Баян-Өлгий аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан Х.Жекей генералыг Казакстанд урвасан гэх мэдээлэл гарах болсон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр албан ёсоор Казакстаны иргэн болсон гэж буй. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр Тагнуулын Ерөнхий газраас Х.Жекей генералыг шалгахаар болжээ. Тагнуулын Ерөнхий газрынханы мэдээлж буйгаар тэрбээр нэг жилийн өмнөөс Монголд амьдрахаа болсон аж.
Х.Жекейгийн хувьд Казакстаны иргэн болсон даруйдаа тус улсын Хилийн
тагнуулын албанд нилээнд дээгүүр алба хашиж эхэлсэн байна. Эх сурвалжуудын
мэдээлж буйгаар тэрбээр “Баян Монгол” хороолол дахь орон сууцаа зарсан
гэнэ. Мөн түүнийг Казакстанд очсон даруйд нь Алматад эдлэн газар өгсөн аж. Тэр
газартаа хаус ч бариулж байгаа гэх мэдээлэл байна.
Түүний хувьд казак түмнээс төрсөн цорын
ганц бригадын генерал хүн юм. Хил хамгаалах албатай амьдралаа холбож,
ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн энэ эрхэм
УИХ-ын гишүүний суудлаасаа буугаад нэг их удаагүй байгаа. Х.Жекейгийн
хувьд УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргаар хүртэл
ажиллаж байсан нэгэн.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)