Шүүхийн шинжилгээний төвийн харьяа шүүх эмнэлгийн хэлтсээс цогцос алга болсон хэрэг гарчээ. Тодруулбал Хан-Уул дүүрэгт оршин сууж байсан Г сураггүй алга болоод байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн цогцсыг нь олж, гэрийнхэнд нь таниулснаар шүүх эмнэлгийн хэлтэст шилжүүлсэн байна. Мөн түүнийг энэ сарын 10-нд нас барсныг тогтоосон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Г-г архины хордлогонд орж нас барсан болохыг тогтоогдсон бөгөөд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ар гэрийнхэн нь талийгаачийг оршуулахаар шүүх эмнэлгийн хэлтэст очжээ. Гэтэл шүүх эмнэлгийн хэлтсийн ажилтнууд нь цогцос муудаж үнэр ороод танигдахааргүй болсон гээд харуулаагүй байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн гарыг нь хараад Г-ын цогцос биш гэдгийг мэджээ. Ингээд Хууль зүйн яамнаас дарга нар ирж цогцос хайх шуурхай хэсэг гарган цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Улмаар маргааш нь 18.00 цагийн орчим талийгаачийн цогцос олдсон тухай ар гэрийнхэнд нь дуулгасан ч яагаад ийм зүйл болсон талаар мэдээлэл өгөөгүй байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)