс жилд өргөжиж, олон нийтийн оролцоо нэмэгдэж байгааг онцлов. Мөн төрөөс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Атар-4”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.

Үндэсний шилдэг үйлдвэрлэгч, шилдэг, шимтэй бүтээгдэхүүн, тариаланчид, ногоочдын 15 номинаци бүхий шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар гардуулан өглөө.

“АЯГАТАЙ ТАРАГ” ШИНЭ, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ШАЛГАРЛАА

“Шинэ шилдэг бүтээгдэхүүн” номинацид “АПУ” ХК “Сайн” брэндийн “Аягатай тараг” бүтээгдэхүүнээр шалгарлаа. Тус бүтээгдэхүүн нь уламжлалт сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээ, эрүүл хооллолтын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн хөгжүүлсэн бөгөөд 1.5 хувийн тослогтой, пробиотиктой хөрөнгө ашигласан, эслэгээр баялаг, тоор-алоэ, ваниль зэрэг шинэлэг амтын сонголттойгоороо онцлог юм. Бүтээгдэхүүний шинэчлэл, шим тэжээл, амт чанар болон хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шийдлийг цогцоор нь хослуулсан байдлыг нь үнэлэн энэхүү номинацид шалгаруулжээ.

“ДАРЬГАНГА ХИЙЦТЭЙ ЦАЙ” ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ШАЛГАРЛАА

“Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн” номинацийн эзнээр “Миний Өөшгөө” ХХК “Дарьганга хийцтэй цай” бүтээгдэхүүнээр тодорлоо. Тус компани нь Сүхбаатар аймгийн Дарьганга нутгийн уламжлалт цайны соёл, онцлогийг орчин үеийн үйлдвэрлэл, савлагааны шийдэлтэй хослуулан бүтээгдэхүүн хөгжүүлсэн байна. Аягатай болон пакеттай савлагаа, бүтээгдэхүүний нэр төрөл, бэлгийн багцыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ “Дарьганга хийцтэй цай”, “Дарьганга” брэндийн нэр, монгол бичиг бүхий логогоо барааны тэмдгээр баталгаажуулжээ. Ийнхүү нутгийн онцлог, өв уламжлалыг бүтээгдэхүүний үнэ цэнэ болгон хөгжүүлж, зах зээлийн хүрээг өргөжүүлсэн амжилтыг нь үнэлсэн байна.

“ХЭЛТЭЙ ЦАРЦААМАГ”  ОНЦЛОХ ШИМТ ХҮНСЭЭР ШАЛГАРАВ

“Онцлох шимт хүнс” номинацид “Хүнс Комплекс” ХХК “Хэлтэй царцаамаг” бүтээгдэхүүнээр шалгарлаа. Тус бүтээгдэхүүн нь хонины болон гахайн мах зэрэг амьтны гаралтай түүхий эдийг хослуулан боловсруулсан, уураг, өөх тос зэрэг шим тэжээлийн эх үүсвэрийг агуулсан бэлэн хүнс юм. 100 грамм бүтээгдэхүүнд 13 хувийн уураг, 28.7 хувийн тослог агуулагддаг бөгөөд түүхий эдийн сонголт, боловсруулалтын технологи, хадгалалт, савлагааг цогцоор нь шийдсэн байна. Бүтээгдэхүүний шим тэжээлийн агууламж, түүхий эдийн сонголт, боловсруулалтын технологи, хадгалалт, савлагаа болон хүнсний аюулгүй байдлын шаардлагыг цогцоор нь хангасан, уламжлалт хүнсний хэрэглээг орчин үеийн бэлэн бүтээгдэхүүний шийдлээр баяжуулсан байдлыг нь үнэлэн шалгаруулсан байна.

“ИМПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР “АПУ” ХК-ИЙН “PRO BIOTIC” ПРОБИОТИК УНДАА ТОДОРЛОО

"APU Dairy” компанийн “PRO BIOTIC” пробиотик ундаа нь пробиотик өсгөвөр ашиглан үйлдвэрлэсэн, хэрэглэгчийн эрүүл мэнд, хоол боловсруулалтыг дэмжихэд чиглэсэн, дотоодын өндөр нэмүү өртөг шингэсэн сүүн бүтээгдэхүүн юм.

Тус бүтээгдэхүүн нь пробиотик өсгөвөр ашиглан үйлдвэрлэсэн, дотоодын өндөр нэмүү өртөг шингэсэн сүүн бүтээгдэхүүн бөгөөд L. casei 431™ пробиотик өсгөвөр ашигладгаараа онцлог юм. Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн савлагаа, амтын сонголтыг бий болгож, импортын ижил төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Дотоодын үйлдвэрлэлийн технологи, инновац, бүтээгдэхүүний төрөлжилт болон импорт орлох боломжийг нь үнэлэн шалгаруулсан байна.

 

BABYGOODY” БРЭНДИЙН ЖИМС, НОГООНЫ НУХАШ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ШАЛГАРЛАА

“ЕДЕН” ХХК-ийн "BabyGoody” жимсний нухаш нь 6 сартайгаас эхлэн хүүхдийн нэмэгдэл хоолонд хэрэглэхэд тохиромжтой, жимс, хүнсний ногооны орцыг хослуулан боловсруулсан бүтээгдэхүүн юм. Нэмэлт сахар, хадгалах хугацаа уртасгагч, өнгө, амт, үнэр оруулагчгүйгээр үйлдвэрлэсэн бөгөөд 7 төрлийн жимс, хүнсний ногооны хослол бүхий сонголтыг бий болгосон нь хүүхдийн нас, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүний төрөлжилтийг бүрдүүлж байна.

Иймд хүүхдийн өсөлт, хөгжилд шаардлагатай шим тэжээлийг дэмжих, эрүүл зөв хооллолтын дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүний шийдлийг үнэлэн энэхүү номинацид шалгаруулжээ.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ШИЛДЭГ ХОРШООГООР СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН “МАНДАЛ ОРГАНИК ФҮҮДС” ХОРШОО ШАЛГАРЛАА

 Газар тариалангийн шилдэг хоршоо”-гоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал Органик Фүүдс” хоршоо шалгарлаа. Тус хоршоо нь ургамал хамгааллын бодис, химийн бордоо ашиглалгүйгээр 100 хувь органик хүнсний ногоо тариалж, хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд 2022 онд байгуулагдсан, 26 гишүүнтэй, өрхийн тариаланчдыг нэгтгэн талбайн тариалалтаас хүлэмжийн аж ахуй, хүлэмжээс  ухаалаг хүлэмж гэсэн зорилтыг тавиад байна. ADRA олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл 2” төслийн хүрээнд гурван улирлын хүлэмж байгуулан ашиглалтад оруулж, жилд 3–4 удаагийн ургац хураан авч байна. Тус арга хэмжээнд хоршооны нийт 16 ногоочин оролцож байна.

БОРЛУУЛАЛТААР ТЭРГҮҮЛЭГЧ ТАРИАЛАНЧААР ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМЫН ТАРИАЛАНЧ В.МӨНХӨӨ ШАЛГАРЛАА

“Борлуулалтаар тэргүүлэгч тариаланч”-аар Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч В.Мөнхөө шалгарлаа. Тэрээр 2026 онд 3 га талбайд 10 төрлийн хүнсний ногоо тариалж, нийт 82 тонн ургац хураан авчээ. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож 10.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Тэрээр  төмс, хүнсний ногооны тариалалтын орон нутгийн онцлог одоогийн цаг уурын байдалд зохицуулан, жил бүр 4-5 төрлийн төмс, хүнсний ногоо тариалж,  агротехнологи боловсруулан га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, тариалалтын технологид хяналт тавьж ажиллаж, сүүлийн жилүүдэд ургацаа тогтвортой нэмэгдүүлж байна.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭР “БУЯНТ ҮР ЖИМС ИНЖЕНЕРИНГ НЭГДЭЛ” ХХК ШАЛГАРЛАА

“Газар тариалангийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр Ховд аймгийн Буянт сумын “Буянт үр жимс инженеринг нэгдэл” ХХК шалгарлаа. Буянт үр жимс инженеринг нэгдэл ХХК нь 2016 оноос үйл ажиллагаагаа эрхэлсэн бөгөөд Буянт суманд 8,5 га ил талбайд, Жаргалант суманд 1200 м2 хүлэмжийн аж ахуйн тариалалт, нийт 12 нэр төрлийн таримал  тариалж байгаа бөгөөд хүнсний ногоо  хагас болон бүрэн боловсруулах цех, ногоон байгууламж худалдаа гэсэн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж тогтмол 5 хүнийг ажлын байраар хангахаас гадна жилд 20-25 хүнийг түр ажлын байраар хангадаг байна.

ШИЛДЭГ ЗАЛУУ ТАРИАЛАНЧААР ХЭНТИЙ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ТАРИАЛАНЧ Б.ЭНХЗОРИГ ШАЛГАРЛАА

“Шилдэг залуу тариаланч”-аар Хэнтий аймгийн Мөрөн сумын тариаланч Б.Энхзориг тодорлоо. Тэрээр нийт 3 га талбайд тариалалт хийж, 2 га-д саримс, 1 га-д төмс, нарийн ногоо тариалдаг. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 12 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жил 1.5 тонн саримс, 80 гаруй шил даршилсан саримсны нухаш борлуулжээ.

 

ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧЭЭР “ЭВРИДЭЙ ФЕРМ” ХХК ШАЛГАРЛАА

 “Шинэ технологи нэвтрүүлэгч”-ээр “Эвридэй Ферм” ХХК шалгарлаа. Тус компани 2013 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, нийт 10 хүлэмжид буюу 2400 м.кв-д гүзээлзгэнэ,  480 м.кв-д улаан лооль тариалж байна.  2026 оны ургац хураалт дуусаагүй бөгөөд одоогоор лооль 3000 кг, гүзээлзгэнэ 1000 кг хурааж  нийт орлого 60 сая төгрөг болсон байна.

 

ОРГАНИК, ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖЭЭР “НОМАДС ФАЙБЕР” ХХК ШАЛГАРЛАА

“Органик–инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэгч аж ахуйн нэгж” номинацид “Номадс Файбер” ХХК шалгарлаа. 2021 онд байгуулагдсан тус компани Монголын байгалийн гаралтай үнэт ширхэгт болох ноолуур, сарлагийн хөөврийг боловсруулж, өндөр чанартай ээрмэл утас болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани 40 хүртэлх хүнийг тогтмол ажлын байраар хангаж, жилд 10 гаруй тонн ноолуур, 40 гаруй тонн сарлагийн хөөвөрт анхан шатны боловсруулалт хийдэг бөгөөд 100 хувийн сарлагийн хөөвөр болон ноолууран ээрмэл утас үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Мөн “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд олгосон эргэлтийн болон хөрөнгө оруулалтын санхүүжилтэд хамрагдан, самнах хүчин чадлаа 80, сүлжих хүчин чадлаа 50 хувиар нэмэгдүүлжээ. Байгалийн өнгө, бүтэц, мэдрэмжийг хадгалсан бүтээгдэхүүн хөгжүүлж, уламжлалт мал аж ахуйн түүхий эдийг орчин үеийн хэрэглээ, дизайн, үйлдвэрлэлийн шийдэлтэй хослуулан өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн бий болгож буйг нь үнэлэн шалгаруулсан байна.

ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР “ДАРХАН ШИРЭН УРЛАЛ” ХХК ШАЛГАРЛАА

“Экспортод чиглэсэн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” номинацийн эзнээр “Дархан Ширэн Урлал” ХХК шалгарлаа. Тус компани 2014 онд өрхийн үйлдвэрлэлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2018 онд компаниа байгуулсан бөгөөд Дархан-Уул аймагт арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч юм.

Нурууны болон ажлын бүс, багажны уут, мөрөвч, фитнесийн бүс, өдөр тутмын арьсан бүс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн үйлдвэр, уул уурхайн салбарын хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлжээ. Тус компани нь “ARHAN – Professional Work Gear” брэндийг бий болгож, Монголд үйлдвэрлэсэн мэргэжлийн ажлын зориулалттай арьсан бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖЭЭР “ТОД-ОЙМС” ХХК ШАЛГАРЛАА

“Тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж” номинацид “Тод-Оймс” ХХК шалгарлаа. Дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани 2011 онд 6 ажилтан, 8 сүлжих машинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 200 гаруй тоног төхөөрөмж, 200 орчим ажилтантай болж үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлжээ. 2023 онд ноос, ноолуур боловсруулах, сүлжих үйлдвэр ашиглалтад оруулж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлсэн байна. “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд олгосон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрлэл, экспортын хэмжээгээ нэмэгдүүлж байгаа бөгөөд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр тус орнуудад гаргаж буй экспортын бүтээгдэхүүний тодорхой хувийг “Тод-Оймс” ХХК-ийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.

ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОРШООГООР “ОРГАНИК БАЛ” ХОРШОО ШАЛГАРЛАА

“Шилдэг үйлдвэрлэгч хоршоо” номинацийн эзнээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Органик бал” хоршоо шалгарлаа. 2024 онд байгуулагдсан тус хоршоо 16 гишүүнтэй бөгөөд газар тариалан, зөгийн аж ахуй, жимс, жимсгэнэ тариалах, боловсруулах зэрэг зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гишүүдийн үйлдвэрлэсэн түүхий эдийг нэмүү өртөг шингээн боловсруулж, зөгийн балтай хатаасан лууван, хүрэн манжин, халбага зөгийн бал, “Нисдэг сүргийн бэлэг” зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төсөлд хамрагдаж, хамтын хяналтын тогтолцоогоор баталгаажсан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг нь онцлон үнэлжээ.

“НЭГ СУУРИН – НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” АЯНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧООР “БАЗГАЙН ХӨХ ЭРЧИС” ХХК ШАЛГАРЛАА

“Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогчоор “Базгайн Хөх Эрчис” ХХК тодорлоо. Тус компани 2010 оноос “Монгол сур” өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2022 онд албан ёсоор компани болон байгуулагдсан байна. Сур, суран эдлэл, морины тоног хэрэгсэл, арьс шир, үслэг эдлэл, бэлэг дурсгалын болон захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ үндэсний уламжлалт гар урлалыг хөгжүүлж байна.  “Хантайшир” брэнд нь Монголын уламжлалт өв соёл, нүүдэлчин ахуй, гар урлалын үнэ цэнийг орчин үеийн хэрэглээтэй хослуулан хөгжүүлж буй үндэсний брэнд юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД - ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД - ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
    51 мин
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
    10 цаг 36 мин
  • Монголын намарт хамгийн тохирох, эрүүл мэндийг дэмжих ШИЛДЭГ 10 хүнс
    10 цаг 46 мин
  • Есдүгээр сарын 26: Цөмийн дайнаас зайлсхийж, Сөүлийг эргүүлэн авч, “Abbey Road”-мэндэлсэн өдөр
    10 цаг 56 мин
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
    11 цаг 6 мин
  • Намрын сэрүүхэн өдрүүдэд гэртээ хийж болох 4 амттай жор
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • Энерги ундаа эрч хүч үү, эрсдэл үү?
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    Өчигдөр 09 цаг 29 мин
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 01 мин
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 16 цаг 46 мин
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    Уржигдар 13 цаг 23 мин
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    Уржигдар 12 цаг 25 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    Уржигдар 11 цаг 50 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    Уржигдар 11 цаг 00 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
  • No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК