Төрийн ордонд гал нээж, хэд хэдэн газар гар бөмбөг нуусан байсан "Гал үндэстэн" холбооны гишүүдийн хэргийн талаар ТЕГ-аас мэдээллээ. Одоогоор тус холбооны зургаан гишүүнийг саатуулан байцааж байгаа бөгөөд мэдүүлгийн явцад цөөнгүй галт зэвсэг илрүүлсэн байна.
Тэдний мэдүүлгийн дагуу шалгаснаар 11 ширхэг гранат, 10 ширхэг гранат дэслүүлэгч, сайга маркын буу 1 ширхэг, гар буу нэг ширхэг, бууны сум 101 ширхэг, 400 граммын тротил 3 ширхэг, 200 граммын тротил 15 ширхэг нийт 18 ширхэг тротил, бууны замаг нэг ширхэг гэх зэрэг аюултай галт зэвсэг, тэсрэх бодисуудыг илрүүлсэн тухай ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Зулаа мэдээллээ. Мөн өчигдөр их хэмжээгээр галт тэргээр орж ирсэн гэх уул уурхайд ашигладаг тэсрэх бодис хууль ёсны зөвшөөрөлтэй зүйлүүд байсан гэдгийг хэллээ.

Д.Ундрах /24tsag.mn/