Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан албан тушаалаа урвуулан ашиглаж Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргад и-мэйл бичсэн хэргээр шүүхийн хаалга татсан. Түүнийг Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарын хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан гэж шүүхээс улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч мөн найман сая, 424 мянган төгрөгөөр торгох ял оноогоод байгаа. Хэдийгээр Э.Эрдэнэжамъяан энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн албан тушаалаасаа огцрох өргөдөлөө өгсөн байна.
Сэтгэгдэл (3)