Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй бэлгийн харьцаанд байсан гэж мэдэгдсэн Г.Сарангэрэлийн тухай шинэ мэдээллүүд олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Анх хоёрдугаар суваг телевизийн цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо “Х.Тэмүүжинтэй бэлгийн харьцаатай байсан уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “тийм” гэж хариулснаар энэ бүх сенсаацийг эхлүүлсэн Г.Сарангэрэл төд удалгүй хэлсэн ярьснаасаа буцаж сэтгүүлч асуухад нь тулгамдаад “тийм, тийм” гээд хариулаад явчихсан гэсэн тайлбарыг өгсөн. Харин хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Энэ бол огт худлаа зүйл. Би хэн нэгний зохиосон зохиолын гол дүр болохгүй. Тэр нэвтрүүлгийг үзээд энэ охиныг хамгаалах ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Энэ бүхний зохиолыг бичиж байгаа нэг хэсэг хүн бий, түүнийг гардан хэрэгжүүлж буй нэг хэсэг хүн бий. Магадгүй энэ охинд үүсгэсэн хэргийг би зохиомол хэрэг гэж үзэж байна” гэсэн агуулгатай мэдэгдлийг хийгээд байсан билээ.
Тэгвэл Г.Сарангэрэлтэй холбоотой маш ноцтой шинэ баримтуудыг түүний өмгөөлөгчид нь олон нийтэд дэлгэсэн юм. Үүнд:
1. Г.Сарангэрэл дээр 2014 оны 06 сарын 18-ний өдөр эрүүгийн цагдаагийн газрын эрх бхий албан тушаалтан очиж “ийм асуудлыг ингэж ярьвал чамайг гаргая” гэж тулган шаарджээ. Олон сар хоригдсон Г.Сарангэрэл энэ саналыг нь арга буюу хүлээн зөвшөөрсөн байна. Хачирхалтай нь яг тэр өдрөө шүүгч захирамж гаргаж түүнийг суллажээ. Өмгөөлөгч нь суллах хүсэлт удаа гаргахад авч хэлэлцээгүй шүүгч цагдаагийн эрх бүхий албан тушаалтны заавраар сулласан байна. Цагдаа шүүгч хоёр холбоотой байхад энэ хүнд шударгаар ял өгөх эсэх нь эргэлзээтэй.
2. Тэр оройноо түүний өмгөөлөгч Г.Сарангэрэлийг урьдчилан хорих төвөөс очиж авчээ. Гэтэл нэр бүхий цагдаагийн томоохон албан тушаалтан утсаар заавар өгч тэр буудалд оруул, тийм өрөө захиалсан байгаа гэж түүнийг гэрт нь ч хариулалгүй тусгаарлах арга хэмжээ авчээ. Өөрөөр хэлбэл түүнд албадан нөлөөлж гэрт нь хариулалгүй шууд зочид буудалд аваачиж мөн тэр шөнөдөө сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оруулсан байна. Харин түүний өмгөөлөгч Ц.Баасандорж самбаачилж энэ бүх явдал зохион байгуулагдахаас урьтаж “Стар” телевизийнхнийг дуудаж “Х.Тэмүүжинтэй унтаагүй ” гэдгийг нь хэлүүлжээ. Стар ТВ-ийнхэн 402 тоот өрөөнд нуугдаж байсан. Харин Г.Сарангэрэлийг “504” тоот өрөөнд “хорьж” байжээ.
3. Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт орсныхоо маргааш “би юу хийчих вэ” гээд уйлаад байсан сэтгэл санаа нь маш хүнд амиа хорлохыг завдсан гэдгийг өмгөөлөгчид нь нотолж байна.
4. Өнөөдөр Г.Сарангэрэл эрх чөлөөтэй мэт боловч түүнийг Женко Х.Баттулгын хамгаалагч н.Энхбат гэгч хүн 24 цагийн турш дагалдан яваа гэнэ. Үүнээс болж өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадахгүйд хүрч, үнэн хэрэгтээ Г.Сарангэрэл бусдын эрхшээлд орсон, эрх чөлөөгөө хянуулсан байдалтай байгаа гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
5. Г.Сарангэрэл өөрийг нь дарамталж худал зүйл яриулсан гэх үндэсллээр цагдаагийн дотоод хяналт шалгалтын хэлтэс-д өргөдөл гаргасан байгаа ажээ.
6. Хамгийн ноцтой нь цагдаагийн тодорхой албан тушаалтан хүн өмгөөлөгч рүү нь утасдаж Г.Сарангэрэлийг ийм зүйл яриул гэсэн чиглэлийг шууд өгсөн байж болох утасны бичлэг хадгалагдаж үлдсэн байна. Тэрээр “Чи гол нь тэгж хэлүүл. Заавал бөгс рүү хилгэдэг барьдаг гэж хэлэхгүй, надтай гаж маягаар сексддэг байсан. Би тэрэнд дургүй байсан. Х.Тэмүүжин өөрөө дурлаад хийгээд байдаг байсан учраас би хүслийг нь дагаж хийдэг байсан. Надад их эвгүй байдаг байсан. Та нарын бодож байгаа тэр шударга ариун Х.Тэмүүжин гэж хүн чинь үнэн хэрэгтээ гаж донтой тийм хүн. Би маш их гомдож байгаа. Одоо үнэн учрыг нь дэлгэе. Эцсээ хүртэл явна. Нэр төрөө сэргээлгэнэ. Ийм л өгүүлбэр хэлүүлмээр байна. Өчигдөр өгсөн ярилцлага дээр нэмэлтээр ийм хоёр, гурван өгүүлбэр хэлүүлмээр байна. Чиний утсыг өгчихсөн байгаа. Чамруу ярьна. Хэн гэж хүн ярих вэ? Ууганбаяр даргаа? /цаана байгаа хүнээсээ асуув/ Отгонжаргал гэдэг хүн ярина шүү” гэж цагдаагийн эрх бүх албан тушаалтан утсаар чиглэл өгсөн бичлэг хадгалагдан үлдсэн байна.
Ийнхүү Г.Сарангэрэлийн хэрэгтэй холбоотой маш ноцтой гэж хэлж болохуйц шинэ баримтуудыг өмгөөлөгчид нь дэлгэсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, Цагдаагийн байгууллагыг дотроо түргэн авалцахад хүргэсэн байна. Энэ мэдээлэлтэй холбогдуулж Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийхээр цаг товлосон ч тодорхойгүй шалтгаанаар цуцалсан байна. Тэгвэл энэ бүх хэргийг зохион байгуулж байгаа цагдаагийн дөрвөн хурандаа бий гэдгийг эх сурвалж мэдээллээ. Чухам ямар албан тушаалтай хэн гэж хурандаа нар салбарын сайдынхаа эсрэг ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь тун удахгүй тодорхой болно гэж мэдээллэж байна.
Хууль зүйн салбарын шинэчлэлтэй холбоотой сайд, цагдаагийн дарга нарын хоорондын зөрчил энэ байгууллагыг хоёр хуваасан гэдгийг албан үүргээ гүйцэтгэж яваа жирийн цагдаа нар хэлэх болжээ. Тэд ажил дээрээ хоорондоо чөлөөтэй ч ярьж болохгүй хардлага, мөрдлөгө, матаас дунд байна гэж тун их бухимдаж байна. Тиймээс энэ бүх зөрчлийг цэгцэлж цагдаагийн байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах дотоод уур амьсгалыг бүрдүүлж өгөхийг жирийн цагдаа нар маш ихээр хүсч боллоо.

Сэтгэгдэл (25)