Пап лам Францис Ром хотын өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах “Дон Ньокки” төвд зочилж, 12 хүний хөлийг угааж өгчээ. Пап ламаар хөлөө угаалгасан хүмүүсийн дотор эмэгтэйчүүдээс гадна лалын шашинтнууд хүртэл байсан гэнэ. Пап лам энэхүү үйлдлээрээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хайрлан хамгаалж байхыг нийгэмд уриалж байгаа аж. “Тэднийг хүн ёсоор хүндэтгэсэн” хэмээн олон улсын тусламжийн байгууллагын захирал Сильвия Стефанони ярьжээ. Өнгөрсөн 11-р сард Францис хэдэн зуун тэргэнцэртэй иргэдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм.
Сэтгэгдэл (2)