Иранд Фаррель Уилльямсын “Happy” дууг дуулж видео бичлэг хийсэн зургаан хүнийг баривчилж, хагас жил хорих ялаар шийтгэжээ. Тэднийг бүдүүлэг видео хийж, нийгэмд муу нөлөө үзүүлсэн гэж буруутгаж байна. "Happy in Tehran" хэмээх бичлэг YouTube сайтад тавигдсан даруйд цагдаа нар баривчлах ажиллагаа явуулжээ. Тэднийг баривчилсаныхаа дараа улсын төв телевизээр уучлалт гуй хэмээн шаардсан ажээ. Ийнхүү исламын шашинт хэд хэдэн улсад Грэммийн шагналт “Happy” дууг хорьсон юм. Ялангуяа гадны дуу хөгжмийг хатуу хориглодог Иран улсад хүүхэд, залуусыг баривчилсаар байна.
Сэтгэгдэл (3)