Өчигдөр хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн гэмт хэрэг 2 гарчээ. Тухайлбал, өчигдөр СХД-ийн 22 дугаар хороо ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу очиж шалгахад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат 45 настай эрэгтэй Г гэгч "Дархан керамзит" компанийн зуурмагны машин дээр ажиллаж байгаад баруун гарын гурван хурууг зүсч ГССҮТ-ийн гар хурууны тасагт хэвтэж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/