Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн гурван алба хаагч усанд осолдсон харамсалтай хэрэг гараад байгаа билээ. ЗХЖШ-аас өгсөн албан ёсны мэдээлэлд энэ талаар “Хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг, Ховд голын Цагаан тохой гэдэг газар усанд осолдсон. Байлдагч Б, Е, С нарыг эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байна.
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж эхэллээ” гэсэн. Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар өгч “Би хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгджээ. Тэрбээр "Би хариуцлага хүлээнэ. Бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ.
Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Албаны ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана" гэсэн байна.
Сэтгэгдэл (22)