УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагт П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг тоглоно. Эл балетыг УГЗ Ж.Бүрэнбэх удирдах бол балетмейстерээр АЖ, Б.Жамъяндагва, ерөнхий зураачаар Б.Сосорбарам, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байна. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий “Нойрссон гүнж” балет нь 500 гаруй жилийн түүхтэй, дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг юм.
Д.Ундрах /24tsag.mn/