БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Туул ривер контрисайд" компанид Гачууртад газар олгоод удаж байна. Тэгвэл хууль хяналтын байгууллагынхан уг компанийг хууль бусаар газар эзэмшиж байсныг олж тогтоожээ.
Тодруулбал, тус компанид Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 60 га газар эзэмшүүлсэн ч тэд эзэмших ёстой газрынхаа хэмжээг хэтрүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, тэд 18 га газар хууль бусаар эзэмшиж, 78 га газрыг хашсан байжээ. Уг асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байна.
"Туул ривер контрисайд" компани нь өмнө ч багагүй асуудалд холбогдож байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байсан билээ.

Д.Дуулим