БЗД-ийн 20-р хорооны ”Монгол шилтгээн”-д тус компаний даралтын зуухыг халааж хөлдсөн хоолойг гэсгээж байхад зуух дэлбэрч ажилчин, 54 настай эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарч, ажилчин 59 настай эрэгтэй Б-ын зүүн гар хугарсан, ажилчин 35 настай эрэгтэй Т-ийн толгойд гэмтэл учирсан талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Харин уг зуух болоод дэлбэрсэн асуудалд МХЕГ-аас шалгалт оруулсан эсэхийг тодруулахад "Баянзүрх
дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Гачуурт тосгонд "Монгол шилтгээн"
цогцолборын гол барилгын гадна бохир усны шугамын мөсийг гэсгээх
зорилгоор ашиглаж байсан уур үүсгэх зориулалттай бага чадлын зуух дэлбэрсэн осол гарсан. Тэгвэл уг зуух нь ямар нэгэн гарал үүслийн баримт бичиг, пайз байхгүй, гар
аргаар хийсэн зуух бөгөөд аваарын хавхлаг суурилагдаагүйгээс дэлбэрч
зуухны их бие халж, гадаргуу задарсан байсан. Иймд иргэд, аж ахуйн
нэгжийг гар аргаар хийгдсэн, стандартын бус зуух, халаалтын төхөөрөмжийг
хэрэглэхгүй байхыг зөвлөж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)