Цагдаагийн байгууллагын ажил үүргийг хүндэтгэн, алба хаагчдын шаардлагыг биелүүлэн хүлээцтэй хандсан нийт иргэддээ ахин талархал илэрхийлье. Эдгээр өдрүүдэд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зохион байгуулалтын дээд түвшинд 2000 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байна. Яг одоо Чингисийн талбай, Төрийн ордон, Амарын гудамж, Энхтайваны өргөн чөлөө орчимд хөдөлгөөн хязгаарлаж байгааг анхааруулж байна.