Монгол бөхийн өргөөнд ойрын өдрүүдэд ямар уран бүтээлчийн тоглолт, цэнгүүн болох гэж байгааг очиж сонирхолоо. Үүнд, Ханийн өдөрт зориулсан гурван үеийн хос дуучдын тоглолт энэ сарын 12-нд 19.00 цагт болно. "Ханьдаа" тоглолтод У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
Мөн энэ сарын 9-нд 19.00 цагт "Энхийн наран" бүх оддын тоглолт болох юм байна. Тоглолтод нийтийн дуучид төдийгүй "Дижитал", "Мотив", "Гурван бүдүүн" зэрэг хамтлаг, дуучид оролцох аж.
Сэтгэгдэл (3)