Багш нар оюутнуудаас 400-700 мянган төгрөгний хахууль авчээ
МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх Б.Жавхлантөгс нарын дөрвөн багш, 50 оюутныг шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд товлогдсон ч наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшиллоо. Хуралдаанд өмгөөлөгч, шүүгдэгч нарын ирц хүрээгүй учир ийнхүү хойшлуулсан байна. Шүүх хуралд ирсэн зарим өмгөөлөгчидтэй уулзаж ярилцаж байхад "Уг хэрэгт холбогдон шүүгдэх хүмүүс нь шүүх хуралдаа ирэхгүй. Өмгөөлөгч нар нь ямар нэг шалтгаан хэлж хойшлуулаад байна" гэх зүйлийг ярьж байв. Энэ хэрэгт хамгийн олон холбогдогч, хамгийн олон өмгөөлөгч оролцож байгаа юм.
Хэргийг сөхвөл, одоогоос хоёр жилийн өмнө тус сургуулийн сургалтын албаны Б.Жавхлантөгс нарын багш, мэргэжилтнүүд төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгнө хэмээн авлига авсан байдаг. Ингээд оюутнуудын дүнг засаагүйгээс төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрч уг хэрэг илэрсэн юм. Ингэхдээ тэд нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авсан гэдгийг эх сурвалжууд гэрчлээд буй.
Эрүүгийн хуулийн 268, 269, 270 зүйл анги буюу авилгал хээл хахууль бусдад өгөх, зуучлах, авах гэсэн зүйл ангиудаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 50 оюутан хэрэгт холбогдсон. Энэ хэргийг хоёр жилийн өмнөөс шалгаж эхэлсэн бөгөөд өдий хүртэл мөрдөн байцаалтад байсаар ирсэн юм. Улмаар саяхан шүүхэд шилжсэн ч ийн гурван удаа хойшлогдож байна.
Оюутнуудын ар гэрийнхэн гээд 200-300 хүний багтаамжтай заал танхим шаардлагатай болж байгаа юм. Монгол улсын түүхэнд маш олон шүүгдэгчидтэй, шүүгчтэй, залуу үеийг бөөнөөр нь яллаж байгаа шүүх хурал болж буй юм. Тэдэнд сургууль төгсөхийн тулд дүнгээ засуулсан, энэ үедээ авилгал, хээл хахууль өгсөн байж магадгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн аж. Зарим шүүгдэгч нарын тухайд 268.2-оор эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа юм билээ. Энэ нь маш хүнд. 5-8 жилийн хорих ялтай аж. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүүхдүүдийн хувьд ийнхүү шүүгдэгч болж байгаа нь харамсалтай.
Г.Батбаяр: Ирээдүйгээ бодсон хүүхдүүдийн алхам шунахайн сэдэлтэй хэрэг биш
Хэргийн зарим шүүгдэгчийг өмгөөлж буй Г.Батбаяр өмгөөлөгчөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Маш олон хүнийг хамруулсан хэрэг байна. Шүүгдэгч нарын хувьд ихэнх нь залуус байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна?
-Цагдаа хуулийнхны гажуудал гэж хэлж болно. Хүн ирээдүйн амьдралаа бодож дүн авахын тулд сурлагынхаа дэвтэр дээрх дүнгээ засуулсан нь шунахайн сэдэлтэй хэрэг мөн үү, биш үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм. Шоронд орохын тулд дөрвөн жил сургуульд сураагүй л байх. Энэ хэрэгт ойгомжгүй нөхцөл байдал үүсчихээд байна.Яг дүнгээ засуулах гэж мөнгө өгсөн юм уу, эсвэл сургуулийн төгсөлт, баяр наадамтай холбоотой мөнгө өгсөн юм уу гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм.
-Гол нь дүнгээ мөнгө өгч гаргуулах байдал ил далд хэлбэрээр байдаг. Гагцхүү энэ нь яг эрүүгийн хэрэгт орж явах нь зүй ёсных уу?
-Заавал шүүхээр оруулах хэрэг байсан уу?. Хийж байгаа үйлдэлдээ эрхзүйн бүрэн чадамжгүй гэдэг үүднээс захиргааны шүүхээр оруулах боломж байгаагүй юм болов уу гэж бодож байна. 50 хүүхдэд ял оноож байна гэдэг хүмүүжүүлэх, хүнлэг шударга ардчилсан нийгэмд тохирохгүй.

Шүүхэд шилжээд ийн гурван удаа хойшлогдов
Эрүүгийн хуулийн 268, 269, 270 зүйл анги буюу авилгал хээл хахууль бусдад өгөх, зуучлах, авах гэсэн зүйл ангиудаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 50 оюутан хэрэгт холбогдсон. Энэ хэргийг хоёр жилийн өмнөөс шалгаж эхэлсэн бөгөөд өдий хүртэл мөрдөн байцаалтад байсаар ирсэн юм. Улмаар саяхан шүүхэд шилжсэн ч ийн гурван удаа хойшлогдож байна.
Уг шүүх хурлыг хийхэд 200-300 хүний багтаамжтай заал хэрэгтэй
Оюутнуудын ар гэрийнхэн гээд 200-300 хүний багтаамжтай заал танхим шаардлагатай болж байгаа юм. Монгол улсын түүхэнд маш олон шүүгдэгчидтэй, шүүгчтэй, залуу үеийг бөөнөөр нь яллаж байгаа шүүх хурал болж буй юм. Тэдэнд сургууль төгсөхийн тулд дүнгээ засуулсан, энэ үедээ авилгал, хээл хахууль өгсөн байж магадгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн аж. Зарим шүүгдэгч нарын тухайд 268.2-оор эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа юм билээ. Энэ нь маш хүнд. 5-8 жилийн хорих ялтай аж. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүүхдүүдийн хувьд ийнхүү шүүгдэгч болж байгаа нь харамсалтай.
Г.Батбаяр: Ирээдүйгээ бодсон хүүхдүүдийн алхам шунахайн сэдэлтэй хэрэг биш
Хэргийн зарим шүүгдэгчийг өмгөөлж буй Г.Батбаяр өмгөөлөгчөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Маш олон хүнийг хамруулсан хэрэг байна. Шүүгдэгч нарын хувьд ихэнх нь залуус байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна?
-Цагдаа хуулийнхны гажуудал гэж хэлж болно. Хүн ирээдүйн амьдралаа бодож дүн авахын тулд сурлагынхаа дэвтэр дээрх дүнгээ засуулсан нь шунахайн сэдэлтэй хэрэг мөн үү, биш үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм. Шоронд орохын тулд дөрвөн жил сургуульд сураагүй л байх. Энэ хэрэгт ойгомжгүй нөхцөл байдал үүсчихээд байна.Яг дүнгээ засуулах гэж мөнгө өгсөн юм уу, эсвэл сургуулийн төгсөлт, баяр наадамтай холбоотой мөнгө өгсөн юм уу гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм.
-Гол нь дүнгээ мөнгө өгч гаргуулах байдал ил далд хэлбэрээр байдаг. Гагцхүү энэ нь яг эрүүгийн хэрэгт орж явах нь зүй ёсных уу?
-Заавал шүүхээр оруулах хэрэг байсан уу?. Хийж байгаа үйлдэлдээ эрхзүйн бүрэн чадамжгүй гэдэг үүднээс захиргааны шүүхээр оруулах боломж байгаагүй юм болов уу гэж бодож байна. 50 хүүхдэд ял оноож байна гэдэг хүмүүжүүлэх, хүнлэг шударга ардчилсан нийгэмд тохирохгүй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (12)