Эрх баригчдын хувийн хэвшил, иргэдийн өмч хөрөнгө рүү дайрах хандлага хэрээс хэтэрлээ. Эдийн засгаа сэргээж чадахгүй байж иргэдийнхээ өмч рүү дайрах нь олон түмний бухимдлыг хамгийн ихээр төрүүлэх алхамын нэг болов. Саяхан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Зайсангийн айлуудын орох оронг нь нурааж байгаад газрыг булаасан тухай хэвлэлээр баахан шуугисан. Хамгийн сүүлд Баянзүрэх дүүргийн нутаг дэвсгэрт хэсэг айлуудын грашийг бас л хүчээр нураажээ. Грашаа нураалгасан айлуудын дунд ардчиллын төлөө өнгөрсөн хорь гаруй жилийн турш бүтээлээ туурвиж ирсэн шог зураач С.Цогтбаярын граш байж таарчээ.
Шог зураач С.Цогтбаяр уг үйл явдалд ихэд бухимдсан байна. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудсан дээрээ “Манай грашийн газар жил болгон газар эзэмшсэн төлбөрөө төлж байсан кадастр дээр тэмдэглэгдсэн газар. Цэрэг цагдаатай ирсэн хүмүүсийн тайлбараар улс, нийслэл газраа авч байна, урьд нь анхааруулсан гэнэ. Ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ залууст юуны буруу байхав. Газраа авах нь хууль ёсны хэрэг болов чиг газар дээр байгаа 30 гаруй иргэний, багаар бодоход 200 сая төгрөгний өмчийг хэн хариуцах, хохирлыг барагдуулах ёстой юм бол? Энэ хүмүүсийн хохирлыг зах зээлийн дунджаар бодоод л барагдуулж нөхөн төлбөрийг өгөөд нураавал угаасаа нээх үхэлдээд байх хүмүүс алга харагдана лээ. Миний хувьд ямар нэг бизнесгүй жирийн нэг иргэний хувьд 10 сая төгрөг бага мөнгө биш. Дээр нь өвөл дөхөж байхад грашгүй болох нь жинхэнэ асуудал. Шинээр авахад 20-30 сая төгрөг. Наддаа л хөөрхөн проблем биш үү? Тэгээд энэ газар дээр нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би энд оршин суудаг хүний хувьд хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэтэл хаа байсан Сонгинохайрхан дүүргийн нэг иргэнд Үйлчилгээний зориулалттай байшин бариулахаар захирамж гарсныг нь өнөөдөр л олж мэдлээ. Энэ чинь шударга ёс уу? Хэсэг иргэдээс хувийн өмчийг трактороор дайрч нурааж аваад танилтай нэгэнд нь өгдөг? Харин ч эндэхийн хүмүүс орилж хашгирч дайрсангүй тайван хараад л нураалгалаа. Ихэнх нь эзгүй хөдөө гадаа явсан гэнэ. Амь биш заяа биш хэрэлдэж хэлэлцэх юм алга зүгээр бухимдал төрж тэрийгээ та нартай хуваалцаж зөвлөх гэсэн юм. Ингэхэд бид ямар нийгэмд амьдраад байна аа? "Уур минь хүрч байна" хэмээн бичжээ.
Харин түүний зовлонгоо учирлаж бухимдсан бичлэгийн дор цөөнгүй иргэд “таны дэмжиж гаргасан АН-ийн үед ийм л болоод байна”, “АН-ын төлөө та мөн ч их шог бүтээл тууривсан даа. Ийм дарангуйлалын төлөө л та ажиллаж байж” гэх мэт элдэв сэтгэгдэл жирийсэн нь сонин харагдаж байв.
Үнэхээр ард түмэн арчдиллыг дарангуйлагч болгохын төлөө саналаа өгөөгүй. Асуудал, бэрхшээлээ шийдвэрлье, амьдралаа сайжруулья л гэж саналаа өгсөн. Гэтэл сүүлийн үеийн үйл явдлууд нэг л биш болж байна. Ардчилалын төлөө явж байсан олон иргэд “уур минь хүрч байна” хэмээн ил тод зарладаг болов.
Сэтгэгдэл (10)