Нулимснаас уян хатан шинж чанартай шинэ материал гаргаж авч болдогийг эрдэмтэд нээжээ. Харвардын их сургуулийн эрдэмтдийн баг тунгалаг, чийглэг шинжтэй маш нарийн шинэ төрлийн материалыг нулимснаас гаргаж авч болдогийг нээжээ. Шингэн нь урвалд орсоноор уян хатан, хөөсөрхөг гадаргуутай материал болдог байна. Энэхүү хөөсөрхөг элемент нь сунамтгай бөгөөд хэлбэр, дүрс нь өөрчлөгдөх чанартай гэнэ. Нулимс нь хүний нүдэнд орсон хог, шороог цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл энэ материал нь яг үүнтэй адил шинж чанартай. Шинэ төрлийн энэ материал дээр шингэн урсах юм. Шингэн урсах тусам илүү хатуу, гэрэл нэвтрүүлдэггүй болно.