“Bloomberg” агентлагт нийтлэгдсэн Монголын талаарх нийтлэлийг хүргэе .
Монголчууд өргөн уудам говь, байгалийн асар их баялагтай гэдгээрээ танигдсан. Гэхдээ гадаадынхан Монголыг арай өөр талаас нь буюу дэлхийн хамгийн том шорон гэдгээр нь мэдэх болжээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг гэнэтийн эргэлт хийсэн энэ улс гурван өөр улсын гурван иргэнтэй зөрчилдчихөөд байгаа. Барууныхан болоод Хятадын бизнес эрхлэгчдийг ажил олгогчдын эсрэг гомдлыг шийдвэрлэтэл эх орноосоо гаргахыг хориглож, цагдаад шалгаад байгаа билээ. Гэмт хэрэгт холбогдсон эсэхийг нь албан ёсоор батлаагүй байгаа хэдий ч дээрх гурван хүнийг бараг хоёр жил гацаанд оруулаад байгаа юм.
2011 онд Монголын нүүрс, зэс, алтны орлого 17,5 хувиар нэмэгдэж, дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засагтай улс болж байлаа. Гадаадын уул уурхайн компанийн ажилтнууд мөнгө олж, өвөрмөц соёлтой танилцах гэж нийслэл Улаанбаатарт олноороо цугларч байсан юм. Хятадын эдийн засаг удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ унаж, Монгол руу чиглэх гадаадын хөрөнгө оруулагчдын урсгал саарч эхлэв. Монголын Засгийн газар ба орлогын эх үүсвэр болсон “Оюу толгойн” уул уурхайн төслийг хэрэгжүүлэгч, хамгийн том хөрөнгө оруулагч болох Австралийн Ри Тинто (RIO) компанийн хооронд ноцтой хагарал гарсан юм. Өмнөд Африкийн “Стандарт банк” хувийн компаниудын эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан 130 сая долларын өрийг Монголын Засгийн газраас нэхэмжилж байгаа.
“Монголын Засгийн газар аяллын хориг тавьсан нь үл ойлгогдох, сөрөг хандлагыг бий болгосон” хэмээн Улаанбаатар дахь “Монголын хөрөнгийн менежмент” байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг Майкл Пресс хэлэв. Энэхүү аяллын хориг нь Шинэ Зеланд, Австрали, Филиппин, Америк, Хятад, Өмнөд Америкийн иргэдэд хамаатай юм. Эрх баригчид уул уурхайн компанийн захирлууд, банкерууд, өнчин хүүхдийг асрах ажилтнуудад энэхүү хоригийг тулгасан билээ.
Монголын эрх баригчид “SouthGobi” компанийг шалгаж эхэллээ. Ингээд АТГ-аас тус компанийг 4 тэрбум долларын татвараас зугтаасан хэмээн мэдэгдсэн юм. АНУ-ын Миннесота мужийн иргэн Жастин Капла хоёр жилийн хугацаанд Монголоос гарах эрхгүй болсон. “SouthGobi” компанийн гүйцэтгэх захирлаар зургаан сар ажилласан түүнийг Монголын цагдаа нар шалгажээ. Монголд амьдраад 11 жил болж буй тэрээр Монгол эмэгтэйтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон юм. “SouthGobi” компанийн өмгөөлөгч Сара Армстронгийг 2012 оны аравдугаар сард Хонгконг руу нисэхээр онгоцны буудалд байхад нь цагдаа хувцас өмссөн хүн зогсоож, компанийнх нь үйл ажиллагааны талаар байцааж эхэлжээ. Цагдаа хувцас өмссөн тэр хүн нисэхийн шалган нэвтрүүлэх цэгийг давжээ. Ингээд Армстронг цагдаагийн машинд суун төв байранд очиж, гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр долоо хоногт гурван удаа дуудагдаж, есөн цаг байцаагдсаны эцэст хоёр сарын дараа нутаг буцжээ. АТГ болон дүүргийн прокурорууд ямар учраас аяллын хориг тавьсан, цагдаагийн мөрдөн байцаалт хэрхэн явагдсан талаар мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Энэ асуудлын талаар сайн мэдэхгүй. Хэрэв хүний эрхтэй холбоотой асуудал байгаа бол энэ хэрэг дээр ажиллаж байгаа байгууллагууд хариуцна” гэв. АНУ-ын элчин сайдын төлөөлөгч Аллисон Алжео “Бид гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт учруулсан Монголын энэ хоригийн асуудал маргаан дэгдээх вий гэхээс санаа зовниж байна. Энэ бол аюултай үр дүнд хүргэж болох санаа зовоосон асуудал” гэжээ.

Сэтгэгдэл (29)