Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1595 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 3, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 6, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 4, зам тээврийн хэрэг 15, осол 13 гарч, 15 хүн гэмтжээ.
Сэтгэгдэл (2)