Спортын нэрт зүтгэлтэн Цэрэннадмидын Содбилэгийн бүтээл “ДАХИН ДАВТАГДАШГҮЙ АВАРГЫГ ҮЙЛВЭРЛЭНЭ” ном Монголын спортод “мэндэллээ.
Номын зохиолч 1978 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн. 1990 онд Дэлхийн шилдэг тамирчдыг төрүүлэх зорилгоор өөрийн анхны сургалтын хөтөлбөрийг боловсруулж сургалтанд нэвтрүүлсэн. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрөө таван удаа сайжруулсан.
1990 онд анх ганцхан хуудсаар эхэлж байсан бол өнөөдөр 12 бүлэг, 79 дэд бүлэг, 600 текст, 150 тайлбараас бүрдсэн, 140,000 үгтэй, 412 хуудас шинжлэх ухааны мэдлэгт суурилсан сургалт арга зүйн судалгааны бүтээл болон ийнхүү мэндэллээ.
Тэрбээр дасгалжуулагч, тамирчдыг шинжлэх ухааны мэдлэгт суурилсан арга зүйгээр системтэй сургаж, мэргэжлийн өндөр зэрэгтэй супер тамирчин бэлтгэх.
Түүнчлэн, супер цэрэг, цагдаа, аюулаас хамгаалахын супер ажилтан бэлтгэх тусгай хэрэгцээнд зориулан энэхүү оюуны бүтээлээ тууривжээ. Аварга төрдөггүй. Харин, дахин давтагдашгүй бүтээгддэг…