Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадмын 8-ийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат Улсын харцага Н.Батсуурь Архангай аймгийн Хашаат сумын харъяат Улсын заан Ч.Санжаадамбааар давж улсын гарьд цолны болзлыг хангалаа.
Н.Батсуурь нь 1987 онд төрсөн. Жүдо бөхийн ОУХМ цолтой. 2006 онд Ховд аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбатын "Ирээдүйн аварга" шагналыг хүртэж байсан.
Тэрээр 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрч, улсын харцага цол хүртсэн юм. Уг барилдааны 3-ын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, 4-ийн даваанд 2012 оны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй оноолтоор таарч, 5-ын даваанд улсын харцага Өсөх-Ирээдүйг, 6-ын даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давсан юм.

24tsag.mn