Лондонгийн гудамжинд нэг гартаа кофе барин, нөгөө гартаа ажил хэрэгч хувцасласан эрийг нохой шиг хөтлөн яваа бүсгүй олны анхаарлыг татжээ. Энэхүү хачирхалтай үзэгдлийг харсан хүмүүс видео бичлэг хийн, Твиттер хуудаснаа нийтлэсэн нь шуугиан дэгдээгээд байна. Ажил хэрэгч энэ эрхэм юуны улмаас хүзүүнээсээ ягаан уяа зүүн, эмэгтэй хүнээр хөтлүүлэн мөлхөж байгааг өөрсдөөс нь асуугаагүй учраас хэн мэдэх билээ. Тэд ямар харилцаатай, яагаад ингэж яваа талаар цахим хуудаснаа янз бүрийн таамаглал дэвшүүлж байна.
Сэтгэгдэл (9)