Амиа хорлолт сүүлийн жилүүдэд их байгааг онцлох нь зүйтэй байх. Учир нь нэг өдрийн дотор л гэхэд 4-5 хүн амиа хорлох тохиолдол гарсаар байгаа юм. Нийгмийн стресс, гэр бүлийн тавгүй уур амьсгал зэргийг тэсэж чадахгүй өөрийн амь насыг егүүтгэх нь байж боломжгүй үзэгдэл. Гэвч энэ үзэгдэл гарсаар...
Зарим хүмүүс амьдрахыг илүүд үздэг байхад өөр нэг нь үхлийг хүсдэг. Харин үхэл хүсч хийсэн үйлдлийг амиа хорлох гэнэ гэдгийг өнөөгийн бага ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгочихно. Долоон тэрбум гаруй хүн амтай манай дэлхийд жилд дунджаар 900 орчим мянган хүн амиа хорлодог аж. Харин манай орны хувьд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт сүүлийн жилүүдэд хүчтэй өсч байгаа нь олон нийт болоод хууль хяналтын байгуулгынхнын сэтгэлийг түгшээх болжээ.
Жил бүр цагдаагийн газраас гаргадаг гэмт хэргийн мэдээллийг ажиглахад, амиа хорлох үзэгдэл жил ирэх тутам өссөн байгааг харж болно. Тухайлбал, улсын хэмжээнд 1990 онд 42 хүн амиа хорлож байсан бол 2000 онд 146, 2003 онд 208, 2008 онд 340, 2011 онд 167 хүн амиа хорлосон байна. Цагдаагийн ажилтнуудын хэлснээр, амиа хорлоод буй иргэдийн олонх нь ид хийж бүтээх насандаа буюу 18-30 насны залуучууд байдаг аж. Харин хүйсний хувьд эрэгтэйчүүд амиа хорлох нь элбэг гэнэ. Эрчүүд сэтгэл санаагаа засах гээд согтууруулах ундаа хэрэглэж, ухаан балартсан үедээ амиа хорлодог гэдгийг шүүх эмнэлгийнхэн шинжилгээгээр тогтоосон байдаг.
Мөн эмч нарын хийсэн судалгаагаар хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс илүү их сэтгэл гутралын өвчинд өртөж, амиа хорлох нь элбэг байдаг аж. Учир нь эмэгтэй хүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход тэр зүйлээ бусадтай хуваалцаж чаддаг учраас стрессээ гаргачихдаг. Гэтэл эрчүүд дотроо хадгалаад, бухимдсаар эцэстээ тэр нь амиа хорлолт болно хувирдаг аж. Эрчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй нэгэн ижил давтагддаг үйлдэл нь амиа хорлох шийдвэр гаргах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх явдал аж. Ер нь амиа хорлоно гэдэг тухайн хүнээс бас ч үгүй зориг шаардаж байгаа болоод ч тэр үү согтуу байх үедээ амиа хорловол амар байх болно гэсэн ойлголт байдгийг үгүйсгэхгүй.
Хамгийн сүүлийн ноцтой хэдхэн жишээг дурдахад, энэ сарын 2-ны өдөр нэг өдрийн дотор дөрвөн хүн амиа хорлосон юм. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр суманд хоёр хүн амиа егүүтгэсэн бол Баянхонгор аймгийн Өлзийт суманд нэг, Дорноговь аймгийн Сайншанд суманд нэг хүн нас баржээ. Насны хувьд 21-45 настай эрэгтэй хүмүүс аж.
Тэгвэл хэдхэн сарын өмнө мөн нэг өдрийн дотор дөрвөн хүн өөрийгөө боомилж нас барж байсан юм. Тодруулбал өнгөрсөн сарын 21-нд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 25 настай О гэгч залуу гэртээ өөрийгөө боомилсон бол мөн эл дүүргийн 16-р хороонд 37 настай эрэгтэй Б гэгч нь амиа хорлосон байдалтай олджээ. Мөн Хан-Уул дүүргийн 11 хороо буюу "Чингис хаан" нисэх буудлын гадна 71 настай Ч амиа егүүтгэжээ. Улмаар энэ өдөр тус дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 18 настай эрэгтэй Б нь боомилж нас баржээ.
Түүнчлэн, 25 настай залуу галт тэрэгний зүтгүүрийн урдуур санаатайгаар орж дайруулж, амь насаа алджээ.
Энэ мэт ид хийж бүтээх насандаа амиа егүүтгэх тохиолдол гарсаар байх уу?. Амиа хорлолтыг бууруулахад иргэдэд хүрч үйлчлэх сэтгэлзүйч, мэргэжлийн хүмүүсийг олон арваар нь нэн дариу бэлтгэх хэрэгтэй байна. Хэдхэн сэтгэлзүйч байдаг бэлтгэгдэж гарна. Тэдгээр нь ажилгүй сууж байдаг. Эсвэл овоо хэдэн үйлчлүүлэгчтэй болсон нь маш өндөр өртөгөөр сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Энэ жишиг хэзээ арилах вэ?.

24tsag.mn
Сэтгэгдэл (15)